No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийг ууртай, дээрэлхүү болоход нөлөөлдөг зүйл

Хүүхдийг ууртай, дээрэлхүү болоход нөлөөлдөг зүйл

-

Хүүхдүүд яагаад ууртай болдог вэ. Хүүхдээ сэтгэлзүйн цочролоос аврахын тулд үүний шалтгааныг олох нь чухал юм.

ГЭР БҮЛИЙН МАРГААН

Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол гэр бүлийн орчин. Аав ээж, гэр бүл, хамаатан садныхаа дарамтад өртсөн хүүхдүүд бусдаас илүү дээрэлхэх, түрэмгийлэл үзүүлэх хандлагатай байдаг. Хүүхэд танхай балмад ааш авиртай нэгэн болдог бөгөөд дутагдалтай зүйлдээ хяналт бий болгодог. Дутуугийн мэдрэмж нь бусдыг харгис хэрцгий байдлаар захирах дотоод хүслийг өдөөдөг байна.

ГАДУУРХАЛ

Өсвөр насныхан биесээ дээрэлхдэг үйл явдал дэлгэцийн уран бүтээлд ихээхэн тусгагдсан байдаг.  Хүүхдүүд үүнийг зугаа цэнгэлийн төлөө хийдэг мэт харагдавч цаад шалтгаан нь нийгмийн статусаа илэрхийлэх арга зам юм. Алдартай байдал нь хүч чадлыг бий болгодог. Судлаачид нийгмийн сүлжээний яг төвд байдаг хүүхдүүд төвийн гадна байрладаг хүүхдүүдээс түрэмгий зан чанар бага байдаг гэжээ.

СУЛ ДОРОЙ БАЙДАЛ

Судлаачид хүүхдүүд түрэмгий бус, бусдыг дээрэлхэхийг оролддоггүй гэж үздэг. Тэд бүлгийнхээ байр суурийг дагаж, удирдагчийн статусаа алдахаас айдаггүй. Хүүхэд түрэмгий аашлах нь сул дорой байдлын илрэл гэж үздэг. Бүлгийн дунд эзлэх байрандаа итгэлгүй, сул дорой байдлаа далдлахын тулд бусдыг дээрэлхэх байдлаар хариу үйлдэл үзүүлдэг.

БУСДЫН ДАРАМТ ШАХАЛТ

Хүүхдүүд нэгнийгээ даган дуурайх хандлагатай байдаг. Хүрээллээсээ гадуурхагдахгүйн тулд бусадтайгаа адил зан үйлдэл гаргадаг. Үе тэнгийнхний шахалт маш хүчтэй байж болох бөгөөд хүүхдүүд заримдаа тэдэнтэй адилхан харьцах, бүлэгт багтахгүй сул дорой хүүхдийг дээрэлхэхээс өөр сонголт байхгүй гэж боддог.

ХАРИУГАА АВАХ

Хүүхдүүд бүлэглэн дээрэлхэх хэргийн золиос болсон тохиолдолд хариугаа авах замаар бусдыг дээрэлхэх хандлагатай байдаг. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн өөрсдийн үйлдлээрээ зөвтгөгдөж, хэн нэгнийг доромжилж байж тайвширдаг. Дээрэлхүүлж байсан сул дорой байдал нь эргээд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг.

ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ АНХААРАЛ БАГА

Бусдаар хайрлуулж өссөн хүүхэд бусдыг хайрладаг. Тиймээс хүүхэддээ анхаарал халамж, цаг зав гаргаснаар хүүхдээ буруу зам руу уруу татагдахаас сэргийлж чадна. Хүүхэддээ тавах анхаарал халамж багаас болж хүүхэд дээрэлхэх, доромжлох зэрэг түрэмгий зан авр гагадаг байна.

ХЭВШМЭЛ, ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ

Хэвшмэл, өрөөсгөл ойлголт дээр үндэслэн нэгнийгээ дээрэлхэх нь хаана ч тохиолдож болно. Энэ нь зарим бүлэг хүмүүст өөрөөр хандах ёстой гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй юм. Хүүхэд нийгмийн байдал болон бусад шалтгаанаар өөрийгөө нөгөөгөөсөө илүү гэж бодох нь дээрэнгүй авир гаргахад хүрдэг байна.  

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд