No menu items!
HomeХүмүүсНохойтой дөрвийн Маруся буюу Пола Ракса

Нохойтой дөрвийн Маруся буюу Пола Ракса

-

“Нохойтой дөрвөн танкчин” киноны үзэсгэлэнт бүсгүй Марусягийн дүрийг бүтээсэн жүжигчин Пола Раксаг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Польшийн театр киноны жүжигчин, дуучин, загвар өмсөгч Пола Ракса 1941-онд Белоруссийн Барановск мужийн Лида хотод төржээ. Түүний эцэг эх нь 1943 онд Германы нацистуудын эзэмшилд байсан нутгаас гарч, Дэлхийн 2-р дайны дараа Польшийн Вроцлавт (баруун Лесницагийн хөрш) ирж суурьшсан байна.

Түүний карьер 1950 оноос эхлэлтэй. Dookoła Świata сэтгүүлийн сурвалжлагч түүнийг олж харснаар сэтгүүлийн нүүрийг чимэх болов. Удалгүй кинонд тоглох санал ч иржээ.

Анх 1960 онд “Sa tan from the Seventh Grade” киноны Вандагийн дүрийг бүтээжээ.  

Дунд сургуулиа төгсөөд Вроцлавын Их сургуулийн Польш хэлний ангид элсэн оров. Суралцаж байхдаа Каламбурын оюутан театрт орсноор мэргэжлээ сольсон байна. Улмаар 1964 онд Лодзийн кино урлагийн сургуулийг төгсжээ. Тэр жилдээ “Сарагост олдсон гар бичмэл”, “Тагтан дээрх хатагтай” кинонд тогложээ.

Тэрбээр 1964-1968 оны хугацаанд Лодзийн Powszechny театрт ажилласан байна. 1960-70 он түүний уран бүтээлийн оргил үе байв. Энэ үед тэрээр ихээхэн нэр алдарт хүрсэн юм.

1965-онд Анджей Вайдагийн “Үнс” кинонд тоглов.

1966 онд: Түүнийг манай үзэгчид “Нохойтой дөрвөн тан к чин” киноны дүрээр нь андахгүй бизээ. Януш Пшимановскийн “Czterej pancemi I pies” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Нохойтой дөрвөн тан к чин” кинонд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн “Рыжий” танкны багийн болон Шарик нэртэй нохойн байлдааны үеийн өдрүүдийн тухай өгүүлдэг. Энэхүү кинонд тэрээр Польш түрүүчид дурладаг Орос сувилагч Марусягийн дүрийг бүтээсэн. Тэрээр киноны “Four tank-men, one bride” Орос дууг дуулсан.

1967-онд Зөвлөлтийн найруулагч Михаил Богины “Зося” кинонд тогложээ. Зосягийн дүрээрээ Москва дахь олон улсын кино наадмаас шагнал хүртсэн билээ.

1968 онд “Дуутай адал явдал” кинонд тогложээ.

Пола Ракса 1968 он хүртэл Powszechny театрт ажиллаж байгаад Варшав руу нүүн Wspolczesny театрт ажиллах болжээ. Хамгийн сүүлд тэрбээр 1993 онд “Агатаг ху лгайлсан нь” киноны Агатагийн эхийн дүрийг бүтээжээ. Үүнээс хойш дэлгэц болон театрын урлагаас бүр мөсөн хөндийрсөн юм.

1967, 1969, 1970 оонуудад “Мөнгөн маск” шагналын эзнээр тодорсон тэрээр 1979 онд Польшийн Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.  

2003 онд “Супер экспресс”-ийн уншигчид түүнийг Польшийн хамгийн үзэсгэлэнтэй шаргал үст жүжигчин хэмээн нэрлэжээ.  

Тэрбээр кино найруулагч Анджей Костенкотой гэрлэж хүүтэй болсон.

Өдгөө 79 настай тэрээр хотоос зайдуухан амьдардаг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд