No menu items!
HomeОнцлох“Амралт гэдэг нь зүгээр суух биш, харин өөрийгөө сэргээдэг зүйлээ хийхийг хэлнэ"

“Амралт гэдэг нь зүгээр суух биш, харин өөрийгөө сэргээдэг зүйлээ хийхийг хэлнэ”

-

Олон хүмүүс нойрны архаг дутагдалд ордог бөгөөд энэ нь стресс, айдас, түгшүүр дагуулдаг. АНУ-ын “Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-ийн мэдээлснээр бидний гуравны нэг нь хоногт долоон цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэжээ.

Нойроо хангалттай авч чадаагүйн улмаас бид стресстэж, жин нэмж, бүтээлч, асуудлыг шийдвэрлэх чадвар маань буурдаг. Харин нойроо хангалттай авсан ч ядраад байгаа бол бие махбодь, оюун санаагаа сэргээх зарим зөвлөмжийг дагах хэрэгтэй.

Анагаах ухааны доктор, “Sacred Rest: Recover Your Life, Renew Your Energy, Restore Your Sanity” номын зохиолч Саундра Далтон-Смит “Би завгүй амьдралын хэв маягийг нойроо хангалттай авах гүүр гэж боддог” гэжээ.

Түүний бичсэн номонд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, илүү аз жаргалтай амьдрахад туслах долоон төрлийн “амралт”-ын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.

“Амралт гэдэг нь зүгээр суух биш, харин өөрийгөө сэргээдэг зүйлээ хийхийг хэлнэ” гэж тэрээр тайлбарлав. Ингээд бид Далтон-Смиттэй хүн бүрт чухал ач холбогдолтой гэж үзсэн долоон төрлийн амралтын талаар ярилцлаа.

CNN: Хоногт найман цаг унтах нь бие махбодид сайн нөлөө үзүүлдэг гэсэн ярианаас ярилцлагаа эхэлье. Энэ нь зөв үү?

Далтон-Смит: Биеийн амралт бол бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл. Энэ нь идэвхгүй эсвэл идэвхтэй байж болно. Бид бүгдээрээ унтсаныхаа дараа тайвширдаг бөгөөд энэ нь бие махбодийн идэвхгүй амралтад багтдаг. Статистикийн хувьд хоногт 6-8 цагийн хооронд унтахыг зөвлөдөг. Нойр танд хэр их хэрэгтэй байгаа нь таны амьдралд болж буй зүйлээс шууд хамаарна. Энэ цаг үед олон хүмүүс хэт их стресст өртөж, ажлаас халагдах вий гэсэн айдастай болж, шаналж байна. Энэ нь илүү идэвхгүй бие махбодийн амралт шаардагдахад хүргэж болзошгүй юм.

Өөрийнхөө хувьд хамгийн тохиромжтой унтах цагийг тодорхойл.  Та кино үздэг хоёр цагаа унтахад зарцуулаад үз. Энэ нь танд ямар мэдрэмж төрүүлж байгааг хараарай. Эдгээр  дотоод мэдрэмж нь таны хамгийн тохиромжтой унтах түвшинг тодорхойлоход тусална.

Харин идэвхитэй бие махбодийн амралт нь өөр өөр байдаг. Булчингийн уян хатан чанарыг сайжруулах, цусны эргэлт, биеийн лимфийн үйл явцыг нэмэгдүүлэхийн тулд хийх ёстой нөхөн сэргээх үйл ажиллагаа бол йог, сунгалтын дасгал юм. Мөн чөлөөт цагаараа алхах, массажны эмчилгээ зэрэг нь бие махбодийн идэвхтэй амралтанд тусалдаг.

CNN: Оюун санааны амралт гэж юу вэ. Үргэлж л асуудал гарч  байдаг энэ ертөнцөд бид үүнийг яаж олж авах вэ?

Далтон-Смит: Соёл биднийг олон зүйлд сургадаг. Бидний ихэнх нь аливаа зүйлийг хийх шинэ арга барилыг бодож, боловсруулж, тооцоолж байдаг. Энэ  үедээ бид оюун санааны маш их энергийг ашигладаг тул тэр нам гүм орон зайг олоход хэцүү болдог.

Бидний оюун ухаан нэг бодлоос нөгөө бодол руу байнга үсэрч байдаг. Жишээлбэл, та гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа анхааралтай байхыг хичээдэг ч таны оюун ухаан хийх ажлын жагсаалт руу үсэрдэг. Энэ үед анхаарлаа төвлөрүүлээд бодит байдалд буцаж очих хэрэгтэй. Та өөртөө нэг үгийг хэлээд төвлөр.

Таны хэлсэн үг “гэр бүл” байж магадгүй юм. Тархинд олон бодол эргэлдэх үед түлхүүр үгийг олж, тухайн нөхцөлд л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол оюун санааны амралтанд хүрэх нэг арга зам юм.

CNN: Бидний амьдралын нэг хэсэг нь ухаалаг төхөөрөмжүүд болоод байна. Та мэдрэхүйн амралтын талаар дэлгэрэнгүй хэлнэ үү?

Далтон-Смит: Бидний олонх нь өдрийн турш мэдрэхүйн хэт ачааллын түвшинд байдаг. Энэ нь зөвхөн дэлгэц ашиглахтай холбоотой биш юм. Тухайлбал, орчны чимээ гэх мэт зүйлс, тэр ч байтугай хүмүүсийн ярьж байгаа нь мэдрэхүйн хэт ачааллыг нэмэгдүүлдэг. Үүнээс холдож амрах хэрэгтэй. Дэлгэцийн цагийг багасгах нь үүний эхлэл юм.

Олон нийтийн сүлжээнд байх цагаа бууруулж, имэйл, чат зэрэгтээ хяналт тавь. Хэн ч үзэхгүй байгаа бол зурагтаа унтраах хэрэгтэй.

CNN: Таны номонд дурдсан дөрөв дэх төрлийн амралт бол бүтээлч байдал. Үүнийг тайлбарлахгүй юу?

Далтон-Смит: Хүн бүрт бүтээлч амралт хэрэгтэй. Асуудлыг шийдэж, шийдлийг олох ёстой хэн бүхэнд энэ нь зориулагдсан болно. Энэ нь уран зургийн анги эсвэл вааран эдлэлийн хичээлд хамрагдах гэсэн үг биш. Харин бүтээлч ажил хийхийг хэлж байгаа юм. Бүтээлч амралт нь уул, далай гэх мэт байгалийн үзэсгэлэнтэй газраар аялах эсвэл уран бүтээл, хөгжим, театр гэх мэт зүйлсээс таашаал авах юм. Бүтээлч амралт бол өөрийгөө сэргээх, урам зориг авах нэг арга.

CNN: Сэтгэл хөдлөлийг хэрхэн зохицуулж сурах вэ?

Далтон-Смит: Хүн аз жаргалгүй байх үедээ нүүрэндээ инээмсэглэл тодруулахын тулд маш их энерги зарцуулдаг. Өөрийн мэдэрч буй зүйлийнхээ  жинхэнэ үнэнтэй эвлэрч сурах хэрэгтэй.Сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь нэг төрлийн амралт бөгөөд сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг.

CNN: Та өөрийнхөө тодорхойлсон “нийгмийн амралт”-ын талаар тайлбарлахгүй юу?

Далтон-Смит: “Нийгмийн амралт” гэж нэрлээд байгаа зүйл бол аз жаргал бэлэглэдэг хүмүүсээр хүрээлүүлэх явдал юм. Таны хэрэгцээ шаардлагыг үнэлдэг хүмүүс байхад танаас ямар нэгэн зүйлийг шаардаж, асуух ч хүн бий. Гэхдээ энэ нь харилцааны л асуудал болохоос биш тэд сөрөг хүмүүс гэсэн үг биш. Таны хань, хамтран ажиллагсад эсвэл хүүхдүүд ч  шаардлага тавьж болно шүү дээ. Өөр хэлбэл, танд цаг үеэ олж шаардлага тавьдаг хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй.

CNN: Таны дурдсан хамгийн сүүлийн амралт бол сүнслэг байдал. Үүнтэй санал нэгддэггүй хүмүүс байдаг шүү дээ?

Далтон-Смит: Оюун санааны амралтын гол цөм нь зөвхөн өөрийнхөө биш өөр зүйлийг хүлээн зөвшөөрч сурах юм. Зарим хүмүүсийн хувьд өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй, шашин шүтлэгтэй байдаг. Бусдад сайныг ерөөж туслах нь энэ амралтад хамаарагдана. Сайн үйлс хийж, илүү том зүйлд хувь нэмрээ оруулах нь оюун санааны амралтын нэг хэлбэр юм.

Эх сурвалж:CNN

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд