No menu items!
HomeUncategorizedТ.Аюурсайхан: Оюутолгойгоос 2051 он хүртэл нэг ч ам.долларын ашиг авахгүй гэдэг тооцоо...

Т.Аюурсайхан: Оюутолгойгоос 2051 он хүртэл нэг ч ам.долларын ашиг авахгүй гэдэг тооцоо гараад байна

-

“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийн ажлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Оюу толгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ашиг авахгүй байх тооцооны тухай мэдээлэл өгөв. Тэрбээр “2013 оноос Оюу толгой ил уурхайг ашиглаж эхэлснээс хойш 2020 оны эцсийн байдлаар 8.9 тэрбум ам.доллар бүртгэгдсэн. 2021-2051 онд 70.3 тэрбум ам.долларын баялаг борлуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс:

  • Борлуулалттай холбоотой зардал 8.4 тэрбум ам.доллар,
  • Үйл ажиллагаа, захиргаа удирдлагын зардал 33.8 тэрбум ам.доллар,
  • Ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 21.8 тэрбум ам.доллар,
  • Хувь нийлүүлэгчдийн болон төслийн зээлийн хүүгийн зардал 17 тэрбум ам.доллар болж байгаа.

Эдгээр нь нийлээд 80 гаруй тэрбум ам.доллар болж байна. Ашиггүйгээр төлөвлөчихсөн учраас Монгол Улс 2051 он хүртэл нэг ч ам.долларын ашиг авахгүй гэдэг тооцоо үүнтэй холбогдуулж гараад байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахдаа дахин гэрээ байгуулж, цуцлах алхам хийгдэх бололтой байна. Энэ гэрээг өөрчлөхдөө манай улсад зүй бус санхүүгийн дарамт учруулах вий. Тооцоолол үндэслэлээ сайн тавиарай” гэдгийг сануулав.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд