No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнСандал дээр суунгаа хийх боломжтой хэвлийн булчин чангалах 6 дасгал

Сандал дээр суунгаа хийх боломжтой хэвлийн булчин чангалах 6 дасгал

-

Удаан хугацаагаар сууж ажиллах нь эрүүл мэндийн олон асуудлын суурь шалтгаан болдог. 47 эрдэм шинжилгээний ажлын тоймд дурьдсанаар хөдөлгөөний идэвхгүй, олон цагаар сууж ажилладаг хүмүүст чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалт үүсэх өндөр эрсдэлтэй гэжээ. Тиймээс өдөрт хэдэн минут түр завсарлага аваад дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Дараах дасгалуудыг ширээнийхээ ард ч хийх боломжтой бөгөөд таныг эрч хүчэээр хангаад зогсохгүй хэвлийн булчинг чангалах үр нөлөөтэй гэдгээрээ давуу талтай юм.

Дасгал 6: Өвдгөө өргөх

Ашиг тус: Хэвлийн булчинг бэхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, өөхийг шатаахад тустай.

Сандал дээр сууна. Сандлын түшлэгийг налалгүйгээр цэх сууна

Хоёр хөлийн ул шалан дээр байна

Баруун өвдгөө өргөж, цээжиндээ наана

Хоё гараараа зөөлөн татна

Эргээд эхний байрлалдаа буцна

Үүнийг хоёр талдаа ээлжлэн 20-30 удаа давтана.

Дасгал 5: Хоёр өвдгөө өргөх

Ашиг тус: хэвлийн булчингуудыг нэгэн зэрэг ажиллуулна.

Хөлөө нийлүүлэн цэх сууна

Хоёр гараараа сандлын бариулаас барь

Нуруугаа цэх байлган өвдгөө өргөж, цээж рүүгээ шахна. Хэвлийн булчин чангарч буйг мэдрэх ёстой.

Хөлөө доошлуулна. Гэхдээ шалан дээр хүргэхгүй.

Үүнийг 10-20 удаа давтана.

Дасгал 4: Өвдгөө өргөнгөө биеэ эргүүлэх

Ашиг тус: бэлхүүсийг хэлбэржүүлэхээс гадна гэдэс дотрын өөхийг шатаана.

Сандлын түшлэгийг налалгүйгээр нуруугаа цэх сууна.

Хоёр гараараа сандлын бариулаас барьна.

Хөлөө нийлүүлэн өвдгөө өргө.

Өмнөх дасгалын адил хийх бөгөөд ингэхдээ биеэ баруун, зүүн тийш эргүүлнэ.  

Анхны байрлал руугаа буцна. Хөлөө газар хүргэхгүй.

Үүнийг хоёр талдаа 10-20 удаа давтана.

Дасгал 3: Бөхийх

Ашиг тус: Хэвлий, ташаа хэсгийн өөхийг шатаана.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, нуруугаа цэх сууна.

Хоёр гараа алдална.

Аажмаар бөхийж, баруун гараа зүүн хөлийн өлмийд хүргэнэ. Уг байрлалыг хэсэг хугацаанд бариад эхний байрлалдаа буц.

Эсрэг талдаа мөн адил давтана.

20-30 удаа давт.

Дасгал 2: Биеэ өргөх

Ашиг тус: Өөх шатаах.  Мөн нуруу, мөрний булчингуудыг хөгжүүлнэ. Үүнийг хийхийн тулд сандлын бат бэх байдалда анхаараарай.

Уг дасгалыг сандлын бариулд сайтар тулж хийнэ.

Хоёр гараараа сандлын бариулд тулж, их биеэ өргөнө. Хэвлийн булчингаа ашиглан өвдөгөө цээжрүүгээ зөөлөн шахна.

Уг байрлыг дор хаяж 15-20 секундын турш барьж, анхны байрлал руугаа аажмаар буцна.

Түр завсарлага аваад дасгалыг 4 удаа давтана.

Дасгал 1: Өвдөг тохойгоо нийлүүлэх

Ашиг тус: Уг дасгал нь бэлхүүс хэсгээр тураана.

Сандлын түшлэг налалгүйгээр цэх сууна.

Толгойныхоо ард гараа ав

Бага зэрэг бөхийж баруун тохойгоо зүүн өвдгөндөө хүргэнэ.  

Анхны байрлал руу буцна.

Эсрэг талдаа мөн давтана. Үүнийг нэг талдаа 15 удаагийн давтамжтай хийнэ.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд