No menu items!
HomeХүмүүсЧадварлаг жүжигчин Даниэл Дэ Ким

Чадварлаг жүжигчин Даниэл Дэ Ким

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Хавай 5-0” цувралаар бидний танил болсон жүжигчин Даниэл Дэ Кимийн талаар хүргэж байна.

Бага нас

Даниэл Дэ Ким 1968 онд БНСУ-ын Пусан хотод төрсөн. Түүний солонгос нэрийг Kim Dae Hyun гэдэг бөгөөд хоч нь DDK. Түүнийг нэг настай байхад гэр бүл нь АНУ руу нүүсэн бөгөөд Нью Йорк, Истон, Пенсильванийн Бетлехем хотуудад хүүхэд нас нь өнгөрсөн.

Боловсрол

Ким Пенсильванийн Бетлехем хотод байрладаг “Эрх чөлөө” дунд сургуулийг төгссөн. Энэ суругуулийг Дуэйн Жонсон мөн төгсөж байжээ. 1990 онд тэрээр Хаверфордын коллеж / Bryn Mawr коллежид Театр, улс төрийн шинжлэх ухааны хавсарга мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. 1996 онд Нью-Йоркийн Их сургуулийг төгссөн.

Ажил амьдралын гараа

ДДК (нэрийн товчлол, хоч) “Хавай 5-0” цувралын Чин Хо Келлигийн дүрээр алдаршихаас өмнө “Lost” киноны Жин-Су Квоны дүрээр олонд танигдсан. “Lost” кинонд тоглохдоо Ази эрийн дүрийг сөрөг байдлаар харуулсан гэх зарим шүүмжлэлийг хүлээж авсан ч тус дүрээрээ хэд хэдэн шагнал хүртсэн. “Хавай 5-0”-д тэрбээр долоон улирлын турш Чин-Хо Келлигийн дүрийг бүтээсэн.

Олон улсын тавцанд гарч, алдар нэрийг олохоос өмнө Хаверфордын коллежийн оюутан байхдаа жүжигчний чавдараа нээсэн. Жүжигчний карьер нь хэрхэн эхэлсэн талаар тэрбээр “Коллежийн улс төрийн ангийн 2-р түвшний оюутан байхад миний нэг найз намйаг өөрөө бичиж, найруулсан  жүжигтээ тоглохыг хүссэн. Би урьд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Өөр хүн олдохгүй болохоор л тэр надаас асуусан. Тиймээс би “тэгье” гэж хэлсэн нь жүжиглэх анхны алхам болсон юм.  Тэндээс би коллежид жүжиглэх чиглэлээр сурч хос хавсарга хөтөлбөрөөр төгссөн” хэмээжээ.

Сургуулиа төгсөөд Нью Йорк руу нүүж ирсний дараа тайзнаа гарч “Ромео Жульетта” , “Иванов “, “А хүүхэлдэйн байшин” зэрэг сонгодог бүтээлүүдэд тоглосон. Улмаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд Нью-Йоркийн Их сургуульд элсжээ. Мөн тус сургуульд Гадаад харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр “The Jackal”, “For Love of the Game”, “The Hulk”, “Spider-Man 2”, “The Cave” зэрэг олон кинонд дүрээ бүтээсэн. 2008 онд Ким “Андромеда омог” кинонд тогложээ. Уг цуврал “Emmy Awards”-д нэр дэвшсэн билээ.  “The Divergent” цуврал, “Insurgent”, “Allegiant” зэрэг нь түүний тоглосон шинэхэн уран бүтээлүүд билээ. Мөн үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Hellboy: Rise of the Blood Queen” кинонд Бен Даимиогийн дүрийг бүтээсэн .

Мөн тэрбээр жүжиглэхээс гадна кинонд дуу оруулдаг. “Кагуя гүнжийн үлгэр”-т дуу оруулснаар Studio Ghibli-ийн шагналыг хүртсэн. PBS-ийн байгалийн баримтат цуврал “Big Pacific” кинонд дуу оруулсан байна. 

Кино, дижитал медиа, төрөл бүрийн контент үйлдвэрлэх зорилготой 3AD продакшнаа 2014 онд байгуулсан билээ. 3AD продакшн нь “The Good Doctor” (ABC) зэрэг хэд хэдэн төслүүдэд хамтран ажилласан. Энэ бол түүний зөвлөх найруулагчаар нь ажилласан алдартай цуврал юм.

Тэрбээр 2006 оны Азийн шилдэг жүжигчдийг шалгаруулах ёслолоос “Телевизийн шилдэг жүжигчин” шагнал хүртсэн. 2009 онд Ким нь урлагийн салбарт нэр хүндтэй “KoreAm Achievement Award”-аас шагнал хүртсэн. 

Хамгийн сүүлд Даниел “Хаан ба би” киноны дүрээрээ “Broadway Beacon Award”-аас “Бродвейн гэрэлт цамхаг”-ийг хүртсэн. Чадварлаг жүжигчин түүнийг People сэтгүүл түүнийг хоёр ч удаа “Хамгийн тачаангуй эрчүүд” -ийн нэгээр нэрлэжээ.

 ДДК нь уран бүтээлээс гадна олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд Солонгост болсон Дэлхийн Экспод Соёлын элч, АНУ-д суугаа төлөөлөгчийн газрын гишүүнээр ажиллаж байсан.

Түүний хөдөлмөрлөж бүтээсэн хөрөнгө мөнгөний тоо 10 сая орчим доллар гэж мэдэгдсэн байна.

Хувийн амьдрал

Тэрбээр эхнэр хоёр хүүгийн хамт Хавайн Хонолулу хотод амьдардаг. Түүний эхнэрийг Миа Ким гэдэг бөгөөд 1993 онд хуримаа хийжээ. 

Өнгөрсөн оны 3-р сард Ким коронавирусын халдвар авсан талаараа мэдэгдэл хийж, ямар шинж тэмдэг илэрсэн, ямар нөхцөл байдалтай байгаа талаараа бичлэг хийж байсан юм.

Тэрээр Нью-Йоркт NBC-ийн “Нью Амстердам”-ын зураг авалтад оролцож, удалгүй Хавай руу буцав. Гэвч нислэг газардах дөхөхөд хоолойд нь ямар нэгэн зүйл сэрвэгнэж байгааг анзаарсан байна. Тиймээс тэр коронавирус байх магадлалтай хэмээн сэжиглэж, аюулгүй байдлын үүднээс гэртээ өөрийгөө тусгаарласан аж. Удалгүй халуурч эхэлсэн тул эмнэлэг рүү холбогдож зөвлөгөө авахад цар тахлын шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна.

Маргааш нь шинжилгээ өгч, шинжилгээний хариугаа 3 хоног хүлээжээ. Тэр зөвхөн шинжилгээ өгөхөөр л гэрээсээ гарсан аж. Түүний шинжилгээний хариу эерэг гарсны дараахан NBC, “Нью Амстердам”-ын продюсер Universal TV-ийн жүжигчид болон багийнханд онош батлагдсан тухай санамж бичиг илгээжээ. Азаар бусад жүжигчид, багийнхан халдвар аваагүй байна. Тэрбээр шаардлагатай хугацаагаар өөрийгөө тусгаарлаж, эмчийн заавар зөвлөгөөг ягштал баримталсан. Энэ хугацаанд тэрбээр, цар тахалтай холбоотой арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Үүнд:

“Ази хүмүүсийн эсрэг өрөөсгөл хандлага, утгагүй хүчирхийллийг зогсоож өгнө үү.… Тийм ээ, би ази хүн. Тиймээ, надад коронавирус илэрсэн. Гэхдээ би үүнийг Хятадаас аваагүй, Америкт тэр дундаа Нью Йорк хотод авсан. Улс төрийн зарим удирдагчид үүнийг тэнд байгаа газрын халдвартай, шаналж байгаа хүмүүстэй адил чухал гэж үзэхгүй байна” гэжээ.

Тэрбээр дэглэмээ сайн баримталж, сарын дараа эдгэрсэн гэдгээ мэдэгдсэн юм.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд