No menu items!
HomeХоол, шим тэжээлБие махбодийг хоргүйжүүлэх 7 хүнс

Бие махбодийг хоргүйжүүлэх 7 хүнс

-

Бидний дархлааны системийн 80% нь гэдэснээс хамаатай. Хэрэв бид биеэ зохих ёсоор хоргүйжүүлж, ашигтай бактери нь гэдсэнд тэнцвэртэй байвал ханиад, томууг антибиотикгүйгээр эсэргүүцэх чадалтайг эрдэмтэд нотолж байна. Зарим хоол хүнс нь цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд зарим нь амны хөндийн үнэртэй тэмцэж чаддаг.

1. Авокадо нь элэгнээс химийн бодисыг зайлуулдаг

Авокадо нь глутатион хэмээх тэжээллэг бодис агуулдаг бөгөөд элэгний синтетик химийн бодисыг хоргүйжүүлж, хамгийн багадаа 30 төрлийн хорт хавдар үүсгэгч бодисыг блоклодог. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн хувьд энэ жимсийг хэрэглэхийг зөвлөж байна. Та байгалийн жамаар даралтаа буруулж зүрх судасны өвчин, тархины цус харвах эрсдэлээс сэргийлээрэй.

2. Хан боргоцой нь холестериныг задалдаг

Хан боргоцой нь байгалийн гаралтай өөх шатаагч бромелейн агуулсан жимс бөгөөд бидний биеийн уургийг задалж, боловсруулахад тусалдаг. Ялангуяа хан боргоцой нь холестериныг задалж, биеэс зайлуулахад үр дүнтэй байдаг. Тэд цусыг шингэлж, цусны өтгөрөлтийг багасгана. Та лаазалсан хан боргоцой бус жимсээр нь идэж байгаарай.

3. Даршилсан байцаа нь хорт бодисыг зайлуулж, арьсыг эрүүл байлгана

Даршилсан байцаа нь пробиотик, эслэгээр дүүрэн тул гэдэс дүүргэхгүй бөгөөд батга арилгахад тустай байдаг. Мөн даршилсан байцаа нь таны биед витамин, эрдэс бодисыг илүү үр дүнтэй шингээхэд тусалдаг.

4. Шинэ, хатаасан чангаанз өтгөн хаталтыг арилгана

Хатаасан чангаанз нь байгалийн laxative нөлөөтэй гэдгээрээ алдартай. Хэрэв таны өтгөн хатах хандлагатай бол энэ хүнсийг хэрэглэ. Шинэхэн чангааз нь асар их хэмжээний эслэг агуулсан байдаг бөгөөд ингэснээр таныг удаан хугацаанд цатгалан байлгаж, гэдэс доторх сайн бактерийг тэжээж өгдөг. Энэхүү жимс нь антиоксидант ихтэй ту таны нүдний хараанд ч тустай.

5. Спирулина нь биеийн эвгүй үнэртэй тэмцэхэд тусалдаг

Спирулина бол давстай усанд ургадаг замаг юм. Энэ нь цусыг цэвэршүүлэх хамгийн хүчтэй найрлагатай байдаг. Мөн түүнд агуулагдах хлорофилл нь  биеийн эвгүй үнэрийг саармагжуулах чадвартай.

6. Грэйпфрут нь нэмэлт эрч хүч өгч, бэлхүүсийг хэлбэржүүлдэг

Грейпфрут нь нооткатон агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж жин хасахад нөлөөлдөг химийн нэгдэл юм. Эдгээр нь эслэгээр баялаг тул таны цатгалан байдлыг хангаж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Та А, С аминдэм зэрэг нэмэлт тэжээл авахын тулд долоо хоног тутам бэрсүүт жүржийг идэж байгаарай.

7. Өргөст хэмх

Өргөст хэмх нь ам хуурайшихаас сэргийлж, хоолны дараа илүүдэл үлдэгдлийг зайлуулдаг. Түүний алимтай адилхан хатуулаг шинж чанар нь шүлсний нийлэгжилтийг идэвхжүүлж, ам чийгшүүлэхэд тусалдаг. Мөн амны эвгүй үнэрийг дарахад тустай. Мөн уг хүнсний ногоо нь шүд, буйлны нянгаар тэжээгддэг өнгөрийг арилгадаг байна.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд