No menu items!
HomeЭрүүл мэндКорсет зүүснээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ

Корсет зүүснээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ

-

Корсетийг олон зууны туршид хэрэглэж ирсэн бөгөөд эмэгтэй, эрэгтэй аль аль нь өмсдөг байв. Өнөө үед “corset” гэдэг нэр томъёо хуучирч, орчин үеийн “гэдэсний даруулга” түгээмэл болжээ. Хэдийгээр эдгээр “хувцаснууд” ялимгүй ялгаатай байж болох ч хоёулаа таны бэлхүүсийг нарийхан болгох зориулалттай. Гэхдээ гэдэсний даруулга нь таны эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй юм.

Хэрэв та корсет эсвэл гэдэсний даруулга тогтмол зүүж эхлэхээр шийдсэн бол таны бие хэрхэн нөлөөлөхийг мэдэж, дараах зүйлсийг мөн анхаарах хэрэгтэй.

Таны бэлхүүсийг нарийсгаж, элсэн цагний хэлбэртэй болгохгүй

Гэдэсний даруулга зүүснээр таны бэлхүүс өөрөө нарийсахгүй зүгээр л нарийсч харагдана гэдгийг ойлгоорой. Тайлсны дараа зарим үр дүн харагдах ч удаан үргэлжлэхгүй. Тайлаад л та өөрийнхөө унаган төрхөндөө орно.

Та жингээ хасахгүй

Гэдэсний даруулга зүүснээр та жингээ хассан юм шиг санагдаж магадгүй. Бие тань живхийгээд ямар ч илүүдэл өөх, харвингүй болсон мэт. Мөн бэлхүүсээрээ хөлөрч өөх тань хайлж байна гэж бодож байвал энэ зөвхөн хөлсөөр ялгарсан ус байх магадлалтай. Бас нэг зүйл нь гэдэсний даруулга таны гэдсийг барьж, шахаж цатгалан юм шиг мэдрэмж төрүүлснээр бага зэрэг жин хасаж магадгүй л юм. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл арга биш аж.

Танд тухгүй, эвгүй санагдах болно

Гэдэсний даруулга зүүснээр жин бага зэргээр хасагдаж болдгийг дурдсан ч 2010 онд хийгдсэн судалгаагаар гэдэсний даруулга зүүх нь маш таагүй хэцүү санагддаг учраас хэрэглэхээ больсон гэсэн өгүүлэмж их байжээ.

Нурууны өвчнөөр өвдөж магадгүй

Даруулга байнга зүүснээр галбираа хадгалахад тусалдаг ч байнга зүүвэл нурууны булчинг сулруулж болзошгүй гэнэ. Дараа нь гэдэсний даруулгаа л зүүхгүй бол нуруу тань өвдөөд байдаг болчих вий.

Амьсгалахад хэцүү байх болно

Даруулга зүүснээр уушигны багтаамжийг 30-60% хүртэл бууруулдаг. Энэ нь амьсгалахад төвөгтэй болгодог бөгөөд үүнээс болж уушгинд шингэн хуримтлагдах, мөн үрэвсэл үүсэх ч эрсдэлтэй юм байна.

Дотор эрхтэн, хавиргаа гэмтээж болзошгүй

Даруулга нь хэвлийн эрхтнүүдийг шахаж байрлалыг өөрчилж цусны эргэлтийг хэвийн байхад саад учруулдаг юм байна. Мөн корсетыг тогтмол, удаан хугацаагаар өмсвөл хавирга гажигтай болоход хүргэдэг.

Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд