No menu items!
HomeХоол, шим тэжээлХаврын улиралд дархлаа дэмжих 7 хүнс

Хаврын улиралд дархлаа дэмжих 7 хүнс

-

Цаг агаарын өөрчлөлт, темпратурын хэлбэлзлээс болж хүмүүс хаврын улиралд ядарч сульдан, ханиад томуу тусах нь элбэг. Тиймээс энэ үед бид улиралд нь зохицсон, амин дэмтэй хүнсийг хэрэглэх нь нэн чухал юм.

Цитрус жимс

Цитрус жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг. Тиймээс энэ нь ханиад, томуу тусахаас таныг хамгаалах болно. Мөн Витамин С нь хүний ​​биед коллаген үүсгэдэг  бөгөөд коллаген нь таны судас, булчинг бэхжүүлдэг байна. Мөн цитрус жимсэнд агуулагдах С витамин нь цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таныг хаврын ядаргаанд орохоос урьдчилан сэргийлнэ.

Бууцай

Бууцай нь цайр агуулах бөгөөд дархлааны системийг сайжруулахад тусалдаг. Цайр эд эсийг нөхөн сэргээж, бие махбод дахь нүүрс усыг задлахад тусалдаг. Мөн бууцайнд Витамин С ихээр агуулдаг бөгөөд энэ нь хаврын дархлаа сайжруулах гол аминдэм юм.

Тараг

Тарганд агуулагдах пробиотикууд нь ханиад, томууны эсрэг тэмцэхэд тусалдаг. Мөн биед байх хэрэггүй бактерийг цэвэрлэдэг бөгөөд хоол боловсруулалтыг сайжируулдаг байна. Тараг нь Д аминдэмийн эх үүсвэр бөгөөд энэ нь дархлааг сайжруулдаг. Гэхдээ та ямар ч сахар, жимсний хольцгүй энгийн тараг сонгож байгаарай.

Брокколи

Брокколи нь маш олон витамин, эрдэс бодисоор дүүрэн байдаг. Энэ нь витамин А, С, Е, эслэгээр баялаг хүнсний ногоо юм. Үүнийг бууцайтай адил хэт их чанаж, болгох хэрэггүй. Учир нь өөрт агуулагдах эрдэс бодисоо алддаг байна.

Самар

Хүн өдөрт хэдхэн ширхэг самар идэхэд л хангалттай. Самарыг ихээр хэрэглэх шаардлаггүй бөгөөд олон өвчнөөс хамгаалж, дархлааны системийг тань сайжруулдаг байна. Самар болон цоохор майлз нь цайраар баялаг тул аль альнийг хүнсэндээ хэрэглэж болно.

Мөөг

Мөөг нь хаврын улиралд таны дархлааг дэмжих хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Учир нь мөөг эсийн үйл ажиллагааг дэмжиж, халдварын эсрэг тэмцдэг байна.

Сармис

Сармис бол бараг бүх хоолонд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн билээ. Энэ нь ходоод, гэдэсний эрүүл мэндэд маш тустай. Сармис нь олон шим тэжээл агуулдаг бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь хүхэр юм. Энэ нь дархлаа нэмэгдүүлэх сайн нөлөөтэй ажээ.  

Эх сурвалж:  klinicapp

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд