No menu items!
HomeОнцлохӨөртөө анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх 25 арга

Өөртөө анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх 25 арга

-

Өөртөө анхаарал тавихад тийм ч их зүйл шаардлагагүй. Гэрээсээ нэмэлт хөрөнгө мөнгө шаардалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Өөртөө анхаарал тавихад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.  

Өөртөө анхаарал тавих гэдэгт өөрийгөө хөгжүүлэх, тэжээн тэтгэхэд шаардлагатай бүхий л цаг хугацааг хамааруулна. Энэ нь бясалгал хийх, дуртай үйл ажиллагаагаа эрхлэх, гоо сайхандаа анхаарах гэх мэт маш олон төрлүийн зүйл байж болно. Нэг ёсондоо таны амьдралын чанарыг сайжруулах бүхий л зүйлс. Гол нь өөртөө л зориулах цаг хугацаа л чухал юм.

Өөртөө анхаарал хандуулах нь яагаад тийм чухал вэ?

“Хамгийн наад зах нь цар тахал бидний сэтгэл зүйд нөлөөлж байна. Энэ цаг үед биед дархлаагаа сайжруулах, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд өөрийгөө хөгжүүлэх, тайвшрахад цаг хугацаа зарцуулах нь хамгийн чухал зүйл болоод байна” гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хоёр хүн хэзээ ч адилхан байдаггүй тул өөртөө анхаарал тавих арга зам нь ч өөр өөр байна. Нэг хүнд хамгийн чухалд тооцогддог зүйл нь нөгөө хүнд уйтгартай санагдаж магадгүй юм. Хамгийн гол нь таны сэтгэлийг тэжээн тэтгэх тэр зүйл л хамгийн чухал зүйл. Тиймээс өөртөө аз жаргал, тайвшрал мэдрүүлдэг зүйлсэд анхаарлаа хандуул.

Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэе.  Усанд орох, арван таван минут алхах, гүнзгий амьсгалах, дуртай номоо унших зэрэг энгийн зүйлс ч чухал үүрэг гүйцэтгэнэ.  Өөртөө анхаарал тавихын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй.

Гэрээсээ, хөрөнгө мөнгө зарцуулалгүйгээр хийх боломжтой 25 дадал

Цэвэр агаарт гарах

Цэвэр агаар, нарны гэрэл ч танд сайнаар нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Парк эсвэл ойгоор зугаалах нь байгальтай ойр байх, илүү тайван байдлыг мэдрүүлэх болно.  

Идэвхтэй байх

10 минутын дасгал ч гэсэн эндорпин буюу аз жаргалын дааврыг ихээр ялгарахад нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Технологи хөгжсөн энэ цаг үед хүссэн дасгалаа YouTube-ээр ороод үзэх, даган хийх бүрэн боломжтой.

Зүгээр л бүжиглэ

Мэргэжилтнүүд дуртай аяаа тавиад зочны өрөөндөө тойрон бүжиглэхийг зөвлөж байна. Энэ нь танд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авч ирнэ.

Гүнзгий амьсгал

Амьсгалын зөв техник олон төрлийн ашиг тустай. 5-7 секундын турш амьсгалаа аваад, таван секунд амьсгалаа түгжээд, таван секундын хугацаанд амьсгалаа гаргана. Үүнийг хэд хэдэн удаа давтаарай. Яваандаа секундын хугацааг уртасгахыг зөвлөж байна.

Хүйтэн шүршүүрт орох

Хүйтэн усны эмчилгээний ач тусын талаар та уншсан л байх. Энэ нь эрч хүч өгөхөөс гадна сэтгэл санааг тайвшруулдаг. Өдрийг эрч хүч дүүрэн эхлүүлэх хамгийн сайн арга.

Хөөстэй ваннанд орох

Орох усандаа чухам юу нэмвэл биед сайн байх талаар Японы эрдэмтдийн судалгааг сонирхоход таныг тайвшруулдаг, тансаг сайхан үнэртэй, өөртөө аль болох тайвшралыг мэдрүүлэх зүйлсийг нэмэх нь хамгийн сайн гэж үзжээ. Эмэгтэйчүүд ихэвчлэн лаагаар хүрээлүүлсэн хөөстэй ваннанд хэвтэж ном уншихыг хүсдэг.

Ном унших

Өөр нэг энгийн хэрнээ чухал үр дүнтэй арга бол хэдэн сарын турш тавиур дээрээ хадгалсан номоо унших зав гаргах. Ном унших нь тайвшрах, суралцах, үгийн сангаа баяжуулах, цаг хугацааг үнэ цэнтэй өнгөрүүлэх хамгийн сайн арга.

Өөртэйгөө эерэг яриа бий болгох  

Ажил дээрээ алдаа гаргасан уу? Буруу хүнд буруу зүйл хэлсэн үү? зэрэг олон асуултын хариултыг өөрөөсөө эрсээр байна уу? Өөрийн дотоод сөрөг яриаг таслах нь өөртөө анхаарал тавих хамгийн дээд хэлбэр юм. Эерэг бодлоор өөрийгөө цэнэглээрэй. Өөртэйгөө эерэг зүйлсийн талаар ярилцаарай.

Бясалгал хийх

Бясалгал нь оюун санаа, сэтгэлийн амар амгаланг мэдрэх гол түлхүүр юм.  Бясалгалыг анхлан хийх гэж байгаа бол дараах зүйлийг зөвлөж байна. Хоёр минутын турш тухтай сууж, нүдээ ань. Амьсгалаа дөрөв, дөрөвөөр тоол, эсвэл зүгээр л анхаарлаа сарниулалгүй бодлоо чөлөөлөөд суугаарай. Дараа нь энэ хоёр минут өөрт тань ямар өөрчлөлт авч ирсэнд анхаарлаа хандуул.

Тэжээллэг хоол хийх

Өөртөө анхаарал тавих цагийн чухал хэсэг нь хоол хүнс, шим тэжээлд анхаарлаа хандуулах. Бие махбодийг тэтгэж, эргээд оюун санааг саруул байлгах тэжээллэг, амттай хоол хийгээрэй. Мэдээж өдөр бүр л хоол хийдэг байх. Гэхдээ энэ процесст дурлаж, онцгой ач холбогдол өгдөг эсэхээ эргэцүүлээрэй. Хоол хийх цагаа илүү хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд өнгө өнгийн хүнсний ногоо сонгохыг зөвлөж байна.

Шинэ хоол туршиж үзэх

Хоол хийх цагаа илүү бүтээлчээр ашиглахыг хүсвэл долоо хоногт нэг удаа шинэ хоолны жорыг туршиж үзэж яагаад болохгүй гэж. Мэргэжлийн тогооч биш ч гэсэн шинэ хоолыг туршиж үзэх боломжттой.

Эрч хүчээ ундарга

Бие махбодио сэргээж, хөдөлгөөнөө эрчимжүүлээрэй. Өдөржингөө суугаа ажил эрхэлснээр таны биеийн энерги зогсонги байдалд орно. Тиймээс явган алхах, бүжиглэх, йог хийх зэрэг хөдөлгөөний янз бүрийн хэлбэрээс сонгоод өөрийн эрч хүчээ нөхөөрэй.

Дуртай хувцсаа өмс

Олон жилийн турш өмсөөгүй цамцаа өмсөх эсвэл дуртай уруулын будгаа түрхэх нь хичнээн сайхан мэдрэмж төрүүлдэгийг санаарай. Гадаад төрх, гоо сайхандаа анхаарах нь өөртөө анхаарал тавих цаг хугацааны чухал хэсэг.  Гадаад гоо үзэмждээ сэтгэл хангалуун байвал илүү сайхан мэдрэмж авна. Гэртээ байсан ч гэсэн гадаад төрхөндөө анхаарал тавих нь чухал.

Аудио ном сонсох

Биед тухтай хувцсаа өмсөөд буйдан дээрээ тухлан дуртай цайгаа шимэнгээ аудио ном сонсохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гучин минутын турш юу ч хийхгүй зүгээр суух нь цагийг дэмий үрж буй мэт санагдах ч энэ нь оюун санаа, бие махбодид ихээхэн чухал нөлөөтэй.

Өдөр бүр таларх

Талархал бол эерэг сэтгэлгээг хадгалах чухал хэсэг юм. Талархлын зуршлыг бий болгохын тулд орныхоо хажууд тэмдэглэлийн дэвтрээ тавиад өглөө сэрэх бүрдээ талархаж явдаг гурван зүйлээ бичээрэй. Гэр бүл,  хайртай дотны хүмүүс, нарны гэрэл, сарны туяа зэрэг юу ч байж болно. Эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн ач тус асар их.

Зорилгоо биелүүл

Хийх зүйлс, биелэлтийн жагсаалтыг бөглөх нь хүн бүрт таатай мэдрэмж төрүүлдэг. Өдөр бүр өөртөө зориулж гурван жижиг зорилго тавиарай. Зорилгоо биелүүлж, жагсаалтаас хасах үед хүн бүр сэтгэл хангалуун байдаг. Зорилтууд нь том эсвэл жижиг байхаас үл хамааран тодорхой үр дүнд хүрэх ёстой.

Эргэцүүлэн бодох цаг гарга

Эргэцүүлэн бодох бол өөрийгөө үнэлэх боломжийг олгодог эерэг зуршил. Өнөөдөр хийсэн сайн зүйлийнхээ төлөө өөрийгөө урамшуулаарай. Орой бүр хоёр минут эргэцүүлэн бодох дадлыг хэвшүүлснээр өдрийн туршлагаасаа танин мэдэх боомжийг бүрдүүлнэ. Би өнөөдөр зорилгодоо хүрсэн үү, санаандаа хүртэл хийж чадаагүй ч өнөөдөр шинэ зүйл юу сурсан бэ? гэх зэргээр үйл хэргээ шинжин эерэг нэг зүйлийг үргэлж олж чаддаг байх хэрэгтэй.

Уух, уух, уух

Хүн өдөрт хоёр литр ус уух шаардлагатай байдаг. Шингэн нь арьс, гэдэс, тархины үйл ажиллагаа, энергийн түвшин зэрэг бие организмийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.

Кино үзэх

Кино үзэх нь тархиа амраах сонгодог арга. Утсаа унтраагаад өөрөөсөө аль болох хол тавиарай.

Утсаа унтраах

Ухаалаг гар утсаа хол тавиад тайван, чимээгүй горимд шилжиснээр хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг олж авна.  

Шинэ хоббитой болох

Олон орц найрлага бүхий хоол хийж, хоолны таваглалт, үзэмжид анхаарлаа хандуулах нь нэмэлт мөнгө зарцуулахгүйгээр өөртөө анхаарал тавих чухал хөрөнгө оруулалт болно. Хоол хийх, жигнэх, хуурах процесс нь өөрөө эмчилгээний ач холбогдолтой. Холих, хагалах, жинлэх гэх мэт давтагдсан хөдөлгөөн, үйлдлүүд нь анхаарлаа төвлөрүүлэх, стресс үүсгэж буй бодлуудаасаа салах боломжийг бий болгодог.  Хамгийн гол нь хоол хийж байхдаа аль болох мэдрэхүйгээ бүрэн ашиглахыг хичээ. Орц найрлага, амт, үнэр, хэлбэр бүтэц зэргийг нэг бүрчлэн мэдэр. 

Шинэ ур чадвар эзэмшихийн тулд өөрийгөө сорь

 Шинэ хэл, сүлжмэл эсвэл макрамм сурах гээд шинийг сурах боломжууд хязгааргүй. Арван минутыг ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулаарай. Өдөр бүр зарцуулсан 10 минутын ашдын үр дагавар хэзээ нэгэн цагт гарна. Олон шинэ жор бүхий Kitchen Stories Recipes, тархины дасгалын Elevate, шинэ хэл сурахад туслах Duolingo гэх мэт утасны аппликейшнүүдийг санал болгож байна.

Тэмдэглэл хөтөл

Танд ердөө цаас, үзэг байхад л хангалттай. Дотоод бодол санаагаа цаасан дээр буулгах нь өөрийгөө шалгах хамгийн хялбар бөгөөд чөлөөт арга юм.

Нам гүмийг мэдэр

Гэр бүлийнхнээ сэрэхээс өмнө өглөөний кофегоо амтлангаа зүгээр л чимээгүй, нам гүм байдлыг бүрдүүлэх нь өөртөө анхаарал тавих нэг хэлбэр юм. Энэ цаг үе чухал бөгөөд илүү сайн шийдвэр гаргахад тусална.

Нойрны чанараа сайжруул

Мэдээжийн хэрнээ хамгийн чухал зүйлийг орхигдуулж болохгүй. Сайн унтаж амрах нь бидний өөртөө анхаарал тавих хамгийн чухал хэсэг юм. Нойрны чанар нь тооноос илүү чухал юм.  

marieclaire.co

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд