No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХөдөлгөөний дутагдал нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг

Хөдөлгөөний дутагдал нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг

-

Эрт дээр үеэсээ хүн төрөлхтөн орон байр, хоол тэжээлээ олох гэж нүүдэллэж, байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарч ирсэн түүхтэй. Харин орчин үед  сууршьмал соёл давамгайлж, хөдөлмөрийг хөнгөвчлөх электрон цахилгаан тоног төхөөрөмжүүд гарч, цахилгаан шатаар өгсөж уруудан машин унаагаар явснаар хөдөлгөөний хомсдолд орж байна.

Хүн өдөрт дор хаяж 30 минут дасгал, идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой байдаг байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар гурван хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэсэн тооцоолол гарчээ.

Ингэж чадахгүй юм гэхэд долоо хоногт ядаж 150 минут дасгал хөдөлгөөн хийж чадвал хөдөлгөөний хомсдолд орохгүй байх боломжтой. Ингэхэд яагаад хөдөлгөөний хомсдол хор уршигтай гээд байгаагийн учрыг танд тайлбарлаж өгье. Анхаарлаа хандуулна уу.

Хөдөлгөөний дутагдал нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг

Тархи нь яг булчин шиг ажилладаг. Учир нь хүн нас ахих тусам сэтгэн бодох, ой тогтоолт муудаж байдаг аж. Тухайлбал, 2012 онд хийсэн судалгаагаар 45-49 насны хүмүүсийн танин мэдэхүйн чадвар буурч байгааг тогтоожээ. Гэсэн хэдий ч ой тогтоолт муудах шинж тэмдэг таны 20-30 наснаас эхэлнэ гэж  2010 оны нэгэн судалгаагаар харуулжээ. Гэхдээ дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл тархины ой тогтоолт, суралцах чадварыг хариуцдаг хэсэг болох hippocampus нь сайжирдаг. 2017 оны Frontiers сэтгүүлд дасгал хөдөлгөөн нь тархинд Orexin-A хэмээх бодис үүсгэдэг гэж дурджээ.

Orexin-A хэмээх бодис нь тархины  hippocampus хэсэгт шинэ эсүүдийг үүсгэдэг бөгөөд энэ үйл ажиллагаа эрчимтэй байвал та хөгширсөн ч тархи сэргэг, ухаан санаа тань саруул хэвээрээ байж чадна.

Дасгал хөдөлгөөн нь зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг

Дасгал хөдөлгөөн хийснээр таны уушигны цусан хангамж сайжирна. Ингэснээр бие махбодийн авах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг байна. Хөдөлгөөн хомсдсоноос болж цусанд өөх тос хуримтлагддаг бөгөөд энэ нь артерийн даралтыг ихэсгэн, зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Сэтгэл санааг өөдрөг болгож, сэтгэлийн хямралаас гарахад тусална

Долоо хоногт нэг цаг дасгал хийгээд байхад л сэтгэл санаа тань хэвийн байх боломжтой гэж Икахн Анагаах Ухааны сургуулийн мэргэжилтэн Адам Фрай мэдэгдсэн байна.

Дасгал хөдөлгөөнийг хүмүүс бие бялдар хөгжүүлж, сэргээдэг л гэж мэдэхээс сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг тэр бүр мэддэггүй. Дасгал хөдөлгөөн нь стресс бухимдал тайлж, уур уцаар, сэтгэлийн хямралаас гарахад нөлөөлж чаддаг.

Хөдөлгөөн нь чихрийн шижингээс сэргийлнэ

Дэлхий дээр нийт 422 сая хүн чихрийн шижин өвчтэй бөгөөд жилд 1.6 сая хүн уг өвчнөөр нас бардаг ажээ. Энэ өвчний гол үндэс нь мэдээж хөдөлгөөний хомсдол юм.

Хөдөлгөөний хомсдол нь буруу хооллолтоос үүдэлтэй таргалалтаас болдог бөгөөд мөн бодисын солилцоог алдагдахад хүргэдэг. Ийм өвчтэй хүмүүст аэробик, хөдөлгөөнт гимнастик хамгийн үр дүнтэй байдаг.

Дасгал хөдөлгөөн хангалтгүй байх нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг

2019 оны эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хөдөлгөөнгүй, тогтмол суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн дунд хөхний хавдраар өвчлөх эрсдэл  8-17%-иар нэмэгдсэн байгааг тогтоожээ. Мөн та өдөржин ажил дээрээ сууж гэртээ ирээд удирдлага барин буйдандаа шигдэж хэвтдэг бол таны хувьд уушги, шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдраас эхлээд олон хавдрын өвчнүүд заналхийлж буйг санаарай. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь бодисын солилцоог сайжруулж, стрессийг арилган, таргалалтаас сэргийлж, үрэвслийг бууруулдаг байна.

Биеийн тамирын дасгал хийхгүй байх үед таны булчин сулардаг

Дасгал хөдөлгөөн хийхгүй бол булчин суларч, бие тань сулбайж унжиж эхэлнэ. Хоёр долоо хоног л дасгал хөдөлгөөнгүй байхад булчингийн масс эрс багасдаг. Нэгэнт алдагдсан хүч чадал, булчин шөрмөсийг сэргээхэд маш хэцүү байдаг. Удаан хугацаанд хөдөлгөөн багатай байснаас болж булчингийн хатангиршил үүснэ. Энэ нь бие махбод хөдлөхгүй байгаа булчинд зориулах эрчим хүчээ өөрөө ухаалгаар хасдагтай холбоотой байна.

Ясны сийрэгжилт үүснэ

Дасгал хөдөлгөөн хийснээр хүний ясны нягтаршил нэмэгддэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Биедээ тодорхой хэмжээний ачаалал үүсгэн дасгал хөдөлгөөн тогтмол хийгээд байвал ясны сийрэгжилтээс хамгаалах бүрэн боломжтой.

Та хэрэв дасгал хөдөлгөөн хийдэггүй бол явган алхах хэрэгтэй. Тогтмол сайхан алхаад ирэхээр үе мөч тань тань чангарч байгаа нь анзаарагдана Энэ үед нь нэмэлтээр дасгалуудыг хийж эхлээрэй. Эс тэгвээс огт хөдөлгөөнгүй байж байснаа гэнэт өндөр ачаалалтай дасгал хийж эхлэх нь биед тань сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Идэвхгүй байх нь эрт үхэлд хүргэж болзошгүй

Дасгал хийгээд олигтой турж өгөхгүй, биед нь тэр дороо өөрчлөлт гарахгүй бролохоор ихэнх хүмүүс шал дэмий юм байна гэж шантарч бухимддаг.

Энэ хамгийн буруу юм. Та дасгал хөдөлгөөн хийж л байгаа бол энэ нь танд сайн нөлөө үзүүлж л байгаа гэдэгт итгээрэй. Дасгалын үр дүн урт хугацааны дараа л мэдрэгдэнэ.

Гэхдээ дэлхий дээр хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй эрт нас баралт 20-25% нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт бий. Та дасгал хөдөлгөөн хийхгүй хэвтээд байвал та ч гэсэн цагаасаа эрт нас барах магадлалтай гэдгийг санах хэрэгтэй болов уу.

Та дасгал хийж буй цаг тутамд өөрийн насыг 2 цагаар нэмэгдүүлж байдаг юм шүү. Хүн өдөрт 5-7 минут гүйхэд л хангалттай байдаг.

Буруу хооллолтыг өдөөдөг

Та дасгал хийсэн эсэхээс хамаарч таны юу идэх дур хүсэл хамаарна. Жишээ нь та дасгал хийсэн бол цезарь салат, бургер хоёроос цезарь салатыг сонгоно.

2015 онд BMC Pediatrics-д хэвлэгдсэн судалгаанаас харахад дасгал хийдэг хүүхдүүд давстай хоол сонгох нь бага байдаг нь тогтоогджээ. Олон улсын таргалалтын сэтгүүлээс 2019 онд насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар 15 долоо хоног дасгал хийсэн хүмүүс эрүүл хоол хүнс, хөнгөн зууш сонгох нь ихэссэн болохыг харуулсан байна.

Хөдөлгөөн нь хүнд эрүүл хоол хүнс сонгоход хэрхэн тусалдаг вэ?

Ватерлоогийн Их сургуулийн профессор Питер А.Холлын 2019 оны судалгаагаар аэробик дасгал (гүйх, дугуй унах гэх мэт) хийх нь шийдвэр гаргахад оролцдог тархины урд талын кортекс-д нөлөөлдөг гэжээ.

Үүний зэрэгцээ  2018 онд Neuroimage-ээс хийсэн судалгаагаар энэ хэсгийг өдөөхөд тухайн хүний ​​илчлэг багатай хоол сонгох чадварыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Идэвхгүй байдал нь холестерины түвшинг нэмэгдүүлдэг

Холестрин хэвийн түвшинд байх нь хүний биед сайн нөлөөтэй. HDL гэдэг холестрол нь хүний биеэс илүүдэл холестролыг элэг рүү зөөвөрлөж өгдөг. Амьдралын буруу хэв маяг, буруу хооллолтоос үүдэн цусан дахь өөх тос ихсэж үүнээс улбаалан артерийн даралт ихсэх өвчин, зүрхний өвчнүүд үүсдэг. Судалгаагаар дасгал хийдэг хүмүүсийн HDL нь дасгал хийдэггүй хүмүүсийнхээс өндөр байдаг нь тогтоогджээ.

Нойргүйдэлд хүргэнэ

Эрдэмтдийн үзэж байгаагаар нойргүйдлийн үндсэн гол хоёр шалтгааны нэг нь хөдөлгөөний хомсдол, нэг нь тамхидалт байдаг гэжээ.

Дасгал хөдөлгөөн яаж нойронд нөлөөлдгийг нарийвчилсан судалгаа хараахан байхгүй ч эрдэмтдийн хэлж байгаагаар биологийн д цагийг зохицуулахад дасгал хөдөлгөөн чухал нөлөө үзүүлдэг гэсэн байна. Дасгал хийсний дараа хүний биеийн температур унадаг бөгөөд энэ нь унтах үед махбодид ирдэг дохиотой ижил юм.

Сайхан унтаж амрахыг хүсвэл та өдөрт 30 минут л дасгал хийхэд хангалттай. Үр дүн нь дорхноо л харагдана.

Дархлаанд муу нөлөө үзүүлнэ

Өдөрт нэг цаг хүрэхгүй хугацаанд дасгал хийгээд байхад таны дархлааг дэмжих цусан дахь цагаан эсүүд нэмэгддэг болох нь тогтоогджээ. Дасгал хөдөлгөөн хийснээр уушгинд орсон бактери хөөгдөж гардаг байна. Өдөрт 15 минут орчмын идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хамгийн зохистой хэмжээ юм. Хэт их ачаалал авч хэт их дасгал хийвэл харин ч бие тань ядарч сульдан байдлыг эсрэгээр эргүүлэх магадлалтай байдаг.

Хоол боловсруулалтад нөлөөлнө

Хөдөлгөөний хомсдолтойн дээр эслэг багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасч, хоол боловсруулахтай холбоотой эмгэг үүсдэг бөгөөд үүнээс болж өтгөн хатдаг. Хэрэв гэдэс дотрын ямар нэг үрэвсэлт өвчтэй бол хэт их ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.

Дасгал хийхгүйгээр жин хаях талаар саналтгүй

Та дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, эрүүлээр жин хаях талаар бодох хэрэггүй. Хөгшрөх тусам жин хаяхад хэцүү болдог яагаад гэвэл бодисын солилцоо багасдаг учраас. Дасгал хөдөлгөөн хийвэл бодисын солилцоо, цусны эргэлт сайжирч хөгшрөлтийг удаашруулахын сацуу мөн жин хаяхад тусална. Хөдөлгөөний хомсдол нь буруу хооллолтоос илүү жин ихэсгэдэг бөгөөд ингэхдээ дотор өөхлөлтийг маш ихээр нэмэгдүүлдэг. Энэ нь бидний эрүүл мэндэд олон хор хөнөөл учруулдаг.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд