No menu items!
HomeХэн юу хэлэвН.Учрал: Хамтдаа ихийг бүтээж, хөгжлийн зүг манлайлан явах учиртай залуус шүү бид

Н.Учрал: Хамтдаа ихийг бүтээж, хөгжлийн зүг манлайлан явах учиртай залуус шүү бид

-

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны 24 жилийн ой өнөөдөр буюу 4-н сарын 5-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр мэндчилгээндээ,

“Хийж бүтээхийн оргилуун эрмэлзлээр дүүрэн байж монголын ардчилсан социалист залуучуудын холбооны анхны шанг татсан үе үеийн эрхэм ах нар, хөгжлийн буухиаг улбаалан үргэлжлүүлж нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны тулганы галыг өрдөлцөн, асах галын оч нь болж яваа эрхэм журмын нөхөд, анд найз нар, дүү нартаа Масзх-Намзх үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. 

Хамтдаа ихийг бүтээж, хөгжлийн зүг манлайлан явах учиртай залуус шүү бид!!! 

Монголын залуусын зүрхэнд тархинд 

Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай…” хэмээжээ.

НАМЗХ-нь 1997 онд байгуулагдсан залуучуудын, төрийн бус байгууллага юм. Нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 салбартай, 70 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй энэхүү залуучуудын холбоо нь нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх эрхэм зорилготой.

Хүний эрхийг дээдлэх, Ил тод байх, Ардчилсан, Эв нэгдлийг хангах, Тэгш эрхийг хангах зарчимтай НАМЗХ-г МАН-ын дарга У.Хүрэлсүхээс эхлээд Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өдгөө УИХ-ын гишүүн Н.Учрал нар удирдаж байна.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд