No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Тунгалаг: Нуруу дагасан мэдрэлийн эс, ёзоор дарагдсан үед гуя руу өвддөг

Г.Тунгалаг: Нуруу дагасан мэдрэлийн эс, ёзоор дарагдсан үед гуя руу өвддөг

-

Мэдрэлийн эмч Г.Тунгалагтай ярилцлаа.

-Нуруугаар хөшиж өвдөх нь мэдрэлийн өвчин мөн үү. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

-Xүний бие организмыг ерөнхийд нь тархи удирдаж байдаг. Үрэвсэл болон ямар нэг органик, органик-бус гэмтлийн улмаас үүссэн өвдөлтүүдийг мэдрэлийн өвдөлт гэж нэрлэдэг. Нуруу өвдөх шалтгаан олон янз байдаг.

Амьдралын янз бүрийн шалтгааны улмаас, бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг.

Нэгдүгээрт, хөдөлгөөний хомсдол, биеийн хүчний ажил, хүнд зүйлийг буруу техникээр өргөх, ачааллыг буруу өгснөөс нурууны эмгэгүүд сүүлийн үед ихэссэн. Залуучууд голдуу өвдөж байна гэдэг нь хөдөлгөөний хомсдолоос болж байна.

Байнгын нэг хэвийн байрлалд суугаа ажил эрхэлдэг. Амьдралын янз бүрийн шалтгааны улмаас, бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг. Нурууны өвчнийг мөн насжилтын өвчин гэж үздэг. Нас ахих тусам нурууны өвчин ихэснэ. Гэхдээ анхны суурь нь 25 наснаас эхэлдэг.

Нуруугаар ойр ойрхон өвдөх, хөших, цаашлаад нуруунд ачаалал өгөх үед өвдөж байгаа бол нурууны дисктэй холбоотой өвдөлт юм. Хөл, гуяруу өвдөж байвал нуруу дагасан мэдрэлийн эс, ёзоор дарагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймд суугаа ажил хийдэг бол зөв суух ёстой, байнгын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Ямар үед нуруунд суулт үүсдэг вэ 

-Нурууны өвдөлт нийтдээ 200 гаруй шалтгаантай байдаг. Үүнээс 20 нийтлэг өвдөлт илэрсэн хүмүүс эмнэлэгт ханддаг, үүний нэг нь нурууны суулт буюу дегенераци байдаг.

Диск нь өөрөө нурууны хатан чанарыг гүйцэтгэж байдаг. Нэг ёсондоо хүний биед амортизаторын үүрэг гүйцэтгэж байдаг. Дискэн дээр тодорхой хэмжээний даралт гэж бий. Дотоод даралт 10 мега фискаль буюу нэг см куб талбай дээр 100 кг даралт үүсч байдаг. Босоо тэнхлэгтэй үед хамгийн зөв байрлалтай байдаг. Энэ даралт хэлбийгээд эхлэх юм бол дискний бодисын солилцоо алдагдаад усаа алдаад эхэлдэг гэсэн үг. Бодисын солилцоо алдагдаад ирэхээр нуруунд суулт гэдэг зүйл үүсч байгаа юм. Суугаа ажил хийгээд, ширээний ард бөхийсөн байрлалтай суух үед тулах цэг дээр ирж байгаа дотоод даралт хамгийн өндөр байдаг. Тэгэхээр босоод зогсоход 100 кг-ийн даралт, суухад 150-180 орчим, бөхийгөөд суух юм бол 200 гаруй кг-ийн жин дарж байгаа юм.  Тэр өндөр даралт дискэнд очсоноор дотоод эдийн амьдрах орчин алдагдаж, эд эс үхэжээд суулт гэдэг зүйл бий болж байгаа юм.

Хүнд зүйл өргөх, гэмтэл бэртэл авах суудлын ажил удаан хийх гэх зэргээр нурууны суулт үүсдэг олон шалтгаан бий. Суудлын ажилтай хүмүүс дасгал хөдөлгөөн хийхгүй удаан сууж ажилснаар бүсэлхийгээр чилж хөших, булчин зангирах, суудлын мэдрэл дарагдах, мөн нугалам хоорондын зөөлөн эд шахагдаж мэдрэлийн судсаа дарснаар тэр хэсэгт өвчин орж тухайн мэдрэлийн судастай холбоотой эд эрхтнүүд хямардаг. Үүнээс үүдэн нойргүйдэх, ажлын ачаалал даахаа болих, дотор эрхтэнүүд хямрах, ядарч сульдах, бие хөших гэх мэт шинжүүд илэрдэг .

-Нурууны өвчний энэ үед ямар эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг юм бол?

-Эмийн эмчилгээнээс гадна эмийн бус физик эмчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн эмчилгээ нь тухайн үедээ өвчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн. Үүнд нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал байна.

 Үе гээд байх юмгүй ясжсан тохиолдолд татлага эмчилгээг хориглодог.

Үүнээс гадна явган алхах хэрэгтэй. Нурууны нугасны дискнүүдийн хооронд байгаа мөгөөрсөн жийргэвчнүүд нь өөрөө мэдрэлийн судас юм.

Энэ нь хүний алхах идэвхтэй хөдөлгөөний үр дүнд нэвчих замаар тэжээлээ авдаг. Тиймээс тогтмол алхаж байх нь чухал.

-Ямар тохиолдолд нурууны суултын үед бариа засал хийхийг хориглодог юм бэ. Бариа засал хийлгэх нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

-Физик эмчилгээний арга үр дүнтэй. Нуруу ямар нэг байдлаар хазайсан, муруйсан, суулт өгсөн тохиолдолд бариа засал хийлгэж болно. Харин үе гээд байх юмгүй ясжсан тохиолдолд татлага эмчилгээг хориглодог. Булчин суллах бариа заслыг хориглодоггүй. Мөн шавар эмчилгээ үр дүнтэй байдаг.

-Нуруунд суулт өгч хазайсан гэж байна. Үүнийг яаж мэдэж, оношлуулах вэ?

-Гаднаас нь ерөнхий байдлыг нь хараад хазайлтыг тодорхойлж болно. Хоёрдугаарт, рентген шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно. Нурууны зураг авахаас гадна шаардлагатай үед MRI-гaap нурууны эмгэгүүдийг оношлодог. Нурууны ясанд явагдаж байгаа гурван янзын үндсэн өөрчлөлтүүд байдаг.

Нурууны эмгэгүүд жин ихтэй, тарган хүмүүст, мөн жирэмсэн үед илэрдэг.

Үүнийг эрт үед нь оношлуулахад мэс засал хийлгэхгүйгээр эмийн болон эмийн бус дасгал хөдөлгөөний тусламжтайгаар явцыг хүндрүүлэлгүйгээр тухайн үе шатанд нь барьж болно. Хэрэв нурууны ясанд гүнзгий өөрчлөлт гарсан дискүүдийн хоорондын эвэрхий үүссэн тохиолдолд мэс засал хийдэг.

-Манайхан бөөр, нуруу өвдөж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ хоёрыг яаж ялгах вэ. Нурууны өвдөлттэй хүмүүс бариа заслыг жилд хэдэн удаа хийлгэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, бодит үзлэгээр ялгана. Хоёрдугаарт, шинжилгээний тусламжтайгаар оношлоно. Өвчин хэр сэдэрч байгаагаас хамаарч жилд 1-2 удаа физик болон шавар эмчилгээнд явна.

Нуруу нь өвддөг хүмүүс гам сайн барих ёстой. Тухайлбал, хүнд зүйл өргөхдөө бусдын тусламжийг хүсэх юм уу, ганцаараа ямар нэг хүнд юм өргөж болохгүй. Нуруу ууц болон дороосоо даарахгүй байх нь чухал.

Нуруунд тулгуур болох бүс зүүж, хэвлийн булчинг чанга байлгах ёстой. Хэвлийн булчин сул байх тусам нуруунд ачаалал ихэсдэг. Нурууны эмгэгүүд жин ихтэй, тарган хүмүүст, мөн жирэмсэн үед илэрдэг.

-Энэ өвчнөө хүндрүүлэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй хөдөлгөөн хийж занших, биеийн хүчний ажлыг хийхдээ нуруунд ачаалал өгөхгүйгээр гуяныхаа булчин дээр тавьж өргөх техникүүдийг зөв хийх нь чухал. Мөн ясны сийрэгжилтээс сэргийлэх хэрэгтэй.

Р.Оюун

“Зууны мэдээ” сонин

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд