No menu items!
HomeШинжлэх ухаанХүүхэд унтахдаа хурхирах нь тархины хөгжил, сурах чадварт муугаар нөлөөлдөг

Хүүхэд унтахдаа хурхирах нь тархины хөгжил, сурах чадварт муугаар нөлөөлдөг

-

Таны хүүхэд шөнө байнга хурхирч унтах нь байдаг л хэвийн зүйл гэж боддог бол та андуурч байна.

Хурхирах нь амаараа амьсгалж байна гэсэн үг. Тиймээс хамгийн эхлээд хүүхдээ яагаад хамраараа амьсгалж чадахгүй байгааг нь шалгаж үзээрэй. Хамар нь битүүрсэн байна уу, хэрэв битүүрсэн бол юунаас болсон гэх мэт. Хэрэв хүүхэд тань харшилтай бол хамар нь битүүрч болно. Тиймээс харшлыг нь яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Бага насны хүүхдийн тань хамарт нус хуримтлагдаж хамар нь битүүрсэн бол давсны уусмалаар хамрыг нь цэвэрлээрэй гэж зөвлөх байна.

Хэрвээ эдгээрээс шалтгаалахгүйгүээр хурхираад байгаа бол ор, дэр нь тухтай байна уу, бат бөх нойрсож чадаж байна уу гэдгийг анзаараарай.

Хэт өндөр, хэт нам дэр гэх мэт нь хурхирахад нөлөөлнө. Та хүүхдээ чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид эхлээд үзүүлэх нь зөв.

7 хоногийн 3-аас олонд нь хурхирч унтаж байгаа бол энэ нь таны хүүхдийн тархины хөгжил, анхаарал төвлөрөх чадвар, зан авир, цаашлаад сурах чадварт муугаар нөлөөлдөг аж.  Учир юу вэ гэвэл хурхирч унтахад  тархи нь “саарал бодис”-оо алдаж байдаг.

“Саарал бодис нь тархины урд хэсэгт ихээр агуулагддаг бөгөөд  анхаарал төвлөрөх , орон зай, цаг хугацааг зохицуулах , асуудлыг эрэмбэлэх цэгцлэх, гүйцэтгэх функц болон  бусад тархины олон нарийн төвөгтэй функцуудтай холбоотой тул хөгжилд чухал ач холбогдолтой юм” гэж доктор Ариэль А.Уильямсон хэллээ.

Та хүүхдээ нам гүм, чимээ аниргүй, харанхуй өрөөнд унтуулж байх хэрэгтэй. Ихэнх хурхиралт нь нойргүйдлийг дагуулдаг бөгөөд бага насны хүүхдийн нойргүйдэл нь ихэвчлэн ноцтой шалтгаантай байдаг гэдгийг та мартаж болохгүй.

Тиймээс та хүүхдээ мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд