No menu items!
HomeОнцлохАнгли хэл сурч буй хүмүүс үзвэл зохих 8 цуврал

Англи хэл сурч буй хүмүүс үзвэл зохих 8 цуврал

-

Шинэ хэл сурах арга барил хүн бүрт харилцан адилгүй. Өөрийн дуртай зүйл, үйлийг гадаад хэлтэй уялдуулж чадвал илүү сайн суралцах боломжтой гэж олон хүмүүс туршлагаасаа хуваалцдаг. Англи хэл сурахаар хичээж буй хүмүүст хөгжилтэй байдлаар хэлээ сажруухад дараах Netflix-ийн 8 цуврал тус болно.  

FRIENDS

Гол онцлог:

Америк аялга

Анхан болон дунд шатныханд тохиромжтой

Найзууд бол Нью-Йоркт амьдардаг 6 найзны тухай цуврал юм. Тэд хамтдаа 20-30 насны сорилтуудыг даван туулах болно. Энэхүү цуврал нь “Эмми”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртсэн. Уг цувралын хэл нь энгийн, тодорхой, ойлгомжтой, орчин үеийн бөгөөд хэлц үг сурахад хамгийн сайн туршлага болно.

BLACK MIRROR

Онцлог:

Америк, Британи аялага

Дунд болон ахисан түвшин

Шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэв сонирхогчдод тохиромжтой

“Хар толь” цуврал нь нийгмийн харанхуй талыг технологийн шинэчлэлээр харуулсан цуврал юм. Анги тус бүр нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй онгоц, тархины имплант гэх мэт өөр өөр бие даасан сэдэвтэй.

Тус цувралыг үзсэнээр таны үгийн сангийн баялаг өргөжих төдийгүй дүрүүдийн харилцан яриаг ойлгоход хялбар.  

BOJACK HORSEMAN

Гол онцлог:

Америк аялага

Дунд  болон ахисан түвшин

Уг цувралд алдар нэр, мансууруулах бодисын хэрэглээ, бүтэлгүй харилцаа, сэтгэлийн хямралтай холбоотой сэдвүүдийг хөндсөн. Хошигнол нь англи хэлний ойлголтыг илүү өндөр түвшинд агуулдаг. Хэл сурч буй хүмүүст ойлгоход хэцүү үг хэллэг ашиглах хэдий ч үйл явдлын өрнөлөөр төвөггүйхэн ойлгох боломжтой.

BREAKING BAD

Гол онцлог:

Америк аялага

Дунд болон ахисан түвшин

Гэмт хэргийн ертөнцийн талаар өгүүлэх Breaking Bad цуврал нь “Эмми” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хүртжээ. Брайан Крэнстон, Аарон Пол нар гол дүрээрээ “Эмми”-ийн “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн.  Уг цувралын хэлний дуудлага нь ойлгомжтой, орчин үеийнх. Харилцан яриа нь энгийн хэлэлцүүлгээс эхлээд шинжлэх ухаан, бизнесийн нарийн хэллэгт хүртэл харилцан адилгүй. Харилцан ярианы өндөр эрчимд дуртай бол уг цувралыг үзэхийг зөвлөж байна.

BROOKLYN NINE-NINE

Гол онцлог:

Америк аялага

Дунд

Энэхүү цуврал нь “Алтан бөмбөрцөг” -ийн “Шилдэг телевизийн цуврал”-аар шалгарсан бөгөөд тэгш бус байдал, арьс өнгөөр ​​ялгаварлах үзэл, ижил хүйстэн, сэтгэцийн эрүүл мэнд, ёс суртахуун, эр зориг гэх мэт эмзэг сэдвүүдийг хошигнолоор ирэлхийлжээ.

Хадмал орчуулгатай тул үг яриа, хэлц үгийг ойлгоход тийм ч хэцүү биш.

 EXPLAINED

Гол онцлог:

Америк аялага

Дунд болон ахисан түвшин

Анги тус бүр нь өвчин, эм, кодчилол, тахин шүтэх, хөрөнгийн зах зээл гэх мэт өөр өөр сэдэвтэй бөгөөд салбар бүрийн мэргэжилтнүүдийн ярилцлагыг багтаасан баримтат цуврал.

Уг цуврал нь үгийн санг баяжуулах бөгөөд тодорхой сэдвүүдийн талаар мэдлэг мэдээлэл олгоно. Ихэнх ангиуд нь нарйин сэдвүүдийг хамардаг ч түүнийхээ талаар энгийн тайлбарыг өгдөг тул англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүн бүхэн ойлгох боломжтой.

How I Met Your Mother

Гол онцлог:

Америк аялага

Дунд

Нөхөрлөл, хайр дурлалын тухай сэдэв

Уг цувралын хэл нь тодорхой, орчин үеийн үг хэллэг ашигладаг.

Our Planet

Гол онцлог:

Британи аялага

Дунд түвшин

Байгалийн тогтоц, ан амьтан зэргийн талаар өгүүлэх байгалийн баримтат кино

Анги бүр нь ширэнгэн ой, задгай тэнгис гэх мэт өөр өөр орчинг бүрдүүлсэн.

Байгалийн талаарх үгийн сан өргөжих бөгөөд хүн төрөлхтний байгальд үзүүлэх нөлөөлөл, түүний дотор цаг уурын өөрчлөлт байгалийн ертөнцөд хэрхэн нөлөөлж буй зэрэг чухал сэдвийн талаар тодорхой мэдлэг мэдээлэл олж авна.  

Netflix ашиглан Англи хэл сурах чадварыг сайжруулах зөвлөгөө

Богино ангиас эхэл

Эхлээд богино ангиудыг сонгоорой. Энэ нь залхахгүйгээр үгсийн сан, сонсох чадварыг аажмаар нэмэгдүүлэх боломжийг олгодог. Яваандаа үгсийн сан сайжирахад илүү хэцүү үг хэллэгтэй урт хугацааны ангиудыг үзэх боломжтой.

Түвшиндээ тулгуурлан хадмал орчуулгыг сонго

Хадмал нь үгсийн сангаа баяжуулах, дуудлагаа сайжруулахад тохиромжтой арга.  Сонсонгоо нүдлэх нь үгсийн зөв бичгийн дүрмийг санах боломжийг олгоно.

Олон дахин үзэх

Олон дахин үзсэнээр аялагыг ойлгож, үгийн сан илүү өргөжинө.

Ярианы дасгал хийх

Цувралыг үзсэнийхээ дараа бусадтай ярилцаж ойлголтоо шалгаж болно.  Англи хэл дээрх телевизийн цувралуудын талаар ярилцах бүлгийг хацж олоорой.  

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд