No menu items!
HomeХоол, шим тэжээлХүүхдэд өгч болохгүй 7 хүнс

Хүүхдэд өгч болохгүй 7 хүнс

-

Олон хүүхэд чихэрлэг хоол хүнс идэх дуртай. Энэ нь хүүхдийн амтлах, мэдрэх чадварыг бууруулдаг тул ердийн хоол нь амтлаг биш санагддаг. Хүүхдүүдийн бие физиологийн онцлогоос шалтгаалан идэж болохгүй хоол хүнс бас байдаг.

1. Жүүс

Жүүс нь янз бүрийн насны хүүхдүүдийн түгээмэл хэрэглээ. Жүүсэнд 5-6 цайны халбага элсэн чихэр ордог. Ууссан элсэн чихэр нь тэр даруй цусанд шингэж, нүүрс усны солилцоонд муугаар нөлөөлдөг. Америкийн Хүүхдийн эмчилгээний академиас шүүс уухын оронд жимс идэхийг зөвлөж байна. Жимсний эслэгийн ачаар чихэр нь аажмаар шингэдэг.

2. Тараг

“Эрүүл” тараг сонгохын тулд орц найрлагыг нь унших хэрэгтэй. Нэгдүгээрт, хамгийн аюултай тараг болон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалдаггүй гэдгийг санаарай. Хоёрдугаарт, чихэрлэг биш хольцгүй тараг худалдаж аваарай .

Жимстэй тараг нь элсэн чихэр, өөх тос, илчлэг ихтэй тул хүүхдүүдийг илүүдэл жинтэй болгож, чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

3. Үр тариа

Мюсли болон бусад ижил төстэй хоол хүнс нь маш их хэмжээний витамин, эрдэс бодис агуулдаг гэсэн сурталчилгаанд бид автчихсан. Үнэндээ эдгээр хоолонд эрүүл ямар ч элемент ороогүй болно. Тэдэнд маш их элсэн чихэр байдаг. Үйлдвэрлэлийн явцад эрдэнэ шиш, улаан буудай, овьёосны бүх эрүүл элементүүдийг зайлуулж, зөвхөн нүүрс ус үлддэг.

Үүний овьёосны будаа өгөөрэй. Хүүхдүүдэд илүү сонирхолтой болгохын тулд та жимс, самар нэмж болно.

4. Зөгийн бал

Хоёроос доош насны хүүхдүүд зөгийн бал идэж болохгүй. Энэ нь харшлын урвал үүсгэдэг. Мөн зөгийн бал нь ботулизм хэмээх ноцтой халдварт өвчинд хүргэж болзошгүй бактери агуулдаг.

5. Усан үзэм

Усан үзэм нь хүүхдүүдэд шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хүүхдүүдийн идэж болохгүй нэг шалтгаан бий: тэдний хальс нь хүүхдийн хоолойд тээглэж болзошгүй. Мөн усан үзэм нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд муу нөлөөтэй. Банана нь үүнийг орлох гайхалтай сонголт юм.

6. Хүүхдэд зориулсан олон төрлийн аминдэм

Витамин бол нэлээд маргаантай сэдэв. Юу гэвэл, эцэг эхчүүд мэргэжилтэнтэй зөвлөлдөхийн оронд мэдлэг, туршлагадаа найддаг. Энэ нь туйлын буруу бөгөөд бүр аюултай байж болзошгүй юм. Хүүхдүүд шаардлагатай амин дэмээ хоол хүнснээс авах ёстой, тэдэнд нэмэлт тэжээл өгөх шаардлагагүй.

7. Сүүн коктейль

Хийжүүлсэн ундаа, сүүн коктейль хоёрын аль нэгийг сонгоход эцэг эхчүүд сүүн коктейлийг сонгох нь гарцаагүй. Гэхдээ энэ нь хийжүүлсэн ундаа шиг аюултай бөгөөд маш их өөх тос, элсэн чихэр агуулдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад ийм тослог ундаа тогтмол уух нь зүрх судасны өвчнөөр өвчлөхөд хүргэдэг гэжээ. Энэ бүтээгдэхүүн нь хүүхэд битгий хэл насанд хүрэгчдэд ч аюултай.

Хүүхдэд чихэр идэхийг огт зөвшөөрөхгүй байх боломжгүй. Чухал зүйл бол, чихэрлэг хоолонд хандах зөв хандлагыг төлөвшүүлэх явдал юм. Хүүхдүүдэд чихэр бол амттан бөгөөд ердийн хоолыг орлож чадахгүй гэдгийг тайлбарла. Хэрэв хүүхэд багаасаа хоолны дэглэм сайн эзэмшвэл насанд хүрсэн хойноо ч эрүүл хоол иднэ шүү дээ.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд