No menu items!
HomeШинжлэх ухаанСудалгаа: Агаарын бохирдол нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Агаарын бохирдол нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

-

Массачусетсийн Нэгдсэн Эмнэлгийн (МНЭ) судлаачдын явуулсан шинэ судалгаагаар агаарын бохирдол нь хүний ​​зүрх судасны эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байгааг тогтоожээ.

Агаарыг бохирдуулдаг янз бүрийн бодисууд байдаг ч хамгийн гол хортой нь тоосонцор“PM”гэдгийг судлаачид онцолсон байна. Амьсгалахад нэвтэрдэг тоосонцор нь хатуу ба шингэний конгломератууд юм. Үүний нэг ширхэг нь  10 микрон хүртэл диаметртэй байдаг  бөгөөд энэ нь  хүний ​​үсний диаметрийн долооны нэгтэй тэнцдэг байна.

Хэмжээ нь жижигсэх тусам хүний биед аюултай бөгөөд амьсгалын замын хамгаалалтад өртөлгүй цааш нэвтэрч чадаж байгаад гол учир нь байгаа аж.

2.5 микрон ба түүнээс бага диаметртэй (РМ2.5) бөөмүүд нь “амьсгалын замд орох төдийгүй цулцан-капилляр мембраныг нэвтэлж, цусны урсгалд орж, олон эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг”гэж Анагаах ухааны доктор, МНЭ-ийн зүрх судасны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Шэди Абохашем хэлжээ.

Агаарын бохирдол ба мэдрэлийн эмгэг

Судлаачид хорт хавдрын болон зүрх судасны өвчний түүхгүй 503 өвчтөнийг, дунджаар 4.1 жил  ажиглажээ.

2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас PM2.5 тоосонцор нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон байна. Шинэ судалгаагаар судлаачид PM2.5-ээр амьсгалах нь “зүрх судсанд  томоохон сөрөг нөлөө үзүүлэх” эрсдэлтэй гэж үзжээ.

Судалгааны төгсгөлд оролцогчдын 40 нь (8%) тархинд цус харвах, зүрхний шигдээс гэх мэт өвчтэй болсныг тогтоов. Хамгийн чухал нь Байгаль орчныг хамгаалах агентлагийн харьяа, агаарын чанарын монитороос хүмүүсийн оршин суугаа газрын талаар хийсэн судалгаанд, эдгээр 40 оролцогчдын амьдардаг газар нь харьцангуй өндөр PM2.5 тоосонцортой байжээ.

Уг судалгааг “European Heart Journal” сэтгүүлд хэвлүүлжээ.                                                    

“Дээрх судалгаанаас харахад, ихэнх оролцогчийн амьдардаг газрын агаарын бохирдол  ДЭМБ-аас анхааруулсан хортой гэгдэх хэмжээнээс ч бага байсанд байгаа юм. Тиймээс агаарын бохирдол хэчнээн бага байсан ч хүмүүст хор нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдож байна” гэж Абохашем хэлэв.

Хэрэв та зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бол амьдралын хэв маягаа өөрчлөх нь л зүрхний шигдээс, тархинд цус харвах магадлалыг бууруулна.

PM2.5 нь зүрх судасны өвчин үүсэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Судлаачид агаарын бохирдол, зүрх судасны өвчин хоёрын хоорондын холбоог олохын тулд өвчтөнүүдийг  PET ба CT-ийн өмнөх шинжилгээнд хамруулан судалж үзжээ. РМ2.5-аар их хэмжээгээр амьсгалсан хүмүүст лейкопоезис илэрсэн бөгөөд энэ нь чөмөгний эсэн дотор моноцит үүсгэдэг болохыг тогтоожээ. Уг эсүүд цусны урсгалд орсны дараа хөрш зэргэлдээ эд, эрхтэн, түүний доторх артери руу нэвтэрч,  артерийн судасны үрэвслийг үүсгэдэг байна. Харин үүний эмчилгээнд үрэвслийн эсрэг эм, идэвхтэй амьдралын хэв маяг орно.

Абохашем “Зүрх судасны өвчин тусах эрсдэлтэй хүмүүс агаарын бохирдол багатай газар амьдрах хэрэгтэй” гэсэн байна.

2016 онд ДЭМБ-аас, гадаах агаарын бохирдлоос болж  жил бүр 4.2 сая, дотоод орчны бохирдлоос 3.8 сая хүн наснаасаа эрт нас бардаг гэсэн тооцоог гаргажээ. Эдгээр нас баралтын ихэнх нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун хэсэг, бага дунд орлоготой бүс нутагт амьдардаг хүмүүс байжээ.

Судалгааны үр дүн нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгааг, мөн агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэйг харуулж байгаа юм.

Судалгааны үр дүнгээс харахад ДЭМБ, Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) зэрэг зохицуулагч гол байгууллагууд аж үйлдвэрийн хорт бодис, тоосонцор ялгаруулалтад тавих, хязгаарлалтыг чангатгах, мөн агаарын бохирдлын доод хэмжээг дахин бууруулах хэрэгтэйг сануулж хэлэх нь зүйтэй.

Уг нийтлэлд агаарын бохирдол нь COVID-19-ийн нас баралтыг нэмэгдүүлэхэд ч гол нөлөө үзүүлж байгааг нэмэн дурджээ.

Эх сурвалж: verywellhealth

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд