No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Мөнхзаяа: Нүдний даралт ихсэхэд дараах шинж тэмдгүүд илэрдэг

Ц.Мөнхзаяа: Нүдний даралт ихсэхэд дараах шинж тэмдгүүд илэрдэг

-

“Нүдний даралт өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, болор солиулах мэс заслын дараах гам”-ын талаар УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ц. Мөнхзаяагийн зөвлөгөөг хүргэж байна.

Хаалттай өнцөгт глаукомагийн үед нүдний өмнөд хэсэгт байрлах шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж саатсанаас нүднээс гадагшлах шингэний урсгал саатаж, нүдний даралт ихэсдэг. Энэ үед нүдний дотр үүсэх шингэнийг дарангуйлах эм ба лазер эмчилгээг хавсарч хийлгэх хэрэгтэй. Нээлттэй өнцөгт глаукомагийн үед шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж, хаагдаагүй ч нөсөө, нүдэнд үүсдэг тунадас зэргээр бөглөрсөн, нүдэнд үүсэх шингэн хэт ихэсдэг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг хийдэг. Нүдний даралт ихсэх өвчин нь хараа муудах, харааны талбай алдагдах, нүдний даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Нүдний даралт өвчний хурц үед нүд хатгуулж өвдөх, ухархайн яс хөндүүрлэх, дотор муухайрах, огиулах шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд хүнд мэдрэгдэх зовиургүйгээр хараанд нөлөөлдөг.

– Нүдний даралт ихсэх өвчин гэж юу вэ?

– Нүдний даралт ихсэх өвчин сохролд хүргэдэг өвчнүүдийн дотроос нэлээд анхаарал татахуйц өвчин. Нүдний даралт ихсэх өвчин нь дотроо хэд хэдэн төрөлтэй.

Хаалттай өнцөгт

Нээлттэй өнцөгт

Холимог хэлбэрийн

Нүдний бусад эмгэгээс шалтгаалсан хоёрдогч хэлбэрийн гэсэн төрлүүдтэй.

Ямар ч шалтгаантай, ямар ч төрлийн байсан эмчилгээ, хяналт нь хамгийн чухал. Нүдний даралттай гэж оношлогдоод ирж буй хүмүүсийн түгээмэл алдаа нь эхний хэдэн сар үзүүлж байгаад ирэхээ больдог. Энэ нь хувь хүний эрүүл мэндийн боловсрол муутай байдалтай холбоотой. Нүдний даралт ихсэлт шинж тэмдэггүй, зовиургүй өвчин. Тиймээс нүдний даралт ихэлттэй гэж оношлогдсон, эсвэл нүдний даралт ихэссэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд зайлшгүй нүдний эмчид нэг удаа үзүүлж байж батлагдана. Нэг удаагийн үзлэгээр онош тогтоогдохгүй байх тохиолдол элбэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь шалтгаантай болон шалтгаангүйгээр нүд улайх. Орой, үдшийн цагаар нүд бүрэлзэх, өглөө сэрээд харахад нүд бүдэг харж байгаад өдөр тийш тодрох, гэрэл харахаар гадуур нь хүрээ тодорч харагдах шинжүүд илэрнэ. Мөн даралт ихсэж буй талдаа толгой таллаж өвдөх,  дотор муухайрах, огиудас хүрэх шинжүүд илэрдэг.

Шалтгаан нь юу вэ?

– Глаукомаг сүүлийн жилүүдэд удамшилтай холбож үздэг болсон. Манай улсад нүдний даралт өвчний талаар хэд хэдэн томоохон судалгаа хийгдсэн. Дэлхийн хэмжээнд авч үзвэл нэлээд өвөрмөц онцлогтой даралт ихсэх хэлбэр ажиглагдаад байна уу гэсэн судалгаа бий. Тэр судалгаагаар манай улсын хэмжээнд нүдний даралт ихсэлтийн өнцөг хаалттай хэлбэр зонхилон тохиолдож байна гэж гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд нээлттэй өнцөгт хэлбэр ихсэж байгаа.

Тэгэхээр өнцөг гэж юу яриад байгааг тодруулах шаардлагатай болов уу.

Хүүхэн хараанаас урагш эвэрлэг бүрхүүл хүртэлх зайг өмнөд камер буюу өмнөд хорго гэдэг. Хүүхэн харааны ард  нүдний болорыг бэхэлж буй хэсгийг сормосхон бие гэж нэрлэх бөгөөд сормосхон бие орчмоос нүдний дотоод шингэн байнга үүсч байдаг. Хүний нүд тодорхой даралт, шингэний эргэлттэй байдаг эрхтэн. Сормосхон биеэс үүссэн шингэн болорын урдуур гарч хүүхэн хараагаар урагшлан эвэрэлэг болон солонгон бүрхүүлийн өнцөг хэсэгт хүрээд нүднээс гадагшилдаг. Нүдэн доторх шингэн булгийн ус шиг ундарч, нүднээс гадагшилж байдаг. Энэ шингэний гарах урсгал хаагдсанаар нүдний даралт ихсэх өвчин үүснэ. Шингэн гадагш гарахад саад үүсч багаагаас хамаарч нээлттэй өнцөгт, хаалттай өнцөгт ангилж байгаа юм.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Монгол хүний нүд харьцангуй богино буюу 50-аас дээш насныханд дунджаар 23,5 мм урттай байдаг гэсэн судалгаа бий. Богино нүдтэй байна гэдэг нь шингэн урсах зай давчуу байна гэсэн үг. Нас нэмэгдэж нүдний болор зузаарахаар шингэн урсах зам улам давчуу болдог. Тиймээс 35-40 насны хүмүүс 2 жилд нэг удаа эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. 40-45 насныхан жилдээ нэг удаа, 45-аас дээш насныхан 6 сар тутамд нэг эмчийн үзлэгт хамрагдах шаарлагатай. Хувь хүний нүдний байдал, эрүүл байна уу, эмгэг байна уу гэдгээс хамаарч хэдийд, ямар хугацаанд үзүүлэх талаар эмч зааварлагаа өгнө.

-Сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг ихсэх болсон?

– Сүүлийн жилүүдэд оношлогооны чадвар сайжирсантай холбоотойгоор нүдний торлогийн эмгэг илрэх байдал ихсэж байгаа. Үүнээс чихрийн шижингийн шалтгаанд торлогийн эмгэг ихсэж байгаа нэлээдгүй санаа зовоох болсон. Чихрийн шижин эмгэг ихсэх тусам тодорхой үечилсэн байдлаар нүдний өвчлөл ихсэж байгаа дүр зураг харагддаг. 1990-ээд оноос манй улсад чихрийн шижингийн өвчлөл ихэссэн байдаг. Чихрийн шижин оношлогдсоноос хойш тодорхой хугацаанд нүдний өвчлөлүүд үүсдэг.

Цусны даралт ихсэлт, цусан дахь сахарын хэмжээг хэвийн, хэвийнхтэй ойролцоо хэмжээнд барьж чадвал нүдний торлогийн эмгэг ойролцоогоор 10-15 жилийн дараа үүсдэг. Харин гам барихгүй, сахараа хянахгүй, хоол ундаа тааруулж идэхгүйн улмаас нүдний өвчлөл 5-6 жилийн дотор эрт илэрдэг. Чихрийн шижин өвчтэй хүмүүс эмчийн үзлэг, хяналтанд байж, зөвлөгөө мэдээлэл маш сайн авч байх хэрэгтэй. Хяналт сайн байвал янз бүрийн хүндрэлүүд үүсэхгүй.

Эмчийн зааврын дагуу эмчилгээг цаг тухайд нь зөв хийж байгаа эсэхээс эмчилгээний үр дүн маш их шалтгаална. Нүдний даралт ихсэлт хэмээн оношлогдсон бол даралтыг бууруулах дусаагуурыг өдөр бүр дусаана. Харааны мэдрэл гэмтсэн тохиолдолд дахин сэргэдэггүй өвчин.

Нүдний болор солиулах мэс заслын дараа баримтлах гам

Нүдээ нухахгүй байх,

Хүчтэй ханиах, найтаахыг хориглоно

Өвдөгнөөс доош тонгохгүй

10 кг-аас хүнд ачаа өргөхгүй

Спиртийн төрлийн зүйл хэрэглэхгүй

Нүдээ гэмтээхээс сэргийлэх

Ажил, амралтаа зохицуулж, хоногт 8-аас дэээш цаг унтаж, амрах

Цусны даралтаа тогтмол хянах шаардлагатай.

 Эх сурвалж: “Таны эрүүл мэнд нэвтрүүлэг”

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд