No menu items!
HomeХоол, шим тэжээлЖингээ хасахыг хүсч буй хүмүүст тохиромжтой илчлэг багатай 10 хүнсний ногоо

Жингээ хасахыг хүсч буй хүмүүст тохиромжтой илчлэг багатай 10 хүнсний ногоо

-

Хоолны дэглэм барьж, эрүүлээр турахаар шийдсэн бол дараах хүнсний ногоог хэрэглээрэй. Эдгээр нь эслэг, байгалийн гаралтай өөх тос агуулдаг.

1. Брокколи

Хамгийн илчлэг багатай хүнсний ногооны нэг болох брокколи нь цагаан хоолонд ихээр хэрэглэгддэг бөгөөд уургийн маш сайн эх үүсвэр юм. Энэ нь 100 гр тутамд ердөө 34 кл агуулдаг, С аминдэм, эслэгээр баялаг хүнс юм.

2. Цэцэгт байцаа (цагаан)

Бага илчлэгтэй өөр нэг хүнсний ногоо бол цэцэгт байцаа. Энэ нь кето, нүүрс ус багатай хоолны дэглэм барьж буй хүмүүст тохиромжтой. Уг хүнсний ногоо нь 100 гр тутамд ердөө 25 кл агуулдаг.

3. Байцаа

Байцаа нь цэцэгт байцаатай ижил хэмжээний илчлэг агуулдаг бөгөөд эслэгээр баялаг байдаг. Байцааг шөлөнд хийж, эсвэл амтат салатанд ашиглаж болно.  

4. Лууван

Луувангийн ашиг тусын талаар хүмүүс сайн мэднэ. Энэ нь 100 гр тутамд ердөө 41 кл агуулдаг (USDA-ийн мэдээллийн дагуу). Мөн А аминдэм, кали, эслэгээр баялаг байдаг.  

5. Бууцай

Хамгийн тэжээллэг навчит ногооны нэг болох бууцай нь жингээ хасах гэж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой.  Бууцай нь 100 гр ердөө 23 кл агуулдаг. Энэ нь уураг, төмөр, В бүлгийн чухал витаминаар баялаг ажээ.

6. Өргөст хэмх

Өргөст хэмхний ихэнх хувийн ус эзэлдэг. Энэ нь 100 гр тутамд 15 кл агуулдаг бөгөөд салат, эсвэл хоолны хачирт тохиромжтой байдаг. Мөн их хэмжээний кали агуулдаг бөгөөд зуны улиралд хэрэглэвэл эрүүл мэндэд илүү тустай.

7. Хулуу

Хулуу нь илчлэг багатай,  усны өндөр агууламжтай ногоо юм. Энэ нь 100 гр ердөө 15 кл илчлэг агуулдаг бөгөөд натрийн агууламж багатай байдаг.

8. Мөөг

Мөөг нь 100 гр тутамд ердөө 22 кл агуулдаг. Мөн калийн маш сайн эх үүсвэр бөгөөд зүрхний эрүүл мэндэд тустай.  

9. Амтат чинжүү

Амтат чинжүү нь 100 гр тутамд ердөө 20 кл агуулдаг. Мөн эслэг болоод С аминдэмээр баялаг хүнсний ногоо юм.

10. Салат навч

Энэ амтат ногоог салат, сендвич зэрэг олон зүйлд ашиглаж болно. Уг хүнсний ногоо нь А аминдэм агуулдаг бөгөөд 100 гр тутамд ердөө 15 кл агуулдаг.

Эх сурвалж: foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд