No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #14: Хардалт бол тааламжгүй сэтгэл хөдлөлүүдийн холбоос

Зүрхээ сонс #14: Хардалт бол тааламжгүй сэтгэл хөдлөлүүдийн холбоос

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт хардалтын мөн чанар, “хайртай бол хартай” байж болох эсэх талаар ярилцлаа.

Хардалтыг хүмүүс ихэвчлэн хайрын харилцаатай холбож ойлгодог. Гэтэл хүнд итгэж чадахгүй байдал нь  хүртэл хардалтад багтдаг. Гэхдээ бид өнөөдөр хайр сэтгэлийн харилцаанд дахь хардалтын талаар ярилцах болно.

Подкастыг сонсох:

Хайрын хардалт гэж юу вэ?

Хардалт бол маш хөндүүртэй, сэтгэлийг хямраадаг зүйл.  Энэ үед хямрал, уур, санаа зовнил, түгшүүр, итгэл нэг дор холилдож мэдрэгддэг.  Хардалт бол нэг тогтсон сэтгэл хөдлөл биш, олон  бүрэлдэхүүнтэй зүйл. Мөн энэ нь хүний төсөөллөөс шалтгаалаад өргөжиж байдаг.

Хайртай бол хартай гэж ярьдаг. Гэхдээ хайр бол бие биенээ дэмждэг, хүндэлдэг тэнцвэртэй харилцаа. Гэтэл хардалт бол тааламжгүй сэтгэл хөдлөлүүдийн холбоос. Мөн харилцааны тэнцвэргүй байдал юм.

Хэн нэг хүн хамтрагчаа өөрийн эрхшээлдээ оруулах гэж байгаа эрүүл бус арга нь хардалт. Тэгэхээр хайртай бол хартай гэдэг нь ташаа ойлголт. Ихэнх хүмүүс төсөөллийн хардалтад автаж, түүндээ донтож байна. Өөрөө ургуулан бодчихоод, түүнийгээ бодит гэж итгэн хамтрагчдаа түүнийг “наагаад” байдаг.

Мөн бид хардалтыг харамлаж байгаа энэ гэж ярьдаг. Гэтэл харамлах нь сайхан мэдрэмж мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Хардалтын үед хүн, хамтрагчаа өмч мэт хардаг. Өөрийн эрхшээл, хараан дор байлгах гэсэн үзэлтэй болчихдог. Улмаар энэ нь лавшраад хүчирхийлэл болох талтай.

Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх  нь хардалтын шалтгаантай байдаг. Гэтэл тухайн хардалтын ихэнх нь төсөөллийнх. Бодит байдаггүй.

Төсөөллийн болон бодит хардалт

Бодит хардалт бол итгэлт харилцаанд үүссэн алдаа байж болно. Нэгэнт итгэлт харилцаа алдагдсан бол тэр үүссэн факт дээр дөрөөлөөд төсөөллийн хардалтууд бий болдог. Төсөөллийн хардалт хүрээгээ тэлэх тусам хүчирхийлэл болох гээд байдаг. Хос болно гэдэг бие биенээ өмчилнө гэсэн үг биш. Хэдий нэг дээвэр дор байгаа ч гэсэн өөр өөрийн гэсэн хувийн орон зай байх хэрэгтэй.  Мөн хүмүүс биенээсээ хамааралгүй амьдарч сурахын тулд хувь хүний хөгжилдөө анхаарвал зохино.

Хардалт бол хүндэтгэлийн л асуудал. Өөрийгөө, харилцаагаа хүндэлж байвал хэзээ ч хажуугийн хүнээ хардахгүй шүү дээ. Мөн хүн одоо цагтаа амьдрах хэрэгтэй. Энэ хүн таныг сонгоод, одоо хажууд чинь байна. Өмнөх харилцаа дуусчихсан гэдгийг ойлгоорой.

Мөн бие биетэйгээ ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Хэрэв бодит факт байнга давтагдаад байвал энэ таны асуудал биш. Давтаад, үйлдээд байгаа хүний сэтгэлзүйн байдалтай холбоотой суурь асуудал юм. Энэ бол таны хяналтаас гадуур асуудал учир, харилцаагаа урт хугацаанд эргээд хараарай.

Хэрэв та өөрийн төсөөллөөсөө болоод бусдыг хардаж, гомдоодог бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Мөн бодит факт тохиолдоод өнгөрчхөөд байхад дахиад түүнийг гаргаж ирээд байдаг бол бас анхаарах хэрэгтэй шүү.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрөөр харддаг. Эрэгтэйчүүд ихэвчлэн бие махбодийн буюу бэлгийн хардалтыг үүсгэдэг. Тухайлбал, чи хэнтэй, хэзээ бэлгийн харилцаанд орсон бэ гэх мэтээр бэлгийн харилцаанд нь илүү анхаардаг. Харин эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд эмээж байдаг. Эмэгтэй хүнд бол хэнтэй , хаана бэлгийн харилцаанд орсон нь чухал биш. Сэтгэл санааны хувьд энэ хүн надаас урвасан байх вий , өөр хүнд сэтгэлтэй болчих вий гэж харддаг.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хардалтын төрөл, хэлбэрүүд ч өөрчлөгдөж байна.  Бие махболь, сэтгэл санаанаас гадна хардалт онлайн ертөнцөд хүртэл явагддаг болжээ. Хэнтэй утсаар ярьсан, мессеж бичсэн гэх мэт технологитой холбоотой асуудлууд үүсч байгааг хэлэх нь зүйтэй.

Харилцааны гол суурь нь итгэлцэл. Хэрэв та байнга хардаад, итгэлгүй байдаг бол тухайн хүнтэй хамт байх шаардлага байгаа юу гэдгийг бодоорой. Харамлах сэтгэл бол хайрын харилцаанд байдаг л зүйл. Заримдаа бие биенээ анхаарах боломжийг нэмэгдүүлэх эерэг нөлөөг гаргаж байдаг. Гэхдээ харамлах нь хардалтаас ялгаатай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хардалт бол тэнцвэргүй харилцаа. Харамлах бол хайртай хэн нэгнээ өөриймсөж байгаа нэг мэдрэмж юм шүү.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд