No menu items!
HomeХоол, шим тэжээлШоколадтай амттан хийх жорууд

Шоколадтай амттан хийх жорууд

-

Шоколаданд дургүй хүн ховор бизээ. Шоколадтай бялуу, кекс, жигнэмгээр гэр бүлийн гишүүдээ дайлаарай.

Шоколадтай жигнэмэг

Орц:

3 ширхэг өндөгний цагаан

65 гр какао нунтаг

1/2 халбага синамон

1/4 халбага давс

1 халбага ваниллин

100 гр шоколад

360 гр сахар

Хэрхэн хийх вэ?

Бүх хуурай, нунтаг орцуудаа том саванд хийж нэгтгэнэ. Дараа нь өндөгний цагаан ба ваниллинаа нэмнэ. Бүдгийг шингэн зуурмаг болтол холиорой. Хатуу шоколадаа /дусал хэлбэрийн/ нэмнэ. Зуурмагийг жижиг  халбагаар аваад тавиур дээр хооронд 2-3 см зайтай байрлуулаарай. 180 ° С-т 15 минутын турш жигнэх хэрэгтэй. Дараа нь 10 минут хөргөөрэй. Халуун байвал үйрч бутарна.

Шоколад, бяслагтай бялуу             

Орц:

250 гр жигнэмэг

150 гр цөцгийн тос

2 ширхэг шахмал хар шоколад

3 өндөг

1 аяга сахар

750 гр  Филадельфийн бяслаг /Philadelphia cream cheese /

2 халбага какао нунтаг

500 гр цөцгий

Хэрхэн хийх вэ?

Эхлээд сууриа хийцгээе.

Жигнэмгийг холигч ашиглан нунтаглана. Шоколадтай жигнэмэг байвал сайн. Цөцгийн тос болон бага зэрэг синамон /1/2 халбагаас хэтрэхгүй/ нэмнэ.  

Бөөрөнхий хэвийг тосоор тосолж, зуурмагаа хийж дээрээс нь сайтар даран жигд тараана. Түүнийгээ хүнсний скочоор таглаж хөргөгчинд 30 минут байлгана.

Одоо дээд давхаргыг хийцгээе

Эхлээд хар шоколадыг /халуун уураар/ хайлуулна.

Өндөгөө сахартай холин хатууруулаарай.  

Шоколад, бяслаг, ваниллин, цөцгийг нэмнэ. Орцуудаа сайтар холиорой. Зуухыг 160° C хүртэл халаана. Хөргөгчинд хийсэнгээ гарган ирж, дээр нь нэмж тараан гадаргууг нь сайтар тэгшлээрэй. Үүнийг 1 цагийн турш жигнэх бөгөөд дууссаны дараа 2 цаг хөргөөрэй. Хүссэн амттангаараа чимэглэж болно.

Шоколадтай мусс

100 гр хар шоколад (70% какао)

200 мл самартай сүү /huzelnut/

300 гр дүпү

50 гр газрын самар

Хэрхэн хийх вэ?

Шоколадыг хэсэг болгон хувааж, хайруулын тавган дээр тавь. Дүпүгээ жижиг хэсгүүдэд хуваана. Дүпү, hazelnut /газрын самар/ сүүг шоколаданд нэмнэ. Шоколадыг бага хэмээр халааж хайлуулна. Сайтар хутгаарай. Бүх найрлага нь бүрэн холилдсон байх ёстой. Шоколадыг хайлмагц саванд хийгээд миксерээр хөөсөрч, өтгөн болтол хутгаарай. Амттаныг хэвэнд хийж, газрын самар цацаад хөргөгчинд 1 цаг байлгана.

Бүйлс болон шоколодтай кекс         

Орц:

100 гр цөцгийн тос

45 гр хар шоколад

60 гр какао нунтаг

1 аяга сахар

1/4 халбага давс

1 халбага ваниллин

1 өндөг

80 гр гурил

200 гр шоколад /хатуу/

Хачирлах зориулалттай бүйлс

Хэрхэн хийх вэ?

Зуухыг 180 ° C хүртэл халаана.

Дөрвөлжин хэвийг цаасаар бүрнэ.

Цөцгийн тос, хар шоколадыг хайруулын тавганд хийн хайлуулж жигд зуурмаг болтол сайтар хутгана. Галыг унтраагаад какао нунтаг, давс, элсэн чихэр нэмнэ. Дараа нь өндөг, ваниллин, гурил нэмнэ. Бүх орцуудаа сайтар холино. Зуурмагийг хэвэнд хийж 25-30 минутын турш жигнэх хэрэгтэй. Бүрэн хөрсний дараа 200 гр шоколадыг усны ууран дээр хайлуулан дээр нь асгаарай. Мөн бүйлсээр хачnрлаарай. Үүнийгээ хөргөгчинд хийж, шоколадыг бүрэн царцах хүртэл байлгана.

Шоколадтай бялуу

Орц:

Зуурмагийн хувьд:

200 гр давсгүй цөцгийн тос

2 аяга улаан буудайн гурил

1/5 аяга сахар

1/2 аяга бор сахар

3/4 аяга какао нунтаг

1 халбага хүнсний сода

1 халбага давс

2 ширхэг өндөг

1/2 аяга цөцгий

1 халбага ваниллин

Бялууны хэвийг тослох зориулалттай цөцгийн тос

Хачирлах зориулалттай бүйлс

Крем хийхэд:

670 гр хар шоколад

300 гр давсгүй цөцгийн тос

Хэрхэн хийх вэ?

Шарах шүүгээгээ 180° С хүртэл халаана.

Хэвийг (диаметр нь 22 см орчим) жигд цаасаар бүрж тосолно.

Том саванд гурил, элсэн чихэр, какао нунтаг, сода, давсыг хийж холино. Цөцгийн тосоо халуун ууранд дээр хайлуулж нэмээд сайтар холино. Дараа нь өндөг, цөцгий, ваниллин нэмнэ. Бүх орцуудаа сайтар холино. Зуурмагийг хэвэнд хийж, 35-45 минутын турш жигнэнэ.  Бялуугаа 20 минут хөргөөрэй.

Бялуугаа хөрж байх үед кремээ бэлдээрэй. Шоколадыг халуун ууран дээр хайлуулна. Цөцгийн тосоо нэмээд миксердээрэй. Бялууны гадаргууг кремээрээ бүрхэж, бүйлсээр чимэглээд хөргөгчинд 6-8 цагийн турш тавиарай.

Аяган бялуу

Орц:

1/2 аяга давсгүй цөцгийн тос

15 г хар шоколад

1/2 аяга + 2 халбага шоколад

1 өндөг

1/3 аяга элсэн чихэр

1/8 халбага давс

1/2 халбага ваниллин

1/4 аяга гурил

Мөн Ванилтай зайрмагаар үйлчлээрэй.

Хэрхэн хийх вэ?

Зуухыг 160° C хүртэл халаана.

2 ширхэг жижиг бялууны хэвийг бэлтгэнэ.

Цөцгийн тос, шоколад зэргийг халуунд тэсвэртэй саванд хийж холино. Үүнийгээ буцалсан усны уурааар хайлуулна. Сайтар хольсон зуурмагаа хөргөнө.

Өндөг, сахараа холино. Хайлсан шоколад, давс, ваниллин, гурил нэмээрэй. Зуурмагийг хэвэнд хийж, дээр нь 1 халбага шоколад /дусал хэлбэрийн/нэмээд зөөлөн дараарай.  Бялууг 15-20 минутын турш жигнэнэ. Хөргөөд ванилтай зайрмагаар үйлчлээрэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд