No menu items!
HomeГоо сайханНүүр будалтын хичээл заадаг юүтүб сувгууд

Нүүр будалтын хичээл заадаг юүтүб сувгууд

-

Нүүр будах нь тийм ч амар ажил биш бөгөөд урлаг болтлоо хөгжсөн. Мөн хамгийн том бизнесийн зах зээлүүдийн нэг билээ. Нэг хэсэг зөвхөн эмэгтэйчүүдийн сонирхох зүйл мэт ханддаг байсан ч өөрчлөгдөж, эрчүүдийн гоо сайхны зах зээлд эзлэх хувь ч эрчимтэйгээр өссөөр байна. Та ч гэсэн өөрийнхөө нүүрийг зөв дэс дараалалтай будаж сурмаар байна уу? Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нүүр будалтын хичээл заадаг юүтүб сувгуудыг танилцуулж байна.

Юүтүб суваг: Oono Oyunjargal

Нүүр хувиргагч н.Оюунжаргал нь BTS, Drake, Chris Brown, Meghan Trainor, The Weeknd, Tyga, G-Eazy, Lana Del Rey, Khalid зэрэг олон алдартнуудтай хамтран ажиллаж байсан. Тэрээр юүтүб сувгаараа нүүр будалтын хичээл заахаас гадна арьс арчилгаа, бүтээгдэхүүний талаар зөвлөгөө өгдөг.

Юүтүб суваг: Marla Nyamdorj

Түүнийг хүмүүс гэр бүлийн влогоор нь сайн мэднэ. Тэрээр АНУ-д амьдардаг билээ. Н.Маралаагийн хувьд өөрийн гэсэн бие даасан влогтой. Влогоо ангилаар хөтлөн явуулдаг ч хичээлүүд нь маш ойлгомжтой байдаг. Мөн Монгол охидод зориулсан нүүр будалт болон бүтээгдэхүүн сонгох видео орсон байдаг.

Юүтүб суваг: Erkhes’s Make up

Нүүр будалтын салбарт эрэгтэй хүмүүс цөөнгүй. Тэр дундаас өөрийгөө будаж, өвөрмөцөөр танигдаж чадсан нь Эрхэс юм. Тэрээр охидод зориулсан нүүр будалтын хичээлийг модел дээр будаж тайлбарладаг. Мөн бичлэгийн доод хэсэгт ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь зургаар орсон нь нүүр будгийн хэрэгсэл сонгож чадахгүй байгаа охидод тус болох юм.

Юүтүб суваг: Narumi make up

“Наруми” студийн захирал, майк ап артист Г.Нармандахын хүүр будалтын хичээлийг сонирхоорой. Мөн тэрээр “Нүүр будалт бол урлаг” номоо гаргасан байдаг.  

Юүтүб суваг: Makeup by Chamia

Анхлан нүүрээ будаж сурч байгаа охидод маш ойлгомжтой хичээлүүд заадаг. Бичлэгний яриа нь маш удаан хийх гэж байгаа үйлдлээ нэг бүрчлэн ярьсан нь танд ойлгомжтой байх болно.  

Юүтүб суваг: Coco Batbuyan

Нүүр будалтын хичээл заадаггүй ч гэсэн танд хэрэгтэй суваг учир энэ удаагийн дугаарт онцолж байна. Охид, бүсгүйчүүдэд тулгамддаг бас нэг асуудал бол арьс арчилгаа байдаг. Арьсаа зөв арчилж сурах, батганаас салах зэрэг олон гоё видео бичлэгтэй юүтүб сувгийг сонирхоорой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд