Дотоод засал чимэглэлийн ТРЕНД өнгөнүүд

2021 оны интерьерийн өнгөний чиг хандлага хаашаа чиглэж байгааг сонирхоцгооё. Гэртээ илүү их цагийг өнгөрөөж байгаа энэ цаг үед гэрийнхээ дотоод засагл чимэглэлд илүү анхаарал хандуулж магадгүй юм. Олон будгийн компаниуд 2021 оны өнгөний чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ жилийн чиг хандлага өмнөх жилийнхээс хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Өнгөнүүд нь тайвшрал, эрч хүч, тав тухтай байдлыг мэдрүүлэхэд чиглэгдэж байна. Зөөлөн цайвар аялгуунаас нам гүм тайван хөх, саарал өнгөнүүд хүртэл бид олон өнгө аясаар дулаахан үзэмжийг бий болгон гэрээ тохижуулах боломжтой.

PANTONE ӨНГӨ: СААРАЛ БА ГЭРЭЛТҮҮЛЭГЧ

Энэ оны Pantone өнгөөр нэг биш хоёр өнгийг сонгосон байна. Эдгээр нь төвийг сахисан саарал болон өнгөлөг шар өнгөний хослол юм. Бат бөх, итгэл найдварыг илэрхийлдэг энэхүү өнгөнүүд нь гэрт дулаан мэдрэмж, эрч хүч, эерэг байдлыг бий болгоно. Алтан шаргал өнгөөр нарлаг байдлыг мэдрүүлэх боломжтой.

DULUX ӨНГӨ: ХӨРС ШОРООНЫ ӨНГӨ

Dulux өнгөний мэргэжилтнүүд байгалийн гаралтай энгийн зүйлүүдийг холбосон “Brave Ground” өнгийг сонгожээ. Дулаан аялгуу нь тогтвортой байдал, өсөлт, боломжийг илэрхийлэх бөгөөд  танай гэрт өөрчлөлт, бүтээлч байдлын бат бөх суурийг бий болгоно.

 Энэхүү өнгө нь бусад өнгөнүүдтэй амархан хосолдог бөгөөд дараах өнгөт палитруудыг санал болгож байна.

Эдгээр өнгөнүүд нь тав тухыг илэрхийлдэг. Гэрийн гоо зүй, дурсахуйц элементүүдээр дамжуулан шинэчлэгдэх мэдрэмжийг төрүүлэх болно.

Шинэ сэргэг өнгөөр хэв маягаа тодорхойлоорой. Өнгөний сонголтоор амьдралаа шинэчлэх цаг болжээ.

Илүү тод аялгуу нь дотоод заслыг өргөж, таны үзэл бодлыг илүү тодруулна. Эдгээр эрч хүчтэй поп өнгөнүүд нь 70-аад оны дурсамжийг санагдуулдаг.

Таны байшинг сэргээж, сэтгэлийг тань тэтгэх өнгөт палетрууд.

Дулаан төвийг сахисан өнгө болох шар, ногоон өнгөнүүд нь тайтгарлын хэрэгцээнд тулгуурладаг.

Эдгээр өнгөнүүд нь танай гэрт амрах, тайвшрах орчинг бүрдүүлнэ.

Эх  дэлхийн өнгөнүүд нь урам зориг, бүтээлч сэтгэлгээнд туслах эв зохицлыг бий болгодог. Ажил амьдралын заагийг тодруулахын тулд орон зай, орчныг зохих ёсоор нь сайжруулах хэрэгтэй. Тайтгарал, аюулгүй байдал дээр үндэслэсэн өнгө, байгалийн материал энэ оны тренд.

BENJAMIN MOORE: Хөх саарал

Сонирхолтой, тэнцвэртэй, гүн тайвшруулагч, Бенжамин Мурын өнгө нь байгалийн эв зохицлыг бий болгодог.

Энэхүү палетт дахь арван хоёр өнгө нь дулаан мэдрэмж төрүүлж, сайн сайхан байдлыг гэрэлтүүлдэг.

JOTUN LADY

Норвегийн “Jotun Lady” будгийн компани 2021 оны тренд өнгөнүүдийг танилцууллаа. Энэ нь 4 өнгөт палитраас бүрдэх бөгөөд гэрээ шинэ өнгөний хослолоор дахин сэргээхэд туслах болно.

Дулаан өнгөний палитр нь дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр соёлоос урам авах интерьерийг бий болгоход чиглэдэг бөгөөд бүтээлч, адал явдалыг илэрхийлдэг.

Төвийг сахисан өнгөний хослол нь өрөөн доторх уур амьсгалд ихээхэн нөлөөлдөг. Эдгээр өнгө нь анхаарал татахгүй ч гэгээлэг, зөөлөн, тайвширах өнгө үзэмжийг бий болгодог.

Дараах сэтгэл татам өнгөнүүд нь дурсамж болон орчин үеийн хэв маягийг хослолыг бий болгоно.

Ногоон, саарал өнгө нь цаг хугацаа, тайван байдлыг илэрхийлдэг бөгөөд цаг мөч бүрийг хайрладаг хүмүүст зориулсан палитр юм. Эдгээр өнгөөр ​​та тохь тухтай, эв найрамдал бүхий орчныг бүрдүүлнэ.

SHERWIN-WILLIAMS: Урбан хүрэн

Шервин-Уильямс урбан хүрэн өнгийг 2021 оны өнгөөр сонгожээ. Маркетингийн захирал Сью Ваддены хэлснээр: “энэхүү өнгө нь байгаль ертөнцтэй холбож тайван, тогтвортой байдлыг бий болгодог” гэжээ.

Цэнхэр, ногоон өнгөнүүд нь тайвширлыг бий болгодог.  

Зөөлөн өнгө нь сэтгэл татам, бүтээлч бйадлыг илэрхийлдэг.

Гүн өнгөнүүд нь таны гэрт амар амгалан байдлыг бий болгох бөгөөд итгэлтэй, найдвартай байдлыг илэрхийлдэг.

Тод поп өнгө нь ямар ч орон зайд сэтгэлийг сэргээж, эрч хүчийг өгдөг. Гал тогоо, тоглоомын өрөө зэрэгт илүү тохиромжтой.

Намрын өнгөнүүд нь өрөөнд дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.

thenordroom

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!