No menu items!
HomeОнцлохХүүхдийн хөгжил, хүмүүжилд чухал нөлөөтэй 6 төрлийн хобби

Хүүхдийн хөгжил, хүмүүжилд чухал нөлөөтэй 6 төрлийн хобби

-

Технологи хөгжсөн өнөө үед хүүхэд бүр л дэлгэц ширтэж цагийг өнгөрөөх болсон. Тиймээс тэднийг хөдөлгөөнтэй байх, байгальд ойр байх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх нь чухал юм.

ХҮҮХЭД БА ХОББИ

Хобби буюу сонирхол нь хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болгож, хүүхдийн эерэг зан чанаруудыг тодорхойлж байдаг. Өөрийн гэсэн хоббитой байх нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Мөн багийн ажиллагаа, биенээ хайрлаж, энэрэх, тэсвэр хатуужил зэрэг  чанаруудыг суулгаж өгөхөөс гадна амьдралын нарийн ухаанд сургадаг байна.

ХҮҮХДИЙН ХОББИ БА ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО

Хүүхдүүд томчуудыг дууриах хандлагатай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд үлгэр жишээ үзүүлэх замаар түүний сонирхлыг бий болгож, өдөөж чадна. Хөгжилтэй, бүтээлч зүйл хийхийг хүүхдүүд харж, хийж үзэх хүсэл төрдөг. Хөгжилтэй, хөнгөн үйл ажиллагаа эцэст нь хүүхдийн хобби болж магадгүй юм. Мөн эцэг эхчүүдийн зүгээс хүүхэддээ үзүүлэх нөлөө нь музей, студи, галерей, жүжиг, концерт зэрэг сонирхолтой газруудаар аялуулах явдал юм. Энэ нь хүүхдийн мэдлэгийн түвшинг өргөжүүлэхээс гадна өөрийн сонирхлоо олж нээхэд чиглүүлэх болно.

  1. УРЛАГ, ГАР УРЛАЛ

Урлаг, гар урлалын хобби нь хөгжилтэй үйл ажиллагаануудаар дамжуулан хүүхдийн бүтээлч, уран сэтгэмжийг хөгжүүлэх арга зам юм. Урлаг, гар урлалын хобби нь дараахь зүйлсийг агуулдаг:

Оригами

Оригами бол сонирхолтой дүрс, дүрс бүтээх зорилгоор цаас эвхдэг эртний урлаг юм. Хүүхэд амьтдын энгийн хэлбэр дүрсийг бүтээж болно. Оригамигийн дүрс бүтээх дарааллыг тайлбарласан  онлайн анхан шатны хичээлүүд байдаг. Мөн хүүхэд ойлгоход хялбар гарын авлага ч байдаг.

Алганы хээн урлал

Хүүхдүүд алганы хээ, хурууны хээгээ цаасан дээр үлдээх тун сонирхолтой. Тэд үүнийг ашиглан бүтээл хийхийн тулд уран зөгнөлдөө автдаг. Өөрсдийн гэсэн зургийн ном эсвэл бүтээлийнхээ галерейг бий болгож болно.

Нэхмэл урлал

Нэхмэл урлал хүүхдийг удаан хугацаанд завгүй байлгаж чадна. Хүүхдүүд нэхмэлийн зүүгээр ороолт, малгай, цүнх, өхөөрдөм амьтад гэх мэт энгийн зүйлсийг нэхэж чадна. Өөрсдийн бүтээсэн гар хийцийн бүтээлийг бэлэглэх зорилгоор ашиглах боломжтой. Энэ нь хүүхдийн сууж сурахад чухал нөлөөтэй.

Модон эдлэл

Модон эдлэл, тавиур, тоглоом, гэрэл зургийн жааз зэргийг хийх замаар хүүхдүүд жинхэнэ багаж хэрэгсэл ашиглаж сурна. Энэ нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлнэ.  Техник, багаж хэрэгсэлтэй харьцахдаа анхаарал, болгоомжтой байхыг сануулаарай.

Эсгий урлал

Эсгий урлал нь Монголын уламжлалт ардын гар урлал юм. Энэ нь эсгий, ноос, ноолуур, утас зэргийг ашиглан төрөл бүрийн зүйл хийдэг. Эхлэгчдэд зориулсан гар урлалын онлайн хичээлүүд бий.

Будах

Өөр өөр насны бүлгүүдэд зориулсан хэд хэдэн DIY будгийн иж бүрдэл байдаг. Хүүхдүүд гуаш, усан будаг, тосон будаг зэргээс сонгож болно. Энэ нь хүүхдүүдэд алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийн талаар суралцах хүслийг өдөөж өгнө.

Сүлжмэл урлал

Энэ нь хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг гар урлал юм. Эхлэн сурагчид онлайн сэтгүүл, блогийн тусламжийг авах боломжтой. Хэрэв таны хүүхэд оёх, нэхэх дуртай бол тэр ширмэл оёдлыг сонирхож магадгүй юм. Аяганы суурь, жижиг дэрнүүдийн загварыг гаргахдаа даавуун материалыг нэмэлтээр ашиглах нь бүтээлч санаа юм.

Зураг зурах

Бага насны хүүхэд бүр зураг зурах, будах дуртай байдаг. Хүүхэд өсч томрохын хэрээр сонирхол нь өөрчлөгддөг.

Комик ном

Хүүхдүүд өөрсдийн бүтээлч санаа, уран сэтгэмжээ ашиглаж, комик ном бүтээх боломжтой. Хүүхэд зохиолын сэдэв, өрнөл, дүр бүтээх хийсвэр сэтгэлгээ ихтэй байдаг. Ийм хобби нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Хоббигоо хөгжүүлэн мэргэжлээ болгох боломжтой юм. Тухайлбал, анимейшн бүтээгч, киноны зураач гэх мэт.

2. ЦУГЛУУЛГА

Эд зүйлс цуглуулах нь хүүхдүүдэд юмсыг ангилах, бүлэглэх танин мэдэхүйн чадвар, ялгааг олж харах чадварыг бий болгоход тусална. Дараах зүйлсийг цуглуулж болно.

Марк

Тамга тэмдэг, марк бол насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд тохирсон хобби юм. Хүүхдүүд спорт, ерөнхийлөгч эсвэл өөр улс орны гэх мэт тодорхой сэдвийн дагуу марк цуглуулж болно. Дараа нь марк дээрх тэмдэглэгээнээс маш олон зүйлийг сурч мэдэх боломжтой.

Зоос

Янз бүрийн мөнгөн тэмдэгт, зоос цуглуулах нь аль ч насны хүүхдүүдийн дунд түгээмэл хобби юм. Аялалаар явж ирээд, гадны мөнгөн тэмдэгт, зоос цуглуулсан бол хүүхэддээ өгөөрэй. Тэд өөр орны соёл, цуглуулсан зоосныхоо түүхийн талаар олж мэдэхийг хүсч эхэлнэ.

Чулуу

Хэрэв таны хүүхэд байгалийн өвөрмөц онцлог бүхий чулуу цуглуулдаг, түүнийг маш ихээр сонирхдог бол ирээдүйд геологич болж ч магадгүй.  

Комик номууд

Хүүхэддээ комик ном, дуртай зохиолчийнхоо номыг цуглуулахад туслаарай.

Кино, дурсамж

Кино хэзээ ч моодноос гарахгүй. Хэрэв таны хүүхэд кино үзэх дуртай бол зурагт хуудас, стикер,  дуртай кино, жүжигчинтэй холбоотой дурсамжтай зүйлийг цуглуулж эхлэх боломжтой.

Тоглоом

Дуртай хүүхэлдэйн киноны дүр, хүүхэлдэй, унших дуртай номын баатар, чихмэл амьтан, LEGO тоглоом цуглуулах боломжтой.

Видео тоглоом, CD

Алдартай видео тоглоом, хамгийн их борлуулалттай хөгжмийн CD, цомог цуглуулах нь сонирхол татахуйц хобби байж болох юм. Хүүхэддээ ховор бичлэг, сонгодог зохиолын цомог цуглуулахыг уриалаарай.

Картууд

Бейсболын карт, WWE эсвэл Pokémon гэх мэт янз бүрийн картыг олоход хялбар бөгөөд тийм ч их зардал шаарддаггүй. Сонирхлынхо дагуу өвөрмөц, онцгой картуудыг цуглуулах боломжтой. Зарим хүүхдүүд төгсөлтийн баяр, төрсөн өдөр гэх мэт чухал үйл явдлыг тэмдэглэж, сайхан дурсамж үлдээсэн мэндчилгээний хуудас цуглуулах дуртай байдаг.

Далайн хясаа

Зуны амралтаараа далайн эргээс цуглуулсан хясааг дурсгал болгон хадгалж болно.

3. БАЙГАЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХОББИ

Байгаль бол хүүхдийн найз юм. Байгальтай холбоотой хобби нь хүүхдийн хүмүүжилд чухал ач холбогдолтой. Үүнд:

Амьтан

Хүүхдүүдийг амьтны хүрээлэнд сайн дурын ажил хийхийг уриалж болно. Зуны уриралд амьтадтай ойр байх боломжтой. Амьтдыг хайрлах, энэрэх нь хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг.

Цэцэрлэгжүүлэлт

Хүүхдүүд цэцэрлэгжүүлэлт хийх сонирхолтой байдаг. Хүүхдүүдэд үр суулгаж, нахиалахыг нь харах нь ид шид мэт санагддаг.

Органик аж ахуй

Органик аж ахуй нь бордоо, пестицид ашиглахгүйгээр үр тариа, жимс ногоо ургуулах юм. Өнөө үед органик бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс улам бүр нэмэгдэж байна. Энэ нь таны хүүхдийн хобби ч болж болно. Хашаандаа ногоо, жимс тариалахдаа хүүхдээ оролцуулж, хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэж болно.

Дахин боловсруулах

Хүүхдүүд цаасийг дахин боловсруулахад тусалж, хүрээлэн буй орчинд чухал хувь нэмэр оруулж чадна.

4. ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОЛБООТОЙ ХОББИ

Хэрэв таны хүүхэд Эйнштейн, Стивен Хокинг, Тесла нарыг хүндэлдэг бол тэр шинжлэх ухаанч хобби хамгийн тохиромжтой. Шинжлэх ухаан бол бидний амьдралын салшгүй хэсэг юм. Тиймээс шинжлэх ухааны анхан шатны ойлголт маш чухал. Үүнд:

Одон орон судлал

Хүүхдийнхээ одон орон судлах хүслийг өдөөж өгснөөр ирээдүйн карьерт чухал нөлөөтэй. Од эрхэс, гаригууд, нарны аймаг, сарны фазын талаар судлах нь бүх насны хүүхдүүдийн сонирхлыг татдаг.

Цаг уур

Цаг уур бол цаг агаарыг судалдаг. Энэхүү хоббигоо хөгжүүлснээр ирээдүйн мэргэжил сонголтод ч нөлөөлөх боломжтой. Цаг уур, цаг уурын нөхцөлтэй холбоотой зурагт ном, мэдээллээр дамжуулан хүүхдийн хоббиг өдөөж болно.

5. ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН ХОББИ

Хэрэв та хүүхдээ урлагийн хүн гэж бодож байгаа бол хүүхдийнхээ хоббиг тоглолтонд суурилсан аргаар хөгжүүлээрэй. Үүнд:

Бүжиглэх

Хүүхдүүд балет, жааз, салса, Энэтхэг бүжиг гэх мэт янз бүрийн бүжгийн хэлбэрийг сурч болно.

Дуулах

Хэрэв хүүхэд тань дуулах дуртай, сонсгол сайтай гэж бодож байвал сонгодог хөгжим сурахад нь урамшуул. Сургуулийнхаа урлагийн үзлэгт найрал дуу, гоцлол дуунд ороход нь дэмжээрэй.

Жүжиг

Хүүхдээ драмын дугуйланд элсүүлж болно. Гэртээ театарчилсан тоглолт хийгээрэй.

Хөгжим тоглох

Гитар, бөмбөр, төгөлдөр хуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож сурахын тулд аажмаар хичээллэх хэрэгтэй.

Хүүхэлдэйн театр

Хүүхдүүд өөрсдийн сонгосон хүүхэлдэйг хийж эсвэл цуглуулж, гэртээ хүүхэлдэйн театр байгуулж болно.

6. ЕРӨНХИЙ СОНИРХОЛД ТУЛГУУРЛАСАН ХОББИ

Хүүхэд бүр ямар нэгэн зүйлийг түлхүү сонирдог. Түүнийг нь сайн анхаарч, ажиглаарай. Дараах зүйлс байж болно.

Гэрэл зураг

Технологийн эрин зууны хүүхдүүдэд гэрэл зураг, видео бичлэг нь хамгийн тохиромжтой хобби юм.  

Программ хангамжийн ур чадвар

Хүүхдүүд вэбсайт эсвэл программ зохиох, блог нээх, компьютерийн програм бүтээхэд суралцаж болно.

Хоол хийх

Хүүхдүүд хоол хийж сурах нь орчин үеирйн моод болж байна. Хоол хийхдээ хүүхдийнхээ чадах зүйлээр туслуулаарай.

Шинжлэх ухааны туршилт

Хүүхдүүд эргэн тойронд байгаа зүйлийг ашиглан шинжлэх ухааны хялбар, аюулгүй туршилт хийх сонирхолтой байж магадгүй. Энэ нь тэдэнд маш сонирхолтой байх болно.  

Унших

Унших дадлыг багаас нь бий болгох алсдаа хүүхдүүдэд ашиг тусаа өгөх болно. Энэ нь тэдний үгсийн сан, хэлний мэдлэгийг сайжруулж оюуныг тэлдэг. Хүүхдээ номын сангийн гишүүнчлэлтэй болгох эсвэл онлайнаар ном унших сонирхлыг өдөөж өгөөрэй.

Цэцгэн хатаамал

Зуны улиралд хүүхдүүд цэцэг түүж, түүнийгээ номны завсар хийн хатаар хоббитой байдаг. Хатаасан цэцгээ урлагийн бүтээл болгон ашиглах боломжтой.

Спорт

Хамтын үйл ажиллагаа нь хүүхдийн төлөвшилд зайлшгүй шаардлагатай. Хүүхдүүд гадаа тоглохдоо сонирхдог зүйл бол хөл бөмбөг, теннис, бадминтон, сагсан бөмбөг, тэшүүр, усан сэлэлт зэрэг спортын төрлүүд.  

Хобби нь хүүхдүүдэд нийгмийн, ёс суртахууны, бүтээлч, эрдэм шинжилгээний янз бүрийн ур чадварыг төлөвшүүлдэг. Хобби нь хувь хүний төлөвшил, хүмүүжил, ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь тэдэнд бие даан шийдвэр гаргах, өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал эрч хүчийг нэмэгдүүлдэг.  

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд