No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХурдан унтахад тань туслах хөлний массажны 8 цэг

Хурдан унтахад тань туслах хөлний массажны 8 цэг

-

Нийт хүн амын 1/3 хэсэгт /АНУ/ нойргүйдлийн шинж тэмдэг илэрдэг  гэсэн судалгаа гарчээ. Нойргүйдэл нь олон ноцтой үр дагаварт хүргэдэг тул бид түүнээс сэргийлэх нь чухал юм. Хүний хөлөнд мэдрэлийн маш олон цэгүүд байдаг бөгөөд тэдгээрт массаж хийснээр та хурдан унтаж чадах болно.

1-р алхам

Та хөлийн эрхий хурууны орой дээрх цэг дээр массаж хийгээрэй. Улаанаар тэмдэглэсэн хэсгийг дугуй хөдөлгөөнөөр масажилж, дараа нь хэдэн секундын турш дараарай.

2-р алхам

Одоо эрхий хуруугаа тэр чигт нь массажилДороос дээш өгсөх хөдөлгөөнөөр эрхий хурууг массажилж, үүнийгээ гурван удаа давтаарай.  

3-р алхам

Хөлийн дээд хэсэгт иллэг хийгээрэй. Хөлийн тавхайн бүх хэсэгт шахалт үзүүлэх замаар,  хуруугаа дээшлүүл. Энэ үйлдлийг хэдэн ч удаа давтсан болно.

4-р алхам

Одоо тавхайн дунд хэсэгт массаж хий. Та тавхайн дунд хэсгийг зүүнээс баруун чиглэлд, эрхий хуруугаараа дарж, сумын дагуу гүйлгэ. Үүнийг гурван удаа давтана.

5-р алхам

Хөлийн төв хэсэгт  дугуй хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй. Дараа нь энэ цэгийг хоёр секундын турш дар.

6-р алхам

Хуруу тус бүрийг дээш зөөлөн татна. Эрхий хуруунаасаа эхлээрэй. Үүнийг хэдэн ч удаа давтах боломжтой.

7-р алхам

Та эхлээд хөлийнхөө дотор  шагайныхаа дээд цэгийг олох хэрэгтэй. Тэр цэгээс дээш дахиад 4 хуруу газарт дугуй хөдөлгөөнөөр 5 секундын турш массаж хий. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд энэ даралтын цэгээс зайлсхийх хэрэгтэй.

8-р алхам

Дээшээ харж хэвтээд өвдгөө нугалаарай. Хөлөө биендээ нааж, зурагт үзүүлсэн шиг дээд хэсэгт нь массаж хий. Энэ таны ачаалалд орсон хөлийг тайвшруулна.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд