No menu items!
HomeУлс төрН.Энхбаяр: С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн

Н.Энхбаяр: С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн

-

Хууль шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцуулах тухай МАХН-ын гүйцэтгэх товчооноос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “УИХ болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах хэрэгтэй. Хуулийн байгууллагынхантай холбоотой асуудлыг алдаа гаргасан бол засаж, гүжирдсэн бол шалгах хэрэгтэй. Гадаадын байгууллага ажлын албаар нь дамжуулж, ҮАБЗ-ийг гартаа оруулах нөхцөл үүсэхээр байна. Бидний шаардлагыг хүлээж аваад шийдэхгүй бол УИХ-ыг ажиллахаас өөр аргагүйд хүргэж, улс төрийн хүчин, иргэний нийгэмийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

Шүүхийн асуудлыг МАХН тасралтгүй ярьж байгаа. МАХН-тай хамт энэ асуудлыг тасралтгүй ярьж байгаа хүн бол Н.Алтанхуяг. Гэнэт өнөөдөр сэрээд бид ярьж байгаа юм биш. Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютерээс юм уу бичиг баримтаас алдагдсан схем хууль, шүүхийнхнийг ямар гэдгийг нотлоод өглөө. Хууль шүүхийнхэн ийм болсонд би баярлахгүй байна. Шүүхийн хуралдаан бол жинхэнэ жүжиг. Шүүх хурал болохоос өмнө хэрэг шийдэгдчихдэг юм байна” гэлээ. 

МАХН-ын гүйцэтгэх товчооноос “Хил хамгаалах, гааль, цагдаа бүгд Засгийн газрын байгууллага. Энэ байгууллагуудыг даван их хэмжээний мөнгө оруулж ирэх боломжгүй. Энэ үйлдлийг эрх бүхий хүмүүс хийдэг гэсэн. Эдгээр байгууллагыг удирдаж байгаа хүмүүс, улс төрийн хүчин ийм зүйл хийдэг гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн, ҮАБЗ-ийн хуралд оролцохгүй байгаа гэсэн мэдэгдэл хийсэн.

Үүнээс дүгнэхэд нэр дурдагдсан байгууллагын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг ҮАБЗ-ийн ажлын алба мэддэг атлаа, хууль хяналтын байгууллагаар шалгуулдаггүй, эсвэл уг албан тушаалтнуудыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гүтгэж байна гэсэн таамаглал өөрийн эрхгүй төрж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хариуцдаг байгууллага ажиллахгүй байгаа гэсэн ноцтой мэдээллийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга өөрөө хэлсэн нь гадаадын улс орнуудын анхааралд өртөж, ингэснээр улсын аюулгүй байдалд ноцтой аюул үүсэж байна.

Иймд хуулийн шүүхийн болон ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу шударга байлгахын тулд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  1. УИХ-аас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж, нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтнуудын гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх, 
  2. Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
  3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад холбогдох гомдол ирээгүй хэмээн хаацайлж байгаа ШЕЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, 
  4. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагын ажилчдыг шалгуулах, харин үндэслэлгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэхийг хүсэж, УИХ-ын дарга Г.Заншатарт шаардлага хүргүүлж байна” гэсэн мэдээлэл өгөв. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Өмгөөлөгч Б.Баасанцогтын гэрээс олдсон баримтууд хэвлэлээр гарсан. Тухайн баримтад олон нийтийн анхаарлын төвд байсан хэргүүдийг төлөвлөсөн байна.

Энэ бүхнийг шүүхийн шийдвэр гардаг сайтаас судлахад харамсалтай нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн.  Ийм баримт гараад байхад ШЕЗ шүүгч нараа хамгаалаад сууж байгаа нь хонгил байгааг харуулж байна. Хонгилын түлхүүрийг өгч байгаа хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга” гэлээ. 

МАХН-ын гүйцэтгэх товчооны хэвлэлийн хурлын үеэр тус намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухайд “Бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо улс төр хийж болохгүй. С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн.

С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байна. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед нэр дэвших яриа гарах боллоо. С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална” гэв. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд