No menu items!
HomeХоол, шим тэжээлКофе уулгүй нэг сар болоход БИЕ ингэж өөрчлөгддөг

Кофе уулгүй нэг сар болоход БИЕ ингэж өөрчлөгддөг

-

Би кофе уудаг болоод хоёр жил болсон бөгөөд  кофегүйгээр өөрийгөө төсөөлж ч чаддаггүй. Одоо ч би  гэсэн кофе уухаа больчихвол би яах бол гэж гайхсан хэвээрээ л байна.

Энэ талаар би интернетээс тодорхой мэдээлэл олж чадаагүй учраас өөр дээрээ туршихаар шийдсэн юм. Ингээд та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ.

1 дэх долоо хоног: Эхний өдөр хамгийн хэцүү байсан. Би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй зөвхөн унтахыг л хүссэн. Долоо хоногийн турш би янз бүрийн амттан – ногоон цай  аль эсвэл жимсний амттай цай, цикори, жимс, самарны салат зэргийг кофены оронд хэрэглэж үзсэн бөгөөд зарим нь үнэхээр хэрэг болсон.

2 дахь долоо хоног: Би долоо хоногийн эхээр кофе уухсан гэх хүслээ арай ядан л барьж байлаа. Үнэхээр хэцүү байсан. Цикори цаашид тус болсонгүй. Гэхдээ би өөрөөрөө бахархаж байлаа, ямар ч байсан өөрийгөө барьж, дийлж чадаж байв.

3 дахь долоо хоног: Шөнийн цагаар орондоо эргэж хөрвөөхгүй сайхан унтдаг болсон. Энэ үнэхээр сайхан мэдрэмж.

4 дэх долоо хоног: Ажилдаа явахад үнэхээр амархан боллоо. Яагаад гэвэл би кофе уудаг байхдаа сэрүүлгээ дор хаяж 3 удаа ухраадаг байлаа. Харин одоо бол өглөө маш сэргэг босдог болсон.

Туршилт надад юу өгсөн бэ гэвэл:

Унтаж амрах. Одоо би зургаан цагийн турш тайван амгалан унтаж чаддаг болсон. Миний хувьд кофены хэмжээг багасгахад л хангалттай байсан.

Илүү их энерги. Энэ нь амрах, нойроо бас биеэ сэргээхийн тулд заавал кофе уух хэрэггүй юм байна гэдгийг ойлгуулсан. Би ерөнхийдөө маш их тайвширч байгаагаа анзаарсан.

Илүү сайхан харагдаж байна. Бүтэн нойр миний бүлцийж цэлхэрсэн зовхийг арилгалаа. Донтохоо больсон. Би туршилтаа дуусгасны дараа хоёр өдрийн дотор, хоёр өөр газарт кофе уусан л даа. Гэвч энэ надад ерөөсөө онцгой санагдаагүй.

Хамгийн чухал зүйл: Үнэндээ би кофенд тийм ч их дуртай биш юм байна. Хамгийн гол нь кофе уух нь миний хувьд зүгээр л өглөөд гэртээ болон ажил дээрээ хийгээд заншчихсан “зан үйл” юм байна гэдгийг ойлгосон.

Бид өдөр тутмын амьдралаасаа бага гэлтгүй зүйлээс таашаал авч сурах хэрэгтэй. Кофеноос өөр зөндөө олон зүйл байна. Цэцэг, цагаан гаа, зөгийн балтай цай гээд л.

Жич: Дашрамд хэлэхэд би кофеноосоо бүрмөсөн татгалзаагүй. Энэ нь зуршил биш, харин тохиолдол болсон. Би долоо хоногт нэгээс хоёр удаа сайхан чанасан кофе л ууж байхаар шийдсэн.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд