No menu items!
HomeОнцлохДОЛООН настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

ДОЛООН настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

-

Ихэнх 7 настнууд мэдэхийг эрэлхийлдэг бөгөөд дэлхийн юмсын талаар ойлгох гэсэн төрөлхийн  сониуч зантай байдаг. Тэд бол байгалийн судлаачид, эрдэмтэд, шинжээчид бөгөөд яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ, нялх хүүхэд хаанаас ирдэг вэ гэх мэт бүх зүйлийг байнга асуудаг.

Энэ насанд тэд аливаа зүйлийн талаарх мэдлэгээ хуваалцахдаа маш их бахархдаг бөгөөд өөрөөсөө бага насны хүүхдүүдэд эзэмшсэн чадвараа харуулах дуртай байдаг.

7 настай хүүхдийн хувьд сурагч байхын учрыг сайн мэддэг болсноор сургуульдаа явах хүсэл илүү төрөх болно. Математик, унших үндсэн чадварыг эзэмшсэндээ тэд бахархаж эхлэх бөгөөд эцэг эх, найз нөхөд, асран хүмүүжүүлэгчидтэйгээ сурч мэдсэн зүйлээ ярилцахыг хүсдэг.

Биеийн хөгжил

7 настай хүүхдүүдийн хувьд бие бялдрын хөгжил нь илүү боловсронгуй болно. Хөдөлгөөний чадвар нь илүү сайжрахын хэрээр таны өндөр болдог. Энэ насны хүүхдүүдийн тэнцвэртэй байдлыг хөгжүүлж, бүжиглэх хөдөлгөөн хийлгээрэй. Тэд хосолсон хөдөлгөөн хийж сурна. Бие бялдрын хувьд илүү идэвхтэй байх тусам эдгээр чадварууд хурдан хөгждөг. Ер нь сургуулийн насны хүүхдүүд огцом өсөж эхэлдэг. Харин 7 настай хүүхдүүд аажмаар томрох болно. Тэд жилд дунджаар 2-2.5 инч өндөр болдог байна.

Гол үе шатууд

Дугуй унуулах хэрэгтэй

Байрандаа зогсож байхдаа хийгддэг хөдөлгөөнүүдийг хийлгээрэй /эргэлдэх гэх мэт/

Ороо засах, шал цэвэрлэх гэх мэт энгийн ажлуудыг хийлгэ

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Гэр бүлээрээ хөгжилтэй биеийн тамирын дасгал хий. Спортоор хичээллэх, олон нийтийн арга хэмжээнд очиж, гадаа тогло. Хөдөлгөөнтэй байгаа хүүхдүүдийн бие бялдар илүү сайн хөгжинө.

Сэтгэл зүйн хөгжил

Ихэнх 7 настай хүүхдүүд шилжилт, өөрчлөлтийг сайн зохицуулж чаддаг. Тэд 10 эсвэл 12 нас хүрээд өөрийгөө хянах чадвараа хараахан эзэмшиж чадахгүй ч гэнэтийн нөхцөл байдлыг тэвчиж чаддаг.

Гэсэн хэдий ч 7 настай хүүхдүүд хэвшмэл хэв маягаасаа тайтгарал олж авдаг. Хүүхдүүдийн ертөнц улам бүр нээгдэж, тэдний анхаарал, гэр бүлээс гадуурх зүйлс, хүмүүст илүү ихээр төвлөрдөг.

Зарим 7 настнууд өөртөө итэлгүй болох тохиолдол бий. 7 настай хүүхдүүд яг хүссэнээрээ юм олж авахгүй эсвэл тоглоомоо алдах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулж болзошгүй юм. Эцэг эхчүүд, багш нар болон бусад насанд хүрэгчид хүүхдүүдэд байнга урам зориг өгч, ​​болоогүй зүйлээс илүүтэй сурч мэдсэн зүйлд нь анхаарлаа төвлөрүүлэхэд тусал.

Гол үе шатууд

“Парк руу явахыг маш их хүсч байсан” гэх мэт сэтгэл хөдлөлийн шалтгаан, үр дагаврыг тодорхойл

7 настнууд сэтгэл хөдлөлөө, ялангуяа олон нийтийн дунд илүү сайн удирддаг.

Тэд сэтгэл санаагаа тавгүйтсэн үед үг хэллэгийг давтах, гүнзгий амьсгалах гэх мэт өөрийгөө тайвшруулах арга ашиглаж эхэлдэг

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Хүүхдийг шийтгэж, муугаар нөлөөлөхөөс илүүтэй сахилга батыг нь удирдан чиглүүлж, аюулгүй аргыг нь ашиглаарай. “Чи муу хүүхэд байна” гэж биш “Та муу сонголт хийсэн” гэж хэлээрэй.

Нийгмийн хөгжил

7 настай олон хүүхдүүд найз нөхөдтэйгээ тоглох дуртай байдаг, гэхдээ ганцаараа тоглох эсвэл ном уншихад илүү их цаг зарцуулах дуртай болж магадгүй юм. Ганц цаг хүүхдүүдтэй тоглох  нь хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх мэдрэмж, бусадтай харилцах харилцааг хөгжүүлэх чухал хэсэг болж өгдөг.

Тэд бусад хүмүүсийн бодол санааг илүү анхаарч эхлэх болно. Хүүхдийн энэ үеийн хөгжлийн сул тал бол үе тэнгийнхний дарамтанд өртөмтгий байдал юм. Тэд мөн өрөвдөх сэтгэл, ёс суртахуун, шударга ёсны мэдрэмжээ хөгжүүлэх болно.

Ихэнх 7 настнууд өөрсдийгөө хэн нэгний оронд тавьж, бодох чадвартай байдаг. Гэхдээ энэ насанд хэрүүл маргаан, гомдлох зүйлс гардаг.

Гол үе шатууд

Мэдлэгээ бусадтай хуваалцдаг

Бусдын үйл хөдлөл, мэдрэмжийг ойлгох чадвараа харуулдаг

Тоглохдоо үе тэнгийнхэндээ хүндэтгэлтэй ханддаг

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Энэ нь дэлхийн сайн иргэн байхын утга учрыг хүүхдэдээ ойлгуулах сайхан цаг. Та буяны үйлс хийх эсвэл хүрээлэн буй орчинд хэрхэн туслах талаар ярилцаж болно.

Танин мэдэхүйн хөгжил      

Ихэнх 7 настай хүүхдүүд хүрээлэн буй ертөнцийг сонирхдог. Тэд тулгарч буй зүйл, уулзсан хүмүүсийнхээ талаар асуулт асууж, хариулт эрэлхийлдэг. Мөн мэддэг зүйлээ бусадтай хуваалцахдаа дуртай байх болно. Энэ насны хүүхдүүд гайхалтай адал явдал, мэдээллийг сонирхох бөгөөд шинэ мэдлэг, ур чадвараа гайхуулахын хамт дүү нар болон бусад хүүхдүүдэд зөвлөгч байх дуртай. Математик, унших чадвар мөн энгийн үгийн даалгавар хийх чадвар нь улам бүр өргөжиж эхэлнэ.

Яриа ба хэл

7 настай хүүхдийн хэлний хөгжил хурдацтай үргэлжлүүлнэ. Тэдний үгсийн сан, унших чадвар хөгжиж, өсч ном унших сонирхолтой болно.

Ихэнх 7 настай хүүхдүүд илүү чөлөөтэй (хурдан, нарийвчлалтай, илэрхийлэх чадвартай) уншиж, номын талаар илүү гүнзгий хэлэлцүүлэг хийх боломжтой болдог. Тэд илүү төвөгтэй, уялдаатай, сонирхолтой өгүүлэмж, эссэ, өгүүллэг бичих эхэлнэ.

Гэртээ хамтдаа уншиж, номын баатрууд, өрнөл болон бусад зүйлийг ярилцах хэрэгтэй.Тэднийг байнга урамшуул.

Тогло

7 настнуудтай хамт тогло. Энэ нь тэдний сурах, санах ойн чадварыг сайжруулж илүү бүтээлч болоход нь тусалдаг. Энэ бол хүүхдээ урлагт дуртай болоход урамшуулах сайхан цаг юм.

Хүүхэлдэй, лего бол энэ үе шатанд хүүхдүүдэд зориулсан гайхалтай тоглоом юм. Тоглоомууд нь тодорхой заавар, хил хязгааргүй байх үед тэд илүү бүтээлч болж чаддаг.

Гол үе шатууд

Ном, шоу нэвтрүүлэг дэх дүр, асуудал, шийдлийг нэрлэнэ

Математик, бодлогыг ямар нэг аргаар шийддэг

Асуудлыг шийдвэрлэхийн тулд улам төвөгтэй, бүтээлч стратегиудыг ашигладаг

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

7 настай хүүхдийн математикийн ур чадварыг өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, гал тогоонд, аялал зугаалгаар, тэр ч байтугай хүнсний дэлгүүрт зугаатай аргаар тоо бодуул. Хүүхдүүд компьютер дээр тоглох дуртай байдаг. Иймд математикийн зарим онлайн тоглоомууд хүүхдийг зугаацах явцдаа математикийн ур чадвараа дээшлүүлэх гайхалтай арга байж болох юм.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд