No menu items!
HomeЭрүүл мэндХорт хавдрын идэвхгүй эсүүд стрессийн гормоноор сэргээгддэг

Хорт хавдрын идэвхгүй эсүүд стрессийн гормоноор сэргээгддэг

-

Сүүлийн үеийн судалгаагаар стрессээс үүдэлтэй гормон нь хавдрын эсүүдийг сэргээдэг болохыг тогтоожээ. 

Судлаачид хавдрын эмчилгээ хийснээс хойш дахин хавдар үүсч буй шалтгаан, идэвхгүй далд хэлбэртэй байгаа хавдрын эсийг чухам юу идэвхжүүлж дахин сэргээгээд байгааг судалж,  шинэ таамгуудыг дэвшүүлсээр байна. Харин сүүлийн судалгаагаар стрессийн  зарим дааврууд эдгээр эсийг сэрээх үйл явцын гинжин холбоог үүсгэж болзошгүйг тогтоожээ. Хорт хавдрыг хэчнээн үр дүнтэй сайн эмчилсэн ч хүний мах бодод хавдрын эсүүд чимээгүйхэн нуугдаад байж л байдаг. Тэгээд хэзээ нэгэн өдөр тохироо нь бүрдэнгүүт дахин идэвхжиж гарч ирдэг бөгөөд харин тэднийг юу, ямар механизм тэгж идэвхжүүлдгийг эрдэмтэд судалсаар байна.

Нэгэн шинэ судалгаагаар  нь полиморф цөмийн нейтрофил (РМН) гэж нэрлэгддэг дархлааны эсийн тодорхой төрөлд хавдрын эс төвлөрч байгаад дахин сэргэдэг гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Амьтад дээр хийсэн туршилтаар идэвхгүй байгаа хавдрын эсүүдийг PMN-ээс ялгардаг липидийн төрлөөр сэргээж болохыг тогтоосон байна. Үүний дараа судлаачид эдгээр липидийг ялгаруулах дархлааны эсүүдийг өдөөж болох зүйлийг судалж үзсэн бөгөөд гол өдөөгч нь норэпинефрин хэмээх стрессийн даавар болохыг ойлгожээ.

Судлаачид уушгины хорт хавдраар өвчилсөн 80 өвчтөнийг судалж үзсэний 17 нь харьцангуй эрт дахиж хавдраар өвчилсөн байна. Эмчилгээ хийлгээд удаан хугацааны дараа дахиж өвчилсөн өвчтөнүүдтэй харьцуулахад удалгүй дахин хорт хавдраар өвчилсөн  өвчтөнүүдийн цусан дахь липидийн түвшин харьцангуй өндөр байсан ажээ.

“Хорт хавдрын эрт үеийн дахилттай өвчтөнүүдийг дахилтгүй, удаан хугацааны дараа дахисан өвчтөнүүдтэй харьцуулахад стрессийн дааврын түвшин, цусан дахь нейтрофилийн идэвхжүүлэгчийн маркерууд илүү өндөр байгааг бид олж мэдсэн” гэж шинэ судалгааны удирдагч Микела Перего тайлбарлав.

Перегогийн хэлснээр стресс нь өөрөө хорт хавдрын идэвхгүй байгаа эсийг сэргээх үүрэгтэй гэсэн үг биш харин хавдрын эсийг сэрээхэд хувь нэмэр оруулдаг ямар нэг гинжин хэлхээг сэргээдэг гэжээ.

“Хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн стрессийн дааврын түвшин, нейтрофилийн үйл ажиллагааг хянах нь маш чухал ач холбогдолтой гэж бид бодож байна” гэж Перего нэмж хэлэв.

Эх сурвалж: newatlas

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд