LOADING

Type to search

Өөрийнхөө энергийн төрлийг тодорхойлоорой

Share

Анагаах ухааны мэргэжилтэн Сахара Роуз “Би ертөнцийг дошагийн нүдээр харж байна” гэж  хэлэв. “Доша” гэдэг нь санскрит хэлээр “энерги” гэсэн утгатай бөгөөд энэ нь оюун ухаан, бие махбодь, ухамсрыг тэнцвэржүүлэх зорилготой эртний Энэтхэгийн сайн сайхан амьдралын тогтолцооны Аюурведагийн гол элемент юм.

Сахара “Дхарма” гэдэг үг нь санскрит хэлээр “хувь тавилан” гэсэн үг бөгөөд доша нь бидний хувь тавиланг тодорхойлж чадна” гэжээ. Вата, Питта, Кафа гэж нэрлэдэг гурван доша нь агаар, орон зай, гал, ус, газар гэсэн элементүүдийн нэгдэл дээр суурилдаг.

Хүн бүр гурван дошаг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг. Гэхдээ аль нэг нь зонхилдог. Бидний үндсэн доша нь хувь тавилангаа биелүүлэхэд шаардагдах давуу тал, сонирхол, авьяас чадварыг өгдөг. Та өөрийгөө ямар төрлийн энергитэй /дошатай/ хүн болохоо мэдмээр байна уу?

Эдгээр асуултуудад хариулж, өөрт тохирох хариултыг сонгоно уу. Та хариулж байх явцдаа хариултын урд байгаа үсгийг тэмдэглээрэй.

1. Таны давуу тал юу вэ?

a. Миний бүтээлч, хайрцагнаас гадуур сэтгэх чадвар.

b. Үнэнч шударга зан,  алсыг харах чадвар.

c. Миний мэдрэмж, өрөвч сэтгэл. Би хэн нэгний яг юу мэдэрч байгааг ойлгож чаддаг.

2. Би гайхалтай …

a. Ажил эхлүүлэх, зорилго тавих, шинэ санаа олох.

b. Амжилтанд хүрэх ажлыг эхлүүлэх, шийдэл, ашиг олох.

c. Хүмүүсийг надтай нээлттэй харьцах боломжийг өгч, бусдын хүслийг хүндэтгэнэ.

3. Би стресстсэн үедээ…

А. Сэтгэл түгшээсэн зүйлээс зугтахыг хичээдэг.

b. Тэвчээр алдарч, уур уцаартай болдог.

c.Гунигладаг. Сэтгэл хөдлөлөө дарж, хооллож, тайвшрахыг хичээдэг.

4. Би… байхдаа хамгийн аз жаргалтай байдаг

a. Уран бүтээл хийж, аялж, мөрөөдөх.

b. Манлайлах, мөнгө олох, бизнесээ босгох, зорилгоо биелүүлэх, нөлөө үзүүлэх.

c. Амрах, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, хоол хийх.

5.Би хүүхэд байхдаа..

А. Зураг зурах, урнаар сэтгэж найзуудтайгаа тоглох, тоглолт хийх, хувцаслах дуртай байсан.

Б. Гадаа гүйх, спортоор хичээллэх, модонд авирах дуртай байсан

c. Тоглоомын газар тоглох, амьтан эсвэл хүүхэлдэй асрах, найз нөхөдтэйгөө олон цагаар ярилцах, ном унших дуртай байсан.

6. Хүмүүс тусламж хэрэгтэй үедээ над дээр ирдэг …

a. Бүтээлч санаанууд олох зорилгоор.

b. Тодорхой шийдлүүдэд хүрэх гэж.

c. Хувийн асуудлаар.

7. Аль карьер танд хамгийн их таалагдаж байна вэ?

А. Зохиолч, зураач, багш, зохион бүтээгч, график дизайнер, зурхайч.

b. Бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирал, урам зориг өгдөг илтгэгч, фитнессийн мэргэжилтэн, хуульч, эмч.

c. Амьдралын дасгалжуулагч, терапевт, тогооч, интерьер дизайнер, багш.

Та ихэнх тохиолдолд аль хариултыг сонгосон байна вэ? А, В эсвэл С. Хариултыг тоолоод доорх дүгнэлтийг уншаарай. Өөрийгөө ямар төрлийн энергитэйг мэдсэнээр та давуу талаа ашиглаж, сул талаа олж мэднэ.

Ихэнхдээ A хариултыг сонгосон бол таны үндсэн доша бол Вата юм

Энэ бол агаарын энерги: хурдан хөдөлгөөнтэй, урьдчилан таамаглах боломжгүй нэгэн.

Та хайрцагнаас гадуур сэтгэдэг бүтээлч, идеалист хүн. Та үргэлж шинэ санаа дэвшүүлж, бодит чиг хандлагыг тодорхойлдог. Өөрийгөө байнга өөрчилж, шинийг бүтээж байдаг тул танд маш их эрх чөлөө шаардагдана. Багшлах, бичих, уран зураг эсвэл хөгжмийн чиглэлээр бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүл.

Та нэг ажлаа дуусгалгүй шинэ зүйл эхлүүлдэг. Танд ажил хэрэгч байдал дутмаг. Мөн таны оюун ухаанд бодол эргэлдэж, түгшүүртэй, хэт их ачаалалд орж нойргүйдэлд автдаг.

Таны хувь тавилан бол энэ ертөнцөд урам зориг, урлаг, эсвэл гоо үзэсгэлэнг авчрах явдал юм. Урлаг, хөгжмийн зэмсэг тоглож сурах эсвэл хоолны цэс гаргаж шинэ ур чадвар эзэмшээрэй. Та бол удирдагч хүн, тиймээс шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай. Ватачууд ихэвчлэн хоббигоо карьер болгон хувиргадаг.

Ихэнхдээ В хариултыг сонгосон бол таны үндсэн доша бол Питта юм

Энэ бол галын энерги: хурц, хувирамтгай, шударга нэгэн.

Та амбицтай, шийдэмгий, ажил хэрэгч, зохион байгуулалттай хүн. Та юу хүсч байгаагаа, үүнийг хэрхэн олж авахаа мэддэг. Та байгалиас заяасан удирдагч бөгөөд санаагаа тэр дор нь хэрэгжүүлэх чадвартай. Питтачуудийн хувьд энэ ертөнцөд эерэг өөрчлөлт хийхэд өөрийгөө зориулдаг.Та мөнгөө хадгалж, өсгөдөг.

Гэхдээ уураа тэвчиж байгаарай. Питтачууд тэвчээргүй, аливаад шүүмжлэлтэй ханддаг улс. Төгс төгөлдөр болох гэсэн амбиц таныг ядрааж, улмаар уур уцаартай болгож, цочролд хүргэх болно.

Таны хувь тавилан бол агуу санаа, инновацийг амьдралд авчрах бөгөөд ингэснээр ашиг олохын зэрэгцээ нөлөө үзүүлж чадна. Питтачууд бол төлөвлөгчид ба хамгийн сайн зохион байгуулагчид юм. Та сорилт, бүтэц, чиг баримжаагаа тодорхой мэдэрч чаддаг. Ур чадвараа ашиглан хууль, санхүү, спорт, улс төр эсвэл буяны байгууллагуудад хамрагдаарай. Дүрэлзсэн зан аашаа бясалгал, алхалт хийн засаж, зорилго, гүйцэтгэлтэйгээ тэнцвэржүүл.

Ихэнхдээ С хариултыг сонгосон бол таны үндсэн доша бол Кафа юм

Энэ бол дэлхийн энерги: уужуу тайван нэгэн.

Та өрөвдөх сэтгэлтэй, хайраар дүүрэн, хошин шогийн мэдрэмжтэй, өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүн. Хэн нэгэн танд урьд өмнө хуваалцаж байгаагүй нууцуудаа ярих нь хэвийн үзэгдэл бөгөөд та үнэнч найз. Та хоол, гар урлал хийх дуртай бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл хийдэг.Кафачууд бол маш сайн дасгалжуулагч, эмч, хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэн, хүний ​​нөөцийн менежер, багш, сувилагч нар байдаг.

Бусдад маш их зүйлийг өгөхөөс болгоомжил, ингэснээр та өөртөө юу ч үлдээхгүй шүү дээ. Үгүй гэж хэлж сураарай. Амар тайван байх нь чухал ч хааяа шинэ зүйл туршиж, бага зэрэг эрсдэлд ороход зүгээр гэж зөвлөе.Таны хувь тавилан хүмүүст сайхан энергийг түгээх.  Кафа нар удаан хүмүүс тул  хөнгөн, сунгалтийн дасгал хийвэл тохиромжтой байдаг.  

Эх сурвалж: dailymail

error: Content is protected !!