No menu items!
HomeГэрийн тохижилтГэрээсээ хол байгаа үедээ ургамлаа услах 5 арга

Гэрээсээ хол байгаа үедээ ургамлаа услах 5 арга

-

Ургамал нь байшингийн уур амьсгалд гайхалтай нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, тэд илүү их хүчилтөрөгчөөр хангаж, агаарын чийгшлийг тогтворжуулдаг. Ургамал биднээс байнгын арчилгаа шаарддаг бөгөөд гэртээ байхгүй ч гэсэн түүнийг усалж болох зарим аргууд байдаг.

1.Устай сав

Энэ нь онцгой анхаарал шаарддаггүй энгийн ургамлын хувьд сайн шийдэл юм. Танд  устай тогоо,  таваг л хэрэгтэй .

Ургамалын саванд таарсан, тохиромжтой хэмжээтэй тавгийг сонгоорой.  Үүнийг усаар дүүргээд доор нь тавь.

Хугацаа: 2-3 хоног

2. Устай шил

Энэ нь өдөр бүр услах ёстой ургамлын хувьд маш сайн арга. Дараах зүйлийг хийхийн тулд танд хөнгөн цагаан таглаатай лонх хэрэгтэй болно .

Лонхны таглаанд 5 жижиг нүх гаргаад, ёроолыг нь тайрах хэрэгтэй.Үүнийг цэцэгнийхээ хөрсөнд болгоомжтой хийгээрэй.  Дараа нь лонхыг усаар дүүргэнэ.

Хугацаа: ойролцоогоор 5 хоног

3. Их ус шаарддаг ургамал

Энэ бол маш их ус шаарддаг, нарнаас хол байлгаж болох ургамлын хувьд хамгийн сайн арга нь юм. Учир нь та ургамлаа угаалгын өрөөнд байрлуулах хэрэгтэй. Тиймээс дараах алхмуудыг дагана уу .

Улгаатуурыг ургамалдаа хэрэгтэй гэж үзсэн хэмжээгээр усаар дүүргэ.

Ургамал усанд хөвж, эрсдэл гаргахгүйн тулд алчуур тавиарай..

Үргэлжлэх хугацаа: 1 долоо хоног

4. Дуслын систем

Энэхүү шийдэл нь удаан хугацааны турш явах гэж байгаа үед тохиромжтой. Та үүнийг ямар ч ургамлыг услахад ашиглаж болно. Таны хийх ёстой зүйл бол:

Хөвөн материалтай олс авах – хөвөн байгаа эсэхийг шалгаарай, яагаад гэвэл энэ нь усыг хөрсөнд шилжүүлэх хамгийн сайн шингээгч материал юм.

Олсны нэг үзүүрийг хөрсөнд хийж, нөгөөг нь стакантай  усанд хийнэ.

Хугацаа: 1-3 долоо хоног

5. Хүлэмж хийх

Энэ арга нь маш хялбар бөгөөд үнэхээр удаан хугацааны шийдэл болж чадна. Бүх зүйлийг зөв хийхийн тулд дараах алхмуудыг сайтар дагаж мөрдөөрэй.

Хүлэмжийн суурийг хийгээрэй. Савны 4 буланд модон гадас зооно.

Ургамлаа ердийнх шигээ услаарай. Халаахаас  зайлсхийхийн тулд нарны шууд тусгалаас холдуулах хэрэгтэй.

Гялнгар уутаар ургамлаа бүтээ. Навчнууд уутанд хүрэхгүй байхаар хангалттай том байх ёстой гэдгийг санаарай.

Хугацаа: 6-8 сар

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд