No menu items!
HomeГоо сайханБатга таны эрүүл мэндийн талаар юу хэлэх вэ

Батга таны эрүүл мэндийн талаар юу хэлэх вэ

-

Духан дээр эсвэл эрүүн дээр батга гарах нь хэдэн настайгаас үл хамааран гоо сайханд нөлөөлдөг.  Гормоны нөлөөтэй учраас өсвөр насанд батга гарах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ зарим тохиолдолд өсвөр нас дууссан ч батга арилахгүй байх үе бий.

Америкийн Арьс судлалын академийн мэдээлснээр “12-24 насны хүмүүсийн ойролцоогоор 85 хувьд нь бага зэргийн батга гардаг” гэжээ.  Батга нь ердийн хэвийн зүйл мэт боловч энэ нь таны биеийн эрүүл мэндийн талаар олон дохиог хэлдэг аж.

Батгаа арилгахыг хүсвэл ямар төрлийн батга, хаана ихэвчлэн гарч байгааг анхаарч үзэх нь чухал юм. Магнай, хамар, эсвэл нуруугаар батга гарах нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг илтгэнэ. Хуурай арьстай болохоос эхлээд дааврын тэнцвэргүй байдал цаашлаад зарим эмгэг буйг илтгэж,  таны эрүүл мэндийн бусад асуудлуудыг тодорхойдог.

Нуруугаар батга гарсан бол арьсаа нарийвчлан шалгах хэрэгтэй

Биеийн аль нэг хэсэг тэр дундаа нуруугаар батга гарах нь түгээмэл үзэгдэл юм. Нурууны батга таны эрүүл мэндийн талаар юу хэлж болохыг тодорхойлохын тулд яагаад бие дээр батга гардаг талаар мэдэх нь чухал юм. “Нүүрний болон биеийн батга нь хэд хэдэн ижил төстэй шинж чанартай бөгөөд эдгээр нь хоёулаа хэт их идэвхжсэн тосны булчирхайгаар өдөөгдөж, арьсны үхсэн эсийг удаашруулж, P acnes нянгаар колоничлох боломжтой байдаг” гэж Анагаах ухааны доктор Марла Диаков хэлжээ. Ижил хэдий ч энэ хоёрын хооронд ялгаа бас бий. “Бие дээр гарах батга шиг овойлт нь үсний уутанцрын үрэвслээс үүдэлтэй фолликулит өвчний үед илүү их тохиолддог” гэж Диаков хэлэв.

Нуруугаар гарах батга нь хэт хуурай, тослог арьс гэсэн хоёр үндсэн асуудлын аль нэгийг зааж өгч магадгүй юм. Хэрэв таны арьс хэт хуурай байвал тосны булчирхай нь үүнийг нөхөхийн тулд тос ихээр ялгаруулна. Нөгөөтэйгүүр, хэрэв таны арьс тослог бол батга гарах бас нэг шалтгаан болно.

Эрүүн дээрх батга ихэвчлэн дааврын тэнцвэргүй байдлыг илтгэнэ

Өсвөр насандаа зарим төрлийн батгатай тэмцэж байсан эмэгтэйчүүдэд ийм асуудал тулгарах нь түгээмэл болж байна. “Насанд хүрэгчдэд тохиолддог батга нэмэгдэж, эмэгтэйчүүдийн 15 хүртэлх хувийг эзэлж байна” гэж Америкийн Арьс судлалын академиас мэдээлжээ. Эмэгтэйчүүдэд дааврын шалтгаант батганы асуудал эрчүүдийнхээс их тохиолддог. Хэрэв эрүү орчмоор бусад газраас илүү их батга гарч байвал энэ нь дааврын тэнцвэргүй байдлыг илтгэнэ.

“Энэ төрлийн батга үүсгэдэг шалтгаан нь сарын тэмдгийн мөчлөгийн туршид харилцан адилгүй байдаг эстроген ба прогестерон дааврын хэлбэлзэл юм. Үүний түвшин нь эмэгтэйчүүдийн тестостероны түвшинд нөлөөлж, мөн дааврын гаралтай батга үүсгэдэг” гэж дерматологич С.Манжула Жегасоти хэлжээ.  Хэрэв та ийм төрлийн батга гарсныг анзаарсан бол гормон тань хэвийн бус байгаа тул эмчид хандаж, бие махбодид юу тохиолдож буй талаар илүү ихийг мэдэж аваарай.

Идээт батга /cystic/ нь хүнсний үл тэвчих байдлыг илтгэнэ

Хэрэв та ийм төрлийн батгатай тэмцэж байсан бол энэ нь хичнээн шаналалтай болохыг мэдэх бизээ. Medical News Today-д энэ төрлийн батга нь “арьсны нүх сүв бөглөрч улмаар үрэвсэлд хүргэдэг хүнд хэлбэрийн батга юм” хэмээн тэмдэглэж.

Мөн энд мэдээлснээр энэ төрлийн батга нь ихэвчлэн бэлгийн бойжилтын дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг боловч насанд хүрэгчдэд мөн тохиолддог аж. Цистийн батгатай тэмцэж буй олон хүмүүс сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний хэрэглээгээ хасах нь батгыг эмчлэхэд тустай болохыг олж мэджээ. “Батга нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнээс шууд хамааралтай эсэхийг тодорхойлох хамгийн сайн арга бол гурван долоо хоногийн турш хоолны дэглэмээсээ үүнийг бүрэн хасах явдал юм” гэж арьс арчилгааны мэргэжилтэн, гоо зүйч Рене Руло Teen Vogue сэтгүүлд ярьжээ. Хэрэв шинээр батга нэмж гарахгүй бол энэ нь таны асуудлыг шийдэгдэж магадгүй юм. Тиймээс, хэрэв та идээт батгатай тэмцэж, шийдэл олж чадахгүй байгаа бол сүү, зайрмаг, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүнийг хязгаарлаад үзэхийг зөвлөж байна.

Цистик /идээт/ батга нь сахар, кофеины хэрэглээ өндөр буйг илтгэнэ

Бүх батгатай тэмцэхэд хэцүү байдаг. Батганы хамгийн эмзэг хэлбэрүүдийн нэг болох идээт / cystic / нь арилсны дараа сорви тогтох магадлал өндөр. Нүүрэн дээр том, улаан цэгийг хэдэн өдөр, хэдэн долоо хоногоор арилахгүй байж болно. Энэ төрлийн батгын үед ямар ч эмчилгээ хийгээд үр дүнд хүрэхгүй байгаа бол хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулаад үзээрэй.

Жоанна Варгас “Цистийн батгыг арилгахын тулд хийж чадах хамгийн сайн зүйл бол нойргүйдэл, сахар, кофеиний хэт их хэрэглээтэй тэмцэх юм” гэж Teen Vogue-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

Чихэр эсвэл кофеин нь батгыг улам өдөөж болзошгүй нь үнэн юм. Өөрөөр хэлбэл, Старбаксаас салах цаг болсон гэдгийг илтгэнэ.

Цистик /идээт/ батга нь эмэгтэйчүүдийн асуудлыг илтгэнэ

Цистик батга нь таны биед ямар нэгэн зүйл тохирохгүй байгаагийн шинж тэмдэг байж болно.

Арьс судлалын эмч доктор Мелани Палм InStyle-д өгсөн ярилцлагадаа “Энэ нь илүүдэл андрогенийн эх үүсвэр эсвэл дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй байж болно” гэж тайлбарлав. Тэрээр үргэлжлүүлэн “Үүний хамгийн нийтлэг буруутан нь PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж), өндгөвчний хэвийн бус үйл ажиллагаа эсвэл сарын тэмдэгийн өөрчлөлт, хирсутизм (нүүр болон цээж хэсгээр ​үс ургах) юм” гэв.  PCOS нь харьцангуй нийтлэг асуудал бөгөөд нөхөн үржихүйн насны 10 эмэгтэй тутмын нэгд нөлөөлдөг гэж WomensHealth.gov-д мэдээллэжээ. Батга гарах нь үүнтэй холбоотой гэж сэжиглэж байгаа бол эмчтэйгээ заавал ярилцаарай.

Хацар дээрх хар батга нь арьсаа хамгаалах шаардлагатайг илтгэнэ

Ихэнх хүмүүс амьдралынхаа аль нэг үед хар батгатай тулгарладг гэхэд хэлсдэхгүй биз. Хар батга нь ихэвчлэн хамар дээр үүсдэг. Тиймээс та хацар дээрээ улам олон хар батга гарч байгааг анзаарсан бол энэ нь өөр асуудалтайг илтгэж болох юм. Эмчийн хэлснээр хацар дээрх хар батга нь нарны туяаны нөлөөгөөр үүсдэг байна.

“Энэ нь нарны туяа, тамхи татах, себум буюу“арьсны халим”-ийн илүүдэл ялгаралт, чийгшүүлэгч тос эсвэл нүүр будалтын улмаас арьсны нүх сүв бөглөрөх зэрэг нийтлэг шалтгаануудын улмаас үүсдэг” гэж Майкл Вийдеркехр хэлжээ. Хэрэв та хамар дээрээ биш хацар дээрээ хар батга гарч байгааг анзаарсан бол нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай. Мөн тамхинаас татгалзаарай. Ингэж шалтгааныг нь тогтоож болно.

Цагаан батга нь ихэвчлэн генетикийн асуудлыг зааж өгдөг

Healthline-д мэдээлснээр “Цагаан батга бол арьсны үхсэн эсүүд, тос, бактериуд нэг нүхэнд бөглөрөхөд үүсдэг батганы нэг хэлбэр юм” гэжээ. Цагаан батга нь хар батгатай харьцуулахад маш тод харагдахаас гадна тэдгээрийг арилгах нь тийм ч хялбар биш юм.

2006 онд хийгдсэн нэгэн судалгаагаар батга, ялангуяа цагаан батга нь ихэвчлэн генетикийн улмаас тохиолддог болох нь тогтоогджээ. Healthline –д тэмдэглэснээр “Генетик нь янз бүрийн төрлийн батга, түүний дотор цагаан батга үүсэхэд нөлөөлдөг болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон. Хэрэв гэр бүлд тань ийм төрлийн батгатай хүн байгаа бол танд ч мөн тохиолдохыг үгүйсгэхгүй” гэжээ.

Батгатай, тослог ихтэй “Т” бүс нь хоол боловсруулах системийн асуудлыг илтгэнэ

Батга ихэвчлэн нүүрний “Т” бүсэд тархдаг. Хэрэв Т хэлбэрийн тослог бүс юмуу эсвэл духан дээр маш их батга гараад байвал хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдэх хэрэгтэйг илтгэнэ. International Business Times-д “Хүний нүүрийг “унших” нь тухайн хүний эрүүл мэндийн талаарх асуудлыг мэдэх боломжтой гэсэн санаан дээр үндэслэсэн “нүүрний уншлага” хэмээх Хятадын эртний практик байдаг. Энэ ойлголтоор бол дух орчмын арьсны асуудал ихэвчлэн хоол боловсруулах тогтолцооны асуудалтай холбоотой байдаг” хэмээн тэмдэглэжээ.

Нэмж дурьдахад, хэрэв та түргэн хоол их иддэг, үүнийг сайж шингээж чадахгүй байгаа бол духан дээр батга гарах магадлалтай.  Мөн хэт их өөх тос, тослог ихтэй хоол хүнс нь хоол боловсруулах үйл явцыг удаашруулах хандлагатай тул таны хоол боловсруулах системд асуудал үүсгэдэг. Духан дээрх батга нь нуухад хэцүү бөгөөд энэ нь таны хоол боловсруулах систем асуудал үүссэнийг илтгэх тул бие махбодийн анхааруулах дохиог сайтар анзаарах хэрэгтэй.

Хацар дээрх идээт бус /Non-cystic/ батга нь ариун цэврийн асуудалтай холбоотой

Батга нь олон төрөл бөгөөд эдгээр нь таны бие, эрүүл мэндийн талаар өөр өөр зүйлийг илэрхийлж болно. Эрүү нүүрний батга нь дааврын тэнцвэргүй байдал, идээт батга нь олон янзын асуудлыг илтгэж магадгүй юм.

Мөн батга нь гар утас болон бусад бохир зүйлс нүүрэндээ хүргэхэд хортой бактериудын нөлөөгөөр үүсэх магадлалтай.

Гар утас, бохир гадаргуу дээр E. coli болон бусад бактер үрждэг. Утсаа нүүрэндээ ойртуулах тусам тэр бактерийг арьсан дээрээ тарааж, илүү их батга гарах нөхцлийг бүрдүүлж буйгаа хүмүүс тэр бүр анзаардаггүй. Байнга батга гарах нь утсаа нүүрэндээ наах, дэрний уут, нүүрэндээ байн байн хүргэх гэх мэт зуршлуудаас шалтгаалах хандлагатай тул утасныхаа дэлгэцийг ариутгаж, дэрний уутаа ойр ойрхон угааж үзээрэй. Энэ маш чухал өөрчлөлтийг авчирч магадгүй юм.

Батга нь үс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрчлөхийг илтгэх шинж тэмдэг байж болох юм

Арьсны эрүүл мэнд нь үс арчилгаатай холбоотой. Шампунь, ангижруулагч зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүнүүд дух хэсэгт хүрэх нь элбэг.  Үсний ирмэг зах шугамыг тойрсон батгыг “помед батга” гэж нэрлэдэг байна. Энэхүү батга нь эрдэс тосонд суурилсан өтгөн үсний бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ найрлага нь бидний үсний фолликул дахь байгалийн тосыг гадагшлуулдаггүй. Улмаар энэхүү бөглөрөл нь батга үүсгэдэг. Хэрэв та үсний  зах хэсэг эсвэл духны эргэн тойрондоо батга гарч буйг анзаарсан бол хэрэглэж буй үс арчилгааны бүтээгдэхүүнээ солиод үзээрэй.

Стресс

Стресс нь эрүүл мэндэд маш олон асуудал, түүний дотор батга үүсгэдэг гол шалтгаан. Тодруулбал, стресс нь эмэгтэйчүүдэд батга үүсгэдэг том хүчин зүйл юм. Насанд хүрсэн эмэгтэйчүүдэд урьд өмнөхөөс илүү олон батга илэрч байвал стрессийн нөлөөтэй байж магадгүй гэсэн онолууд байдаг аж.  Жорж Вашингтоны их сургуулийн дерматологийн дэд профессор, доктор Адам Фридман “CRH хэмээх стресстэй холбоотой гормон нь арьсны тослогийн булчирхай дахь рецептортой холбогдож, улмаар арьсны тослогийг өдөөж өгдөг. Энэ нь батга үүсгэдэг” гэжээ. Тиймээс, хэрвээ та илүү их батга гарч буйг анзаарсан бол үүнд стресс буруутай байж магадгүй тул тайвширахыг хичээгээрэй!

Батга нь илүү сайн унтаж амрах хэрэгтэйг илтгэнэ

Нойр дутуу байх нь батга гарах бас нэг том шалтгаан болж байна. Нойргүйдэл нь эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал, түүний дотор таргалалт, зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг эрсдэлийг дагуулдаг.  Acta Dermato-Venereologica сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны нэгэн судалгаагаар нойр дутуу болон батга хоёр хоорондоо холбоотой болохыг тогтоожээ. Тиймээс сайн унтаж амраарай.

Сарын тэмдэг ирэх гэж буйг илтгэнэ

Батга нь эмэгтэй хүний дааврын тэнцвэргүй байдалтай холбоотой юм бол сарын тэмдэг ирэх гэж байгааг илтгэх нь гайхмаар зүйл биш юм. Сарын тэмдэг ирэхээс өмнө үүсч эргээд хэвийн байдалд шилждэг. Олон эмэгтэйчүүдийн хувьд батга нь хэдэн арван жилийн турш үргэлжилж, сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө идэхитэй нэмэгддэг гэж Майо клиникээс мэдээллэжээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд энэ төрлийн батга эмчилгээгүйгээр арилах хандлагатай байдаг аж. Сарын тэмдэгтэй холбоотой батга нь эрүүл ахуйн асуудал биш, энэ нь дотоод нөлөө юм. Гэхдээ нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд сарын тэмдэг ирэх хугацаанд арьсаа онцгой анхаарч байх хэрэгтэй. Хэтэрхий их хөлөрч болохгүйг анхаараарай.

Гэдэсний эрүүл мэнд батгатай холбоотой

Гэдэсний синдромын үед батга гардаг байна. Хүндрүүлэгч гэж нэрлэгддэг зарим хоолыг идэх үед асуудал үүсдэг аж. “Шалтгаан нь дархлааны болон харшлын урвалаар гэдэсний үрэвслийг өдөөдөг хоол хүнс юм” гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Чарльз Пасслер Well + Good-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. Эдгээр үрэвслүүд нь арьсанд нөлөөлж, батга болон бусад арьсны эмгэгүүдэд хүргэдэг. Глютен болон сүүн бүтээгдэхүүн нь нөлөөлөх нь олонтаа.

Хэрэв та байнгын батгатай тэмцэж байгаа бол энэ нь таны эрүүл мэндээс хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Thelist

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд