No menu items!
HomeДасгал, хөдөлгөөн“Төвдийн 5 сувд” хэмээх эрүүлжүүлэх дасгал

“Төвдийн 5 сувд” хэмээх эрүүлжүүлэх дасгал

-

Хүний бие сайн гэгддэг олон төрлийн дасгалууд байдаг ч “Төвдийн 5 сувд ” хэмээх энэхүү эртний дасгал бол хамгийн шилдэг нь юм. Энэ дасгал нь биеийн бүхий л  булчин шөрмөсийг идэвхжүүлж, үйл ажиллагааг хэвийн болгоход чухал нөлөө үзүүлдэг. Үүнийг хийхэд ердөө 10 минут л зарцуулна.

Дасгал 1

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоод, хоёр гараа алдлан хажуу тийшээ цээжээ эргүүлнэ.  Эхний үед толгой бага зэрэг эргэж магадгүй. Нэг ээлжинд 3-6 удаа хийгээрэй.

Дасгал 2

Дээшээ харж хэвтээд, хоёр гараа биеэ дагуулан тавьж амьсгалаа гаргана.

Амьсгалаа аажуухан авч, толгой, хөлөө нэгэн зэрэг өргө. Хөлөө өвдгөөрөө нь нугалахгүй эгцээр нь дээшээ өргөнө.  Дараа нь аажмаар амьсгалаа гарган анхны байрлалдаа орно.

Дасгал 3

Нуруугаа цэхлэн өвдөг дээрээ тулна. Гараа ар ташаан дээрээ авч, толгойгоо бөхийлгөн эрүүгээ цээжиндээ хүргээд амьсгалаа гаргана.

 Дараа нь толгойгоо гэдийлгэн аажуухан гүнзгий амьсгал авна. Гараа ташаандаа хөнгөхөн тавиад цээжээ аль болох урагшаа түлх. Амьсгалаа гарган анхны байрлалдаа очно.

Дасгал 4

Шалан дээр хөлөө жийн нуруугаа цэхлэн сууна. Гарын хуруунуудаа нийлүүлэн алгаа шалан дээр тавина.Амьсгалаа аваад, толгойгоо цээж рүүгээ шахан амьсгалаа гарга.

Амьсгалаа аваад толгойгоо аль болох арагш гэдийлгэн их биеэ дээшлүүл. Хоёр хөлөө өвдгөөрөө нугалан цэхлэж хоёр гараа тулан чадах чинээгээрээ энэ байрлалаа барихыг хичээгээрэй. Дараа амьсгалаа гарган буцаж сууна.

Дасгал 5

Одоо эсрэгээрээ гар дээр суниах гэж байгаа юм шиг 2 гар, өлмий дээрээ тулаад өвдгөө шалан дээр хүргэхгүй арагш гэдийн амьсгалаа гаргана. Аажуухан амьсгалж  өнцөг үүсгэн тонгойно. Ингэхдээ гар хөлөө нугалж болохгүй эрүүгээ цээжиндээ наана. Амьсгал аваад анхны байрлалдаа эргэж ор. 1, 2 р дасгалыг хийхдээ булчингаа чангалж хийж болно.

Ерөнхий дүрмүүд

Энэхүү дасгалуудыг тогтмол хийж занших нь хамгийн чухал. Энэхүү дасгалаа өдөрт дор хаяж нэг удаа хийх хэрэгтэй. Илүү их үр дүн гаргамаар бол дараах эрэмбээр хийгээрэй.

1 дэх долоо хоног – дасгал бүрийг 3 удаа давтана;

2 дахь долоо хоног – 5 удаа;

3 дахь долоо хоног – 7 удаа;

10-р долоо хоног 21 багц хүртэл өсгө.

Хэрэв та нэг өдөр дасгалаа хийлгүй өнжсөн бол өмнөх долоо хоногийн хуваарьт эргэн орох нь дээр.

Хамгийн тохиромжтой цаг бол үдээс өмнө мацаг барьсан үе юм. Өөрийн ачааллыг тааруулж хийгээрэй хэт их хүчлэх хэрэггүй. Хэрэв танд хэтэрхий хэцүү байвал хийх давтамжийн тоог багасгаж, өөртөө дасгаарай.

Амьсгалаа ажигла: хамраараа жигд амьсгал.

Олон давтаж хийх үедээ дасгал хооронд завсарлага авч, бэлхүүс дээрээ гараа тавиад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Бүх дасгалыг хийсний дараа өөрийгөө амраагаарай – хэвтээд тайвшир.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд