No menu items!
HomeОнцлохБамбай булчирхай өвчилснийг илтгэх 7 шинж

Бамбай булчирхай өвчилснийг илтгэх 7 шинж

-

Бамбай булчирхай нь таны бодисын солилцоо, биеийн температур, судасны цохилтын түвшинг зохицуулдаг дааврыг ялгаруулдаг. Хэрэв үүний хэвийн үйл ажиллагаа доголдсон бол  таны элэг, гэдэс, бөөр, нөхөн үржихүйн систем, зүрх, тэр ч байтугай тархинд хүртэл аюул учрах болно.

Дараах шинж тэмдгүүд танд илэрч байгаа бол тоохгүй орхиж болохгүй гэдгийг анхааруулж байна. Үүнд:

Ядрах , уцаартай болох

Бамбай булчирхайн өвчин нь таны энергийн түвшин, сэтгэл санаанд нөлөөлдөг. Гипотиреодизм нь ядаргаа, хүч чадал буурах мэдрэмжийг үүсгэдэг бөгөөд байнга унтах, цочимхой болох зэрэг шинж тэмдэг дагалддаг.

Зүрхний цохилтын өөрчлөлт

Бамбай булчирхайн даавар нь биеийн бараг бүх эрхтэнд нөлөөлж, зүрхний цохилтыг өөрчилдөг. Бамбай булчирхайн өвчтэй хүмүүсийн зүрхний цохилт ердийнхөөс удаан эсвэл эрс нэмэгддэг.

Жин хэт нэмэгдэх эсвэл огцом буурах

Жингийн огцом өөрчлөлт нь бамбай булчирхайн өвчний хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм. Богино хугацааны жингийн огцом өсөлт, бууралт нь бамбай булчирхайн дааврын хэмжээ хэт бага эсвэл хэт өндөр байгааг илтгэнэ.

Хуурай арьс, хэврэг хумс

Арьс хуурайшиж загатнах  нь бамбай булчирхайтай холбоотой асуудлуудын шинж тэмдэг болдог. Таны хумсны толион дээр урт зурааснууд тодрон гарч байгаа бол мөн хумс хэврэгшиж байгаа бол энэ нь бамбай булчирхайн өвчний шинж.

Даарах эсвэл халууцах

Бамбай булчирхайн өвчин нь таны биеийн температурыг зохицуулах чадварыг алдагдуулдаг.  Энэ үед бээрэх эсвэл бүр халууцан бачимдах, хөлрөх шинж тэмдгүүд илэрдэг.

Хүзүү хавагнах

Таны хүзүүний урд тал хавагнаж, томрох нь бамбай булчирхайн өвчний шинж юм. Ийм шинж тэмдэг илэрвэл анхаарлаа заавал хандуулаарай!

Булчингаар хөших, өвдөх

Гипотиреодизмын илрэл нь биеийн аль ч  хэсэгт өвдөлт үүсгэдэг. Ихэнх тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд нь булчин хавдах эсвэл мэдрэл дагасан өвдөлт, хавдартай холбоотой байдаг.

Гэрийн нөхцөлд бамбай булчирхайн үйл ажиллагааг хэрхэн шалгах вэ?

Бамбай булчирхайгаа хэвийн байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн хэрнээ магадлал өндөр шалгуур бол  22:00-00:00 цагийн хооронд 5% иодын уусмалаар бугуйн дотор талдаа сэтк/тор/ зурах хэрэгтэй. Хэрэв өглөө босоход  тор алга болсон бол энэ нь иод дутагдсаны шинж тэмдэг юм.

Дээр дурдсан шинжүүд нь өөр бусад өвчний шинжтэй адилхан байж болно. Хэрэв танд дээрх шинжүүд илэрч байгаа бол тоохгүй орхиж хэрхэвч болохгүй.

Эх сурвалж:brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд