No menu items!
HomeОнцлохБөөр хэвийн ажиллаж чадахгүй байгааг илтгэх 10 шинж тэмдэг

Бөөр хэвийн ажиллаж чадахгүй байгааг илтгэх 10 шинж тэмдэг

-

Өдөр бүр бидний оюун ухаан олон мянган мэдээллийг боловсруулж, бие махбод олон мянган үйлдэл хийдэг. Бид завгүй амьдралаасаа болоод бие махбодийн илгээсэн зарим дохиог анзаардаггүй. Бид энэ удаад бөөр хэвийн ажиллахгүй байгааг илтгэх шинж тэмдгүүдийн жагсаалтыг хүргэж байна. Танд эдгээр зүйлс тохиолдож байна уу?

10. Нойргүйдэл

Таны бөөр хэвийн ажиллахгүй байгаа үед хорт бодис нь шээсээр дамжин биеэс гадагшлахгүй, цусанд үлддэг. Хорт бодисын хэмжээ ихэссэнээр унтахад хэцүү болдог гэсэн үг. Тийм ч учраас бага унтдаг, нойргүйддэг бол бөөрөө үзүүлэх нь зүйтэй.

Анхааруулга: Бөөрний архаг өвчтэй хүмүүс ихэвчлэн нойрны “апноэ” өвчнөөр өвддөг. Энэ нь хүн унтаж байх үед нэг буюу хэд хэдэн удаа амьсгал түр зогсох эмгэг юм. Эдгээр түр зогсолт нь хоёр секундээс нэг минут үргэлжилж болно. Зогсолт бүрийн дараа ердийн амьсгалаад, чанга хурхирдаг. Удаан хугацааны хурхиралт нь эмчид хандах цаг болсныг илтгэнэ.

9. Толгой өвдөх, ядрах, бие сулрах

Эрүүл, зөв ​​ажиллаж байгаа бөөр нь бидний биед агуулагдах Д аминдэмийг хувиргаж, ясыг эрүүл байлгаж, эритропоэтин (EPO) хэмээх гормон үүсгэдэг. Энэ даавар нь цусны улаан эс боловсруулахад чухал үүрэгтэй байдаг. Бөөрний үйл ажиллагаа хангалтгүй байх үед EPO бага ялгардаг. Ингэснээр цусны улаан эс буурч (хүчилтөрөгч зөөвөрлөдөг) толгой өвдөж, хурдан ядардаг гэсэн үг.

Анхааруулга: Бөөрний архаг өвчтэй хүмүүс цус багадах нь элбэг байдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа 20-50% байхад цус багадалт үүсч эхэлж магадгүй. Хэрэв та хангалттай амарч, унтаж байгаа ч ядарч, бие тань сулраад байвал цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

8. Арьс хуурайших, загатнах

Эрүүл бөөр нь хортой зүйлс, нэмэлт шингэнийг цуснаас гаргаж, цусны улаан эсийг сайжруулж, эрдэс бодисыг зохих хэмжээгээр хадгалах замаар асар их ажил хийдэг. Арьс загатнах, хуурайших нь бөөр хэрэгтэй эрдэс бодис, шим тэжээлийн тэнцвэрийг зөв хадгалж чадахгүйгээс болдог.

Анхааруулга: Хэрэв таны арьс хуурайшиж, загатнаж байгаа бол чийгшүүлэгч хэрэглэ. Эм уухаасаа өмнө эмчид хандах ёстойг санаарай. Зарим эмэнд бөөрний үйл ажиллагааг улам ихээр гэмтээх бүрэлдэхүүн байдаг.

7. Амнаас эвгүй үнэр гарах, металл амтагдах

Хорт бодис цусанд хуримтлагдахад энэ нь хоолны амтыг өөрчилж, аманд төмөр шиг амт мэдрэгдэнэ. Амнаас эвгүй үнэр гарах нь хэт их хорт бодис, цусны урсгалд байгаагийн бас нэг шинж тэмдэг юм. Цаашилбал, таны хоолны дуршил буурч, жин хасахад хүрнэ.

Анхааруулга: Хоол хүнс метал шиг амтагдах янз бүрийн шалтгаанууд байдаг. Хэрэв таамаглаж байсан шалтгааныг нь эмчилсэн бол амны хөндийн амт мэдрэх чадвар хэвийн байх ёстой. Хэрэв амт нь илэрсээр байвал та эмчтэйгээ холбоо барих хэрэгтэй.

6. Амьсгал давчдах

Бөөрний өвчин, амьсгал давчдахын хоорондын хамаарал нь хоёр хүчин зүйлээс үүдэлтэй юм. Нэгдүгээрт, бөөрний үйл ажиллагаа хангалтгүй байх үед биеийн илүүдэл шингэн уушгинд шилждэг. Хоёрдугаарт, цус багадалт нь таны биеийг хүчилтөрөгчгүй болгож, улмаар амьсгал давчдахад хүргэдэг.

АНХААРУУЛГА: Амьсгал давчдах нь янз бүрийн шалтгаантай. Бөөрний дутагдал, багтраа болон уушигны хорт хавдар, зүрхний дутагдлаас үүдэж болно. Хэрэв та багахан хөдөлгөөн хийгээд л амьсгал давчдаж байгаагаа анзаарсан бол эмчид яаралтай хандах хэрэгтэй.

5. Шагай, хөл, гар хавагнах

Үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бөөр нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаггүй. Энэ нь таны шагай, хөл, гаранд натри хуримтлагдахад хүргэдэг. Таны биеийн доод хэсгүүд хавагнах нь зүрх, элэгний өвчин, хөлний венийн эмгэгийг мөн илтгэнэ.

Анхааруулга: Заримдаа эм уух, давсаа багасгаснаар хаванг зогсоох боломжтой. Хэрэв энэ нь тус болохгүй бол өөр эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

4. Нуруу өвдөх

Бөөрний дутагдал нь ихэвчлэн ар хавирганы яг доор байрлах нурууны өвдөлтийг үүсгэдэг. Энэ нь цавь эсвэл ташааны н урд хэсэгт мэдрэгдэж болно. Нуруу, хөлний өвдөлт нь бөөрний уйланхайгаас үүдэлтэй бөгөөд энэ нь бөөрний поликист өвчний үр дүн юм.

Зөвлөгөө: Бөөрний дутагдлаас үүдэлтэйгээр нурууны өвдөх үед бөөлжих, халуурах, байнга шээх зэрэг шинж тэмдгүүд давхар ажиглагдана. Хэрэв та нуруугаа өвдөх үед, өвдөлт намдаах эм уугаад үр дүнгүй хэвээр байгаа бол эмчид заавал очиж үзүүлээрэй.

3. Нүд хавагнах

Таны бөөрний шүүлтүүрийн систем гэмтсэний эхний шинж тэмдэг бол нүдний орчимд хаван үүсэх юм. Мөн шээсний өнгө үнэр өөрчлөгдөнө. Нүдний эргэн тойронд хавагнах нь шингэн бие махбодид тараахаас илүүтэйгээр бөөрөнд их хэмжээний уураг ялгарч байгаатай холбоотой гэж тайлбарлаж болно.

Зөвлөгөө: Хэрэв та хангалттай амарсан ч нүдэнд тань хаван үүсээд байвал заавал мэргэжлийн эмчид хандаарай.

2. Цусны даралт ихсэлт

Таны цусны эргэлтийн систем ба бөөр нь бие биенээсээ хамааралтай. Бөөр нь жижиг нефронтой бөгөөд хог хаягдал, цусан дахь нэмэлт шингэнийг шүүж өгдөг. Хэрэв судаснууд гэмтвэл таны цусыг шүүж буй нефронууд хангалттай хүчилтөрөгч, шим тэжээл авч чадахгүй. Тийм ч учраас цусны даралт ихсэх нь бөөрний дутагдлын хоёрдугаарт бичигддэг.

Зөвлөгөө: Бөөрний дутагдалд орохгүйн тулд цусны даралтаа зохицуулж сур. Цус багадалт үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг  фолийн хүчлээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

1. Шээсний өөрчлөлт

Таны бөөр шээс ялгаруулж, түүгээр дамжуулан хаягдлыг арилгах үүрэгтэй. Шээсний давтамж, үнэр, өнгийг үл тоомсорлож болохгүй. Нийтлэг өөрчлөлтүүдийн төрөлд дараах зүйлс орно.

Ялангуяа шөнийн цагаар шээх хэрэгцээ нэмэгддэг. Өдөрт 4-өөс 10 удаа шээх нь  хэвийн гэж үздэг.

Шээснээс цус гарах. Эрүүл бөөр нь цусан дахь хог хаягдлыг шүүж шээс ялгаруулдаг. Гэхдээ  шүүлтүүр гэмтсэн тохиолдолд цусны эсүүд шээс рүү “орж” эхэлдэг.

Шээс хөөстэй байх. Шээс хөөстэй байх нь бөөр муу байгааг илтгэнэ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд