No menu items!
HomeГэрийн тохижилтОрон орны айл өрхүүдийн аж амьдрал

Орон орны айл өрхүүдийн аж амьдрал

-

Эгэл  жирийн иргэд хэрхэн аж төрдөг вэ? Есөн орны төлөөлөл болсон айл өрхүүдийн гэрийг сонирхоцгооё.

Япон

Токио бол дэлхийн хамгийн өртөг зардал өндөртэй, хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг юм. Чинээлэг хүмүүс  цэлгэр орон сууцтай болох боломжтой байдаг бол япончуудын дийлэнх нь жижиг хэмжээтэй орон сууцанд амьдардаг.

Унтлагын, зочны, гал тогооны өрөө гэж тусдаа байхгүй. Зурагт харагдаж байгаачлан тагтруу гарахын тулд ороороо дамжин гарна. Өрөө нь гэрэлтүүлэг сайтай учир илүү зайтай харагддаг.

Угаалгын өрөө болон гал тогооны хэсгийн зай талбай бага.

Испани

Ихэнх Испаничууд орон сууц хороололд амьдрахыг илүүд үздэг. Испанийн аль ч хотын ердийн суурьшлын бүс иймэрхүү харагддаг байна.

Испанийн ихэнх орон сууцууд цагаан хана, чулуун шал, цонхны хаалттай байдаг. Эдгээр интерьерийн элементүүд зуны халуун саруудыг даван туулахад тусалдаг байна. Испанид дулааны төвлөрсөн систем муу тул орон сууц нь өвлийн улиралд хүйтэн байдаг. Олон хүмүүс цахилгаан халаагуур ашиглан орон байраа дулаан байлгадаг. Тиймээс ч цахилгааны төлбөр нь Европдоо хамгийн өндөрт тооцогддог.  

Тэд ихэвчлэн зочны өрөөндөө хооллодог. Испанийн орон сууцнууд том гал тогоотой байдаг боловч гал тогоогоо зөвхөн хоол хийхэд л ашигладаг.

Швед

Шведийн орон сууц хорооллууд иймэрхүү харагддаг.

Шведийн амьдралын хэв маягийн нэг онцлог шинж чанар бол подвалийн зай талбайг ухаалгаар ашиглах явдал юм. Оршин суугчид үүнийг унадаг дугуйгаа хадгалах, угаалгын өрөө бий болгох, заримдаа биеийн тамирын заал болгон ашигладаг.

Орон сууц бүрийн подвалд тусгай шүүгээ байрлуулах бөгөөд оршин суугчид эдгээрийг зуны дугуй, цана, болон бусад улирлын чанартай, ач холбогдол багатай зүйлсээ хадгалахад ашигладаг. Тагтыг амарч суухад ашигладаг.

Цагаан хана, цагаан тавилга нь дэлхийд алдартай Скандинавын дизайныг илтгэх ердийн шинжүүд. Шведийн ихэнх орон сууцуудын дотоод засал чимэглэл нь тод өргөлттэй, хөшиггүй том цонхтой байдаг.

Их Британи

Ихэнх англичууд олон давхар орон сууцнаас татгалзаж, хотын захад ийм байшинд амьдрахыг илүүд үздэг. Бүх барилгууд төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй. Өрөө бүрт хивс дэвсдэг.

Нэг содон зүйл нь угаалтуур дээр халуун, хүйтэн ус тусдаа гарах хоёр гоожуур байрлуулдаг байна.

Тэд байраа тохь тухтай, дэгжин байдлаар тохижуулдаг.

 Өмнөд Солонгос

Солонгосын хүн амын 80 гаруй хувь нь орон сууц хороололд амьдардаг. Орон сууцны хорооллуудын нэг онцлог шинж чанар бол холоос харагддаг өндөр өндөр барилгууд юм.

Солонгос дахь орон сууцнууд коридоргүй байдаг. Коридор гэдэг үг нь хүртэл нутгийн хүмүүст танил биш сонсогдож магадгүй юм. Хаалганы үүдэн хэсэгт плитанан шалтай байх хандлагатай бөгөөд байшин руу орохоосоо өмнө тэнд гутлаа тайлах ёстой.

Өрөөнүүд нь ихэвчлэн жижиг хэмжээтэй байдаг ч том цонхны ачаар гэрэлтэй, цэлгэр харагддаг.  Ихэнх айлуудад ванн эсвэл тусдаа шүршүүрийн хэсэг байхгүй.

Австрали

Австраличууд өөрсдийн барьсан байшиндаа амьдрах дуртай байдаг ч энд оршин суугчдын тоо хүн амын 30 орчим хувийг эзэлдэг. Ихэнх хүмүүс орон сууцны хороололд амьдрахыг илүүд үздэг болсон.

Ихэнх австраличууд гурван унтлагын өрөөтэй том байшинд амьдардаг. Ердийн байшингууд нь унтлагын өрөөнөөс гадна зочны өрөө, гал тогоо, угаалгын хоёр өрөө, гарааштай. Зарим айлд жижиг угаалгын өрөө, нэг зочны өрөө нэмж байдаг. Ихэнх хаалганууд нь шилэн.

Энэтхэг

Чинээлэг айлын байшингууд нь ихэвчлэн хоёр давхар өндөр, том арын хашаатай байдаг.

Энэтхэгийн барилгуудын интерьер дизайн нь орчин үеийн барууны болон дорнын хэв маягийн хослуулдаг. Зочдыг хүлээн авах өрөө нь ихэвчлэн хоёр давхартаа байрладаг. Гэрийн хамгийн тохитой өрөөнд өдөрт хоёр удаа залбирдаг гэр бүлийн шүтээн нь байдаг.

Куба

Эндхийн иргэд 1-2 давхар тоосгон байшинд амьдардаг. Ихэнх айл нь шилэн цонхгүй. Үүний оронд модон эсвэл төмөр хаалт ашигладаг.

Хэрэв та Хавана дахь байшинд (ялангуяа хотын төв хэсэгт) орвол дотоод засал нь хичнээн сайхан болохыг гайхах болно. Колонийн хэв маягаар, өндөр тааз, эртний тавилгууд нь төгс зохицсон харагддаг.

АНУ

АНУ-д нэг хүнд ногдох талбайн дундаж талбайн индекс дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогддог. Энэ нь Америкийн ердийн орон сууцны талбай хангалттай том гэсэн үг юм. Худалдах гэж буй байшинд амьдрахад шаардагдах, тавилганаас бусад бараг бүх зүйл байдаг.

Энд баримталдаг гол дүрэм  нь байшингийн унтлагын өрөө, угаалгын өрөөний тоо тэнцүү байх ёстой.

Америк байшингуудын дизайны үзэл баримтлалын онцлог шинж чанар нь дотоод засал нь тохь тухтай бас үнэтэй байх.  

Brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд