No menu items!
HomeUncategorizedХөл хорионы үед хамрагдах боломжтой онлайн сургалтууд

Хөл хорионы үед хамрагдах боломжтой онлайн сургалтууд

-

Хөл хорионд байгаа энэ цаг үеийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Энэ удаагийн “хөтөч” булангаараа таны мэдлэгт хөрөнгө оруулалт хийх онлайн сургалтуудын талаар хүргэж байна. Фейсбүүк хуудсуудаар дамжуулан онлайн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээддийг аваарай.

Иогийн онлайн сургалт

Бясалгал иогийн үнэн зөв мэдлэгийг анхан шатнаас зөв системтэй олгох, зөв амьдралын хэв маягийг түгээж эрүүл тэнцвэртэй хоол, алхалт, авиралт, аялал руу хөтлөн олон олон хүмүүст туслах зорилготой.

Фейсбүүк хаяг: Үнэгүй иогийн онлайн сургалт (Good karma)

Англи хэлний онлайн сургалт

Хэрвээ та англи хэл сурахаар зорьсон л бол яг одооноос эхлээрэй.
Хичээлийг Монголын англи хэлний академийн захирал н. Тулга удирдан ордог. Хичээл бүр дээр даалгавар өгөх бөгөөд даалгавар нэг бүрийг засаж, #Feedback өгнө. Давтлага хичээл байнга ордог.

Фейсбүүк хаяг:  The English Academy Of Mongolia

Шатрын онлайн сургалт

Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгадаг спорт юм.

Фейсбүүк хаяг: Мөнгөн морь

Харвардын онлайн сургалтууд

Харвардын Их Сургуулийн онлайн сургалтуудаас санхүү, философи, бизнес, эрүүл мэнд зэрэг төрөл бүрийн мэдлэг олж авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу!

Online-learning.harvard.edu/catalog

Төсөл бичиж сурах онлайн сургалт

Сургалт төсөл хэрхэн бичих тухай орно. Агуулгын хувьд төслийн тухай ойлголт өгөхөд чиглэгдэх уг сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар аваарай.

фейсбүүк хаяг: ТӨСӨЛ хөгжлийн ТӨВ

Солонгос хэлний онлайн сургалт

Энэхүү 25 цагийн онлайн видео хичээлийг үзсэнээр Солонгос хэлээр чөлөөтэй уншиж бичиж, ойр зуур ярьж сурах бөгөөд Солонгос хэлийг цаашид бие дааж судлах түвшинд хүрнэ.

Фейсбүүк хаяг: Солонгос хэлний онлайн сургалт  

Элсэн зураглал

Элсэн зураглалын анхан шатны онлайн хичээлд 6 настай балчраас эхлэн хэдэн ч насны хүн хамрагдах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.

Фейсбүүк хаяг: Sand art Mongolia

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд