No menu items!
HomeUncategorizedСтресс таны тархинд ямар хор хөнөөл учруулдаг вэ

Стресс таны тархинд ямар хор хөнөөл учруулдаг вэ

-

Стресс бол өдөр тутмын амьдралд тохиолддог түгээмэл асуудал бөгөөд янз бүрийн хэлбэртэй байдаг. Стресс нь эрүүл мэнд, мөнгө, харилцаа гэх мэт амьдралын олон талын асуудлуудтай холбоотой. Бидэнд аюул заналхийлэл тулгарсан тохиолдол бүрт бидний оюун санаа, бие махбод асуудлыг шийдвэрлэх (тэмцэх) эсвэл бэрхшээлээс зайлсхийх (нислэг) шийдвэр гаргадаг байна.

Стресс таны оюун санаа, бие махбодид ямар муу нөлөө үзүүлдэг талаар сонссон л байх. Энэ нь толгой өвдөх, цээж өвдөх зэрэг бие махбодийн шинж тэмдгүүд, сэтгэлийн түгшүүр, уйтгар гуниг зэрэг сэтгэцийн асуудлууд үүсгэдэг бөгөөд уур уцаартай болох, хэт идэх гэх мэт буруу зан үйлд хөтөлдөг.

 Стресс таны тархинд хэрхэн хор хөнөөл учруулдгийг ойлгосноор стрессээс урьдчилан сэргийлэх, стрессээ тайлахад тусална гэж судлаачид үзэж байна.

Стрессийн үед таны тархи өөрийгөө болзошгүй аюулаас хамгаалахад чиглэсэн, зарим нь сайн, зарим нь муу янз бүрийн хариу үйлдлийг хийдэг. Бага зэрэг стресс нь оюун ухааныг хурцалж, санах чадварыг сайжруулдаг зарим эерэг талуудтай аж. Харин өдөр тутмын архаг стресс нь сэтгэцийн эмгэг үүсгэхээс эхлээд тархины эзэлхүүнийг багасгах зэрэг янз бүрийн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Архаг стресс нь сэтгэцийн эмгэгийг өдөөдөг

Molecular Psychiatry сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар архаг стресс нь тархинд удаан хугацааны өөрчлөлтийг бий болгодгийг тогтоожээ. Эдгээр өөрчлөлтүүд нь хожим хойно сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр гэх мэт сэтгэцийн олон эмгэгт илүү өртөмтгий болгодог аж.

Стресс нь сэтгэл гутрал, сэтгэцийн янз бүрийн эмгэгийг өдөөхөд тодорхой үүрэг гүйцэтгэдэг .

Калифорнийн их сургуулийн судлаачид архаг стрессийн тархинд хэрхэн нөлөөлж байгааг судлах цуврал туршилтыг хийжээ. Тэд архаг стресс нь миелин үүсгэдэг эсийг нэмэгдүүлдэг ч хэвийн хэмжээнээс бага мэдрэлийн эс үүсгэдэг болохыг тогтоожээ.

Үүний үр дүнд тархины тодорхой хэсэгт илүүдэл эсүүд үүсэх бөгөөд энэ нь харилцаа холбоо, цаг хугацаа, тэнцвэрт байдалд саад учруулж, тархины Hippocampus-д сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Стресс таны ой санамжийг муутгадаг

Та аливаа үйл явдлын талаар нарийн ширийн зүйлсийг нэгд нэгэнгүй санадаг байсан бол стресст өртсөнөөр үйл явдлыг нарийвчлан санахад хэцүү болдог. Бага стресс ч гэсэн таныг машины түлхүүрээ хаана тавьсан, ажлаасаа хоцрох гээд сандрахдаа цүнхээ орхисон зэрэгт нөлөөлдөг. 2012 онд хийгдсэн нэгэн судалгаагаар архаг стресс нь орон зайн санах ой буюу хүрээлэн буй орчны объектын байршил, орон зайн чиг баримжаа зэргийг эргэн санах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. 2014 оны судалгаагаар кортизолын өндөр түвшин нь ахмадуудын ой тогтоолт богино хугацаанд буурч байгаатай холбоотой болохыг тогтоосон байна.

Стресс нь санах ойн хэд хэдэн хувьсагчид нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нэг нь цаг хугацаа юм. Судлаачид ой санамжийг шалгах даалгаврыг гүйцэтгэхийн өмнөхөн стресст өртөх нь үйл ажиллагааны бууралтад хүргэдэг болохыг олон удаа нотолж байна.

Стресс тархины бүтцийг өөрчилдөг

Калифорнийн их сургуулийн судлаачид Берклигийн хийсэн туршилтын үр дүнд архаг стресс нь тархины бүтэц, үйл ажиллагаанд удаан хугацааны өөрчлөлт оруулдаг болохыг тогтоожээ.

Тархи нь шийдвэр гаргах , асуудал шийдвэрлэх зэргийг хариуцдаг “саарал бодис” гэж нэрлэгддэг мэдрэлийн эсүүдээс бүрддэг.  Мөн тархинд тархины бусад хэсгүүдтэй холбогдож мэдээлэл дамжуулах “цагаан бодис” агуулагддаг.

Судлаачид архаг стрессээс болж хуримтлагдсан миелины эсүүд нь цагаан ба саарал бодисын тэнцвэрт байдлыг богино хугацаанд өөрчлөхгүй ч тархины бүтцэд удаан хугацааны өөрчлөлт бий болгодог гэжээ.

Гэмтлийн дараах стресст нэрвэгдсэн хүмүүс тархины хэвийн бус байдал, саарал, цагаан бодисын тэнцвэргүй байдалтай байгааг эмч, судлаачид өмнө нь ажиглаж байсан.

Эдгээр туршилтыг хийсэн сэтгэл судлаач Даниела Кауфер стресс бүхэн тархинд болон мэдрэлийн системд ижил нөлөө үзүүлэхгүй гэдгийг хэллээ. “Сайн” стресс, бэрхшээлтэй тулгарахад даван туулахад тусалдаг стрессийн хэлбэр нь тархинд эерэг, илүү хүчирхэг сүлжээ, уян хатан байдлыг бий болгодог. Харин архаг стресс нь олон сөрөг нөлөөтэй аж. 

Стресс тархины эсийг устгадаг

Розалинд Франклиний нэрэмжит Анагаах ухааны их сургуулийн судлаачдын явуулсан судалгаагаар стресс нь тархины hippocampus дахь шинэ мэдрэлийн эсүүдийг устгадаг болохыг олж мэджээ.

Hippocampus нь ой тогтоолт , сэтгэл хөдлөл , сурахтай маш их холбоотой тархины бүс бөгөөд нейрогенез буюу мэдрэлийн шинэ эсүүд үүсдэг тархины хоёр хэсгийн нэг юм. Судлаачид хархан дээр туршилт явуулсан бөгөөд стресст орсон хархнуудын мэдрэлийн эсийн тоо эрс буурсан болохыг тогтоожээ.

Стресс нь шинэ нейрон /мэдрэлийн эс/ үүсэхэд нөлөөлдөггүй ч эсүүдийг устгадаг нөлөөтэй. 

Стресс тархины хэмжээг багасгадаг

Стресс нь сэтгэл хөдлөл, бодисын солилцоо, ой санамжийг зохицуулахтай холбоотой тархины хэсэгт агшилт үүсгэдэг.

Байгалийн гамшиг, авто осол, хайртай хүнээсээ хагацах зэрэг амьдралын гэнэтийн цочролоос үүссэн стресс нь цаг хугацаа өнгөрөх тусам олон төрлийн сэтгэцийн эмгэгүүд бий болоход нөлөөлдөг.

Иелийн их сургуулийн судлаачдын нэгэн судалгаагаар стресст өртөх нь өөрийгөө хянах, сэтгэл хөдлөл гэх мэт зүйлүүдтэй холбогдсон тархины бүс болох урд талын бор гадаргын хэсэгт “саарал бодис” үүсгэдэг болохыг ажиглажээ. Стрессийн хэлбэрүүд нь тархинд янз бүрийн байдлаар нөлөөлдөг. Архаг, өдөр тутмын стресс нь тархины эзэлхүүнд дангаараа нөлөөлөхгүй ч  цочролын үеийн хүчтэй стресс нь тархийг агшихад нөлөөлдөг байна.

Эх сурвалж: verywellmind

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд