No menu items!
HomeХоол, шим тэжээлЭрүүл, хийхэд хялбар өндөгний кассеролын жор

Эрүүл, хийхэд хялбар өндөгний кассеролын жор

-

Ажлын өдөр хэн бүхэнд өглөөний хоол бэлтгэх цаг зав хомс. Тэгвэл хийхэд хялбар, шим тэжээлээр баялаг өндөгний кассерол хийх жорыг хүргэе.

Энэ нь сонгино, оливын тос, өндөг, сүү, бууцай гэсэн орцуудаас бүрдэнэ.

½ сонгино, хэрчсэн

1 халбага оливийн тос

12 өндөг

1 аяга сүү

1 аяга үрлэн помидор

1 ½ аяга бууцай

½ аяга фета бяслаг

1 халбага жижиглэсэн Chive /ногоон сонгинотой төстэй/

1 халбага давс

½ халбага халуун ногоо

Хийх арга:

Зуухаа 400 градус дээр тохируулан урьдяилж халаана. Хучмалын хэвийг наалдуулахгүйн тулд тосолно.

Хайруулын тавганд оливийн тосоо хийж бага хэмийн галаар халаагаад сонгиноо хийж хэдэн минутын турш хуурна. Давс, чинжүүгээ хийж амтална.

Том хэмжээтэй сав аваад өндгөө хийж өндөг хутгагчаар сайтар хутгана. Сүүгээ нэмээд сайтар хутгана.

Дээрээс нь хуурсан сонгино, үрлэн помидор, фета бяслаг, бууцай, давс, гогод зэрэг бүх орцуудаа хийгээд сайтар холино.

Бэлэн болсон зуурмагаа хучмалын хэвэнд хийгээд 30 минутын турш жигнэх хэрэгтэй. Зүсэхээс өмнө 15 минут байлгаж хөргөнө.

Хоол хийх хугацаа:

Бэлтгэх: 10 минут

Жигнэх: 30 минут, амраах 15 минут  

Тэжээллэг чанар

Хоолны нийт илчлэг- 100

Өөх тос-  6.5 гр

Ханасан өөх тос- 2.7 гр

Транс өөх- 0.0 гр

Холестерол- 167.6 мг

Нийт нүүрс ус- 2.8 гр

Эслэг- 0.4 гр

Нийт сахар- 2.1 гр

Натри- 218.3 мг

Уураг- 7.2 гр

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд