No menu items!
HomeЗөвлөгөөГанцаардсан үедээ хийж болох 10 зүйл

Ганцаардсан үедээ хийж болох 10 зүйл

-

Ганцаардах мэдрэмж ганцаараа байхад л тохиолддоггүй зүйл. Олны дэргэд байхад ч ганцаардаж, хэн нэгэн таныг үл ойшоож, ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Ганцаардал нь хяналтгүй орхисон тохиолдолд сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Зарим судалгаагаар ганцаардал нь эрүүл мэндэд өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Ганцаардлыг эрүүл аргаар шийдвэрлэх, аргуудаас танилцуулж байна. Ганцаардсан үедээ дараах зүйлсийг хийгээрэй.

Ганцаардаж байгаагаа мэдэр

Ганцаардаж буй мэдрэмжээ дарах гэж тэмцэж, сэтгэлийн хөдөлгөөнөө дарах гэж эрч хүчээ бүү бар. Хүн бүр л заримдаа ганцаарддаг. Ганцаардах нь ялагдсан, сул дорой гэсэн үг биш юм. Ганцаардмал байдлаас гарах гэж хичээх нь эрч хүчийг бууруулж болохыг судалгаагаар тогтоожээ. Таны тархинд ямар мэдрэмж төрж байгааг мэдрэх нь ганцаардмал байдлаа багасгахад тусална.

Төлөвлөгөө боловсруулах

Заримдаа та асуудлыг шийдэх, асуудалд хэрхэн хандаж байгаагаа шийдэх хэрэгтэй болдог. Асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол хэн нэгэнтэй холбоо тогтоох замаар сэтгэл хөдлөлдөө анхаарлаа хандуулах юм. Найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо тогтоох нь асуудлыг шийдэх хамгийн зөв арга. Өөрийгөө илүү сайн мэдрэх боломжийг олгодог эрүүл зан үйлийн стратеги боловсруулаарай. Зурах, сүлжих, нэхэх, цэцэрлэгжүүлэлт хийх нь зэрэг нь зөв стратегийн жишээнүүд юм.

Хуучин найзуудтайгаа холбоо тогтоох

Шинэ хүрээлэл бий болгохоос илүү лон жил хамт сурсан найз, өрөөний найз зэрэг холбоо тасарсан найзуудтайгаа харилцаарай. Дахин холбогдохыг хүсч буйгаа илэрхийлж, хуучин дурсамжуудаасаа хуваалцаарай. Сайхан дурсамж, хуучин цаг үеэ дурсах нь эргээд холбогдоход тусалж, цаашид харилцаа хобоогоо сэргээх боломжтой гэдгийг харуулна. Сошиал ертөнц таны таатай дурсамжуудыг сэргээх болно.

Групп эсвэл клубт элсэх

Хуучин харилцаагаа сэргээхээс гадна найз нөхөдтэй болж, шинэ харилцаа тогтоох боломжтой. Өөртөө тохирсон олон нийтийн үйл ажиллагааг хайж олоорой. Номын клуб, цэцэрлэгжүүлэлтийн клубээс эхлээд явган аяллын групп, бизнес групп, нутгийн хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох олон арга зам байгааг олж мэдэх болно. Улмаар та уйдахгүй, ганцаардахгүй, шинэ шинэ зүйлийг сурч мэдэх боломжтой болно.

Ном унших

Ном унших нь зохиолын баатрууд эсвэл өгүүлэгчдийн ертөнцөд нэвтэрч, бусдыг илүү сайн ойлгож, мэдрэхэд тусалдаг.  Ганцаардсан үедээ өөртөө туслахын тулд уран зохиолын, шинжлэх ухааны, уран зөгнөлт аудио ном сонсонгоо өөрийн дотоод ертөнцөө танин мэдэж, мэдлэгээ өргөжүүлээрэй.

Онлайн форум хайж олох

Интернетийн олон гайхалтай ач тусын нэг бол та дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй холбоо тогтоож чаддагт оршино. Та ижил төстэй сонирхол, зорилготой хүмүүсийг хэдхэн товчлуур дараад л олох боломжтой. Таны сонирхдог сэдвүүдийг хэлэлцдэг форумыг хайж,  дуртай сэдвүүдийнхээ талаар бусад хүмүүстэй  харилцан яриа өрнүүлж, мэдлэг мэдээллээ солилцоорой.

Шинэ зүйл сурах

Шинэ хэл эсвэл шинэ ур чадварт суралцах нь танд илүү тайван мэдрэмж төрүүлэх болно. Энэ нь шинэ хүмүүстэй танилцах үүд хаалгыг нээж өгнө. Төрөл бүрийн онлайн сургалтанд хамрагдаарай. 

Хобби

Бүтээлч сэтгэлгээ нь таныг тухайн цаг мөчид  амьдрахад тусална. Анхаарлаа зөвхөн тухайн зүйлдээ л хандуулаарай. Энэ нь “үүрд ганцаараа” гэх мэт сөрөг бодлуудаасаа салахад тусална. Та өнгөрсөн, болон ирээдүйн талаар бодож санаа зовохгүйгээр сэтгэлийн амар амгаланг мэдрэх боломжтой. Зураг зурах, гар урлал, хөгжим сонсох гээд төрөл бүрийн үйл ажиллагааг туршаарай.

Сайн сайхан үйлдэл хий

Бусдад тусалж, сайн сайхан үйлдэл хийснээр та илүү сайхан мэдрэмж авах болно. Бусдад туслах хандив цуглуулах ажилд оролцож, сайн үйлс хийхэд гар бие оролцох боломжтой. Сайн дурын буяны байгууллагад ч хамрагдах боломжтой.

Мэргэжлийн тусламж авах

Хэрэв та ганцаардлаас болж шаналж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэх нь зүйтэй болов уу. Сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авснаар гарщнцаардлыг даван туулахад туслах стратеги боловсруулахад тусална. Удаан хугацааны ганцаардал таныг архи уух, тамхи татах, уур уцаартай болох зэрэг буруу зуршлуудад хөтөлж байвал зөвлөгөө хүс.

Эх сурвалж: verywellmind

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд