No menu items!
HomeХоол, шим тэжээлСонсгол сайжруулахад тустай 4 эрдэс бодис

Сонсгол сайжруулахад тустай 4 эрдэс бодис

-

Гадил, бууцай, самар зэрэг нь сонсголын эрүүл мэндтэй холбоотой тэжээллэг бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний тоонд багтдаг. Эрүүл мэндээ хамгаалж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүн хоол хүнснээсээ хангалттай шим тэжээл авч байх ёстой. Дараах дөрвөн эрдэс бодис нь сонсголын эрүүл мэндийг сайжруулдаг болохыг судалгаагаар баталжээ.

Кали

Кали нь биеийн эдийн шингэн, цусанд хамгийн хэрэгтэй эрдэс юм. Хүн хөгшрөх тусам шингэний хэмжээ буурах хандлагатай байдаг. Гэтэл дотор чихний шингэний түвшин багассанаар сонсголын бууралтад хүргэдэг байна. Учир нь шингэн нь чихний дунгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тиймээс эдийн шингэнийг тэтгэж байхын тулд кали хэрэглэх нь зүйтэй юм.

Кали нь төмс, бууцай, шош, улаан лооль, үзэм, гүйлс, гадил, амтат гуа, жүрж, тараг, өөх тос багатай сүүнд ихээр агуулагддаг.

Цайр

Цайр нь тэжээллэг бодисыг, бодисын солилцоонд оруулж, дархлааг сайжруулж, биеийн эд эсийг төлжүүлж, нөхөн сэргээх үйлчилгээтэй хүчтэй эрдэс юм. Цайр нь дархлааг сайжруулж, ханиадны микробуудаас хамгаалж, чихний үрэвслээс сэргийлдэг. Судалгаанаас харахад, чих байнга хангинаж, шуугих нь цайрын дутагдалтай холбоотой гэсэн байна.  

Та цайрыг төрөл бүрийн мах, вандуй, сэвэг зарам, шош, самар, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авч болно.

Фолийн хүчил

В бүлгийн витаминуудын нэг болох фолийн хүчил нь эрүүл шинэ эсийг бий болгоход тусалдаг. Фолийн хүчлийн дутагдалтай хүмүүс насжилттай холбоотой сонсголын бэрхшээлтэй болох магадлалтай байдаг ажээ.

Фолийн хүчлийг бууцай, брокколи, аспарагус, шош, вандуй, сэвэг зарам, дотор мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс авч болно.

Магни

Магни нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгаж, ясыг бэхжүүлж, зүрхний хэмнэлийг тогтворжуулдаг. Мөн магни нь хэт их дуу чимээтэй холбоотой сонсголын алдагдлаас хамгаалахад тусалдаг. Судлаачид магни ба А, С, Е витамин нь  чанга дуу чимээнээс үүсэх чөлөөт радикалуудыг бууруулж, чихний сормууслаг эсийг гэмтээхээс хамгаалдаг болохыг тогтоожээ.

Магнигаар баялаг хүнсэнд олон жимс, хүнсний ногоо, авокадо, самар, дүпү, үр тариа, тэр ч байтугай хар шоколад ордог.

Эх сурвалж: campaignforbetterhearing

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд