No menu items!
HomeUncategorizedХумсаа мэрэх зуршил нь таны зан чанарын талаарх 5 зүйлийг илтгэнэ

Хумсаа мэрэх зуршил нь таны зан чанарын талаарх 5 зүйлийг илтгэнэ

-

Хумсаа мэрэх зуршил нь ихэвчлэн бага наснаас эхэлдэг. Бага байхаасаа л ийм зуршилтай байсан олон хүмүүс байдаг бөгөөд тамхинаас гарахад туйлын хэцүү байдагтай адил энэ зуршлаа хаяж чаддаггүй. Бидний ихэнх нь хумсаа мэрэх бол  муу зуршил гэж бодож ирсэн. Гэхдээ энэ зуршил нь таны тухай сонирхолтой баримтуудыг илчлэх боломжтой.

1. Та бол төгс төгөлдөр үзэлтэн

Хумсаа мэрдэг хүмүүсийн дийлэнх нь ажилсаг байдаг гэсэн судалгаа гарчээ. Судлаачид хумсаа мэрэх зуршилтай болон хумсаа огт мэрдэггүй хоёр төрлийн хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Үүний үр дүнд А буюу хумсаа мэрэх зуршилтай хүмүүс илүү ажилсаг хандлагатай байгааг тогтоосон байна

2. Та бодож байснаасаа илүү ухаалаг

Хумсаа хаздаг хүмүүс ихэнхдээ зорилгодоо хөтлөгдсөн, ердийн хэмнэлээр даалгавар гүйцэтгэдэггүй хүмүүс байдаг. Асуудлыг шийдэх гэж оролдож байх үедээ хүчтэй төвлөрдөг бөгөөд энэ үедээ хумсаа мэрэх хандлагатай байдаг .

3. Та тэвчээргүй хүн байж магадгүй

Уйтгар, уур бухимдал нь хумсаа мэрэхэд хүргэдэг чухал хүчин зүйл. Энэ нь нэгэнт зуршил болсон бол та дараа нь  уйтгартай эсвэл ямар нэг зүйл хүлээж байхдаа хумсаа өөрийн эрхгүй мэрэх болно.

4. Та өөртөө сэтгэл хангалуун бус байдаг

Хумсаа хазах нь мэдрэлд нөлөөлдөг зуршил бөгөөд тодорхой хугацаанд хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулдаг. Хумсаа мэрдэг хүмүүс өөрсдөдөө асар их хүлээлт үүсгэдэг. Зорилгодоо хүрч чадахгүй байх үедээ тэд ихэвчлэн сэтгэлээр унаж, өөрөөсөө ичдэг.

5. Энэ нь сэтгэлзүйн асуудалтай холбоотой байх магадлалтай

Хумсаа хазах нь албадлагын эмгэгтэй холбоотой байж болох юм. Хүмүүс ямар нэгэн зүйлийг  дахин хийх хүсэл эрмэлзэлтэй үедээ хумсаа хаздаг. Гэсэн хэдий ч хумсаа мэрдэг хүн бүр сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн үг биш. Харин энэ нь удаан үргэлжлэх тусам  даван туулахад хэцүү байдаг.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд