No menu items!
HomeХүмүүс"Цэргийн сургууль" киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

“Цэргийн сургууль” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

2006 онд Оросын телевизийн СТС суваг “Кадетство” буюу “Цэргийн сургууль” хэмээх шинэ цувралаа үзэгчдэд толилуулсан билээ.  Кинонд Суворовын сургуулийн залуу сурагчдын бэрхшээл, хайр, үзэн ядалтын талаар өгүүлдэг. Кино маш их амжилттай болсон тул гурван улирлын турш сунгасан байна. Үүний дараа үргэлжлэл “Кремлевские курсанты” гарчээ. 10 гаруй жилийн хугацаанд Суворовын сургуулийн сурагчдын дүрийг бүтээсэн жүжигчид төлөвшиж, гэр бүлтэй болж, зарим нь мэргэжлээ сольсон. Тэд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Борис Корчевников

1982 онд төрсөн тэрээр тус киноны Илья нэртэй Суворовын цэргийн дүрд тоглосон. Энэ цуврал нь жүжигчний хувьд ирээдүйн замыг нь нээсэн боловч Корчевников өөрөө өөр замыг сонгосон. Тэрбээр Москвагийн Улсын Их сургуулийн сэтгүүлзүйн факультетийг төгссөн. Ломоносов телевизийн хөтлөгчөөр карьераа эхлүүлсэн.

2013 оноос хойш Корчевников “Россия 1” сувгаар “Шууд” нэвтрүүлгийг хөтөлж, 2017 оноос хойш “Хүний хувь заяа” нэвтрүүлэгийн хөтлөгч болсон байна. Мөн 2017 оноос хойш “Spas” Ортодокс сувгийн ерөнхий найруулагч болжээ. 2015 онд Борис Корчевников хүндээр өвчилсөн ч гормоны эмчилгээ хийлгэсний үр дүнд илааршсан байна.

Елена Захарова

1975 онд төрсөн тэрбээр маш эрэлттэй жүжигчин бөгөөд “Цэргийн сургууль” кинонд тоглосны дараа гоо зүйн багш Полина Сергеевнагийн дүрд тоглосноор алдар нэр нь улам өссөн.

Тэрбээр 2011 онд халдварын улмаас охиноо алдсан ч 2017 онд дахин охинтой болсон байна.

Александр Головин

1989 онд төрсөн тэрбээр тус киноны Макаровын дүрийг бүтээсэн.  Александр Головин “Ералаш” кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхэлж, тус цувралд тоглосноор ихээхэн алдартай болжээ. Одоо Головины карьер ид үргэлжилж байна. “Зул сарын гацуур мод”, “Эмэгтэйчүүд эрчүүдийн эсрэг” болон бусад олон цувралд тоглосон. Жил бүр л түүний тоглосон цуврал гардаг аж.  

Жүжигчин хууль бус охинтой. ДНК-ийн шинжилгээ эерэг гарсан ч хүүхдээ биш хэмээн татгалзсан бөгөөд хүүхдийг ээж нь ганцаараа өсгөдөг аж.

Артур Сопельник

“Цэргийн сургууль”-ийн дараагийн цувралд тоглох санал хүлээн авсан тэрээр “Ранетки”, “Физруком” киногоороо амжилтаа бататгасан. Тэр дэлгэцийн урлагаас гадна театрт ажилладаг.

Ольга Лукьяненко

Украйны жүжигчин Ольга Лукьяненко уг цувралд Илья Синицын найз охин Ксюшагийн дүрийг бүтээсэн. Тэрбээр уг цувралаас өмнө олны танил болсон байж.  Цувралаас хойш олон кинонд тоглососон  бөгөөд 2013 онд охинтой болжээ.  

Аристарх Венес

Аристарх Венес одоо ид амжилттай яваа жүжигчин. “Цэргийн сургууль”, “Кремлевские курсанты” кинонд тоглож, дараа нь маш олон цувралд тоглосон. Аристарх Венес мөн DJ хийдэг. Түүнийг Анна Горбачева, Эвелина Бледанстай амрагийн холбоотой гэсэн цуурхал тарсан ч жүжигчин өөрөө бүх цуурхлыг няцаадаг аж.

Иван Добронравов

Федор Добронравовын хүүг “Цэргийн сургууль” гарахаас өмнө хүмүүс мэддэг байсан. Уг цуврал түүний байр суурийг бэхжүүлсэн юм. Түүний аав нь уг цувралын Степан Перепечкогийн аавын дүрийг бүтээсэн байна. Тэрбээр Анна хэмээх жүжигчин бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй.

 Павел Бессонов

1991 онд төрсөн тэрбээр бондгор залуу Перепечкогийн дүрийг бүтээсэн.  Санхүүч Зинаида Мартыноватай гэрлэсэн ч гурван жилийн дараа салжээ. Салалт түүнд хүндээр туссан бөгөөд гоо сайхны салонд администратор, ресторан, ломбардны ажилтнаар ажиллаж, бөмбөлөг хүртэл зардаг байсан гэнэ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд