No menu items!
HomeОнцлохӨдрийн цагаар унтах нь оюун ухааны чадварыг нэмэгдүүлдэг

Өдрийн цагаар унтах нь оюун ухааны чадварыг нэмэгдүүлдэг

-

  • Судлаачид өдрийн цагаар унтдаг 60-аас дээш насны хүмүүсээр танин мэдэхүйн тест бөглүүлэхэд унтдаггүй хүмүүсээс илүү сайн ажилласан байна.
  • Үдээс хойш унтах нь тархийг амраадаг бөгөөд  өдөр тутмын сөрөг бодлоос салгадаг. Энэ нь ямар ч насны хүмүүст ашиг тустай байдаг.
  • Шинжээчид, 13-15 цагийн хооронд, 10-30 минутын турш унтах нь хамгийн тохиромжтой гэсэн байна.
  • Харин өдрийн цагаар “удаан” унтах нь хүн шөнийн цагаар хангалттай унтаж чадахгүй байгаагийн илрэл хэмээн анхааруулжээ.

Судлаачид, үдээс хойш унтдаг настай хүмүүсээс  танин мэдэхүйн шалгалт авахад унтдаггүй хүмүүсээс өндөр оноо авсан байна.“General Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд БНХАУ-ын томоохон хотуудад амьдардаг 60-аас дээш насны 2214 хүн оролцсон бөгөөд тэдний ​​бие бялдар, танин мэдэхүйн эрүүл мэндийн байдлыг авч үзжээ. Үүнээс 1534 нь өдрийн цагаар буюу үдээс хойш тогтмол унтдаг бол 680 нь унтдаггүй байжээ.

Ажиглалтын судалгаагаар нойрсогчдын нүдний хараа, орон зайн баримжаа, анхаарал төвлөрөлт, асуудал шийдвэрлэх чадвар, санах ой, байршлын мэдлэг, аман ярианы чадвар зэргийг дементиа оношилгоогоор стандартчилж шалгажээ. Ингэхэд үдээс хойш унтдаг хүмүүс оюун ухааны жижиг сорилтуудад нэлээд өндөр оноо авсан байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Шанхай хотын Жяо Тонгын их сургуулийн “Альцгеймерын өвчин ба түүнтэй холбоотой эмгэг судлал”-ын төвийн доктор Лин Суний хийсэн судалгаагаар нойрсогчид сүүлийн гурван ангилалд /дээр дурдсан/ онцгой үр дүнд үзүүлсэн байна.

“Zevo Health” компанийн захирал Давина Рамкиссон “Унтах нь хүний суралцах чадвартай холбоотой байдаг. Энэ нь тархиа хэт ядарснаас салгах эсвэл хэт их мэдээлэл авсны дараа сэргээхэд тусалдаг. Хүнийг унтах үед тархи нь шинэ мэдээллийг хүлээж авах бэлтгэлээ хийж, шаардлагагүй мэдээллийг тархиныхаа түр хадгалах цэгээс гаргаж хаядаг ” гэсэн байна.

Унтахад хамгийн тохиромжтой үе нь үдээс хойш юм

Үдээс хойш дор хаяж 5 минут унтах хэрэгтэй. Харин  2 цагаас илүүгүй хугацаагаар унтахыг анхаараарай.

Дасгалжуулагч, нойргүйдлийн эмч Кэтрин Холл “Хамгийн тохиромжтой үе бол үдээс хойш 13-15 цагийн хооронд унтах бөгөөд 10-30 минутын турш үргэлжлэх ёстой. Энэ нь маш олон давуу талуудтай. Өдрийн цагаар унтах нь сэтгэл зүйн байдал, эрч хүч, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ сэтгэлийн түгшүүр, бие бялдар, оюун санааны хурцадмал байдлыг багасгахад маш сайн нөлөөтэй болохыг судалгаануудаас харж болно ” гэжээ.

Үдээс хойш богино хугацаагаар унтаарай

“SleepFoundation.org” сайтын эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн, доктор Абхинав Сингх үдээс хойш унтах нь сэтгэцийн эрүүл мэндийг дээшлүүлдэг болохыг тогтоожээ.

Сингх “Үдээс хойш, богино хугацаагаар унтах нь ямар ч хүнд ашигтай байдаг. Богино (30 минутаас бага) хугацаанд унтах нь сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлж, танин мэдэхүйн гүйцэтгэлийг сайжруулж, өдрийн турш сэтгэл санааг тайван болгодог нь батлагдсан” гэжээ.

Гэсэн хэдий ч удаан унтах нь асуудал дагуулдаг гэж тэрээр  хэлэв. Сингх “Хэрэв та 1 цагаас илүү унтдаг  бол энэ нь таны шөнийн нойрны хэмжээ, чанар хангалтгүй байгааг илтгэж буй дохио юм. Нойргүйдэлд хүргэх муу зуршилд утас, комютерийн дэлгэц болон хурц гэрлүүд, хэт их ачаалалтай ажиллах зэрэг багтана”гэж тэр нэмж хэлэв.

Сингх “Ахмад настнуудын эрүүл мэндийн байдал, эсвэл тэдгээрийг эмчлэхэд хэрэглэдэг эмүүд нь нойрны чанар, хэмжээнд нөлөөлдөг. Цусны даралт бууруулах зарим эм, үений үрэвсэл намдаагч, булчин сулруулагч, сэтгэцийн эрүүл мэндийн зарим эм нь нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг” гэжээ.

Эх сурвалж:Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд