No menu items!
HomeUncategorizedХэн юу гэх бол гэдэг айдсаас хэрхэн салах вэ?

Хэн юу гэх бол гэдэг айдсаас хэрхэн салах вэ?

-

Маш олон хүмүүс хэн юу гэх бол гэдэг айдсаасаа болж зорилгоосоо няцдаг, олдсон боломжоо үгүй хийдэг, өөрийнхөөрөө бус бусдад таалагдахын тулд амьдардаг. Зорилгодоо хүрэхэд саад болдог энэхүү сөрөг бодлоосоо салах ТАВАН алхамыг хүргэж байна.

“Би амьдралынхаа ихэнх цаг хугацааг бусад хүмүүс миний талаар юу бодож байгаад санаа зовж өнгөрөөсөн”

“Танихгүй хүн намайг тарган харагдаж байна гэж бодож магадгүй гэж айсандаа би гэдсээ татахгүйгээр гудамжаар тайван алхаж чаддаггүй”

“Үдэшлэг, олныг хамарсан арга хэмжээ, баяр ёслолын арга хэмжээ, гэр бүлийн зоог гэх мэт олныг хамарсан үйл ажиллагаанд явах нь миний сэтгэлийг маш их зовоож, цээжин дотор зөгий үүрлэсэн мэт санагддаг”.  

“Би арван гурван жилийн турш амжилттай маркетингийн карьертай байсан ч хэн нэгэн намайг юу гэж хэлэх бол гэдэгт санаа зовсоор байв. Ямар ч шагнал авсан тэрхүү айдас намайг өөрөөрөө бахархах бахархлыг минь дарангуйлж байлаа”.

“Тодорхой үед би өөртөө “Хангалттай. Би өрөвдөлтэй харагдаж байгаа болохоор үүнийгээ яг одоо зогсоох хэрэгтэй” гэж хэлдэг.

Би бусад хүмүүсийн толгой дотор амьдарч, тэд намайг юу гэж бодож байгаа талаар хуурамч төсөөлөл үүсгэж, үргэлж бусдын өмнө өөрийгөө хангалтгүй, чадваргүй мэтээр үнэлж, хэзээ ч жинхэнэ бие хүн болж чадахгүй юм шиг санагддаг байсан”.

“Хөгшин миний хувьд танихгүй хүнтэй яриа өрнүүлж, ганцаараа ресторанд хооллож, фейсбүүк дээр подкаст, видео бичлэг хийх нь хэзээ ч боломжгүй юм…..”

Гэх мэтчилэн бид яагаад бусад хүмүүс юу гэх бол гэдэгт маш их санаа зовдог вэ?

Нэгдүгээрт, амьд үлдэх зөн билэг, амьдралын төлөөх тэмцэл бага. Хэрэв бидний нийгэм дэх байр сууринд ямар нэгэн зүйл (бодитой эсвэл хийсвэр) заналхийлж байвал энэ нь бидний айдас, хариу арга хэмжээ авах зөн совинг өдөөж өгдөг. Бусад хүмүүс юу гэж бодож байгаад санаа зовох үед  бид өөрсдийнхөө эсрэг дүгнэлт хийж, өөрсдийнхөө итгэдэг зүйлийг бусдад тулгадаг.

Бид өөрсөддөө хамаарах хязгаарлагдмал итгэл үнэмшил, туйлширсан бодлоор түүнийгээ туйлын үнэн мэтээр “нотлох” -ыг байнга эрэлхийлдэг байна.

Бусад хүмүүс юу бодож байгаад санаа зовох, бусдад таалагдахын тулд амьдрах муу зуршлаасаа хэрхэн салах вэ?

Алхам НЭГ: Ийм зүйл тохиолдсон үед өөрийгөө анхааралтай ажиглах

Та хаанаас эхэлснийг мэдэхгүй бол өөрчлөгдөж чадахгүй. Оюун ухаан бол хүч чадлыг нэмэгдүүлэх эцсийн арга хэрэгсэл, бодол санаа, сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг хяналтандаа байлгах анхны алхам юм.

Зориуд, ямар ч дүгнэлтгүйгээр анхаарлаа хандуулснаар оюун санаа, бие махбодид яг одоо юу болж байгааг таньж мэдэх чухал үйл явц. Тиймээс фитнесс, йогоор хичээллэх, бясалгал хийж эхэлснээр хүмүүс таны гадаад төрх байдлын талаар юу бодож байгаад санаа зовж алтан цагаа дэмий өнгөрөөдөг талаар мэдэж авна. Бидний ихэнх нь эдгээр дэмий зүйлд санаа зовж, ихэнх цагаа сэтгэл түгшсэн байдлаар өнгөрөөдөг.

Ухаантай хандана гэдэг нь мэдрэмжээ анзаарахыг хэлнэ. Ихэнхдээ бид үүнийг бие махбоддоо хамгийн түрүүнд мэдэрдэг. Санаа зовох мэдрэмж бие махбодийн хувьд хаана илэрдэг вэ? Ходоод эсвэл цээжинд үү? Юун түрүүнд өөрийгөө анзаар. Үүний дараа ухамсаргүйгээр санаа зовнихоо больж, ямар хариу үзүүлэхээ шийдэх орон зай бий болно.

Алхам ХОЁР: Өөрийгөө хүлээн зөвшөөр

Ердийн үед эдгээр эвгүй мэдрэмжийг мэдрэх үед бид тэднээс зугтаж, үл тоомсорлож, далдлах үйлдлүүдийг хийдэг. Энэ үед мэдрэгдэх таагүй мэдрэмжээс нуугдах нь  асуудлыг бүрэн шийдэхэд тус болж чадахгүй. Сэтгэл хөдлөл бол хөдөлгөөний эрч хүч юм.

Нэгдүгээр алхам дээр бид энэ мэдрэмжийг таньж мэдсэн. Тиймээс үүссэн нөхцөл байдалдаа тулгаарлан “өөрийгөө шүүмжлэх үү, үдэшлэгт явах уу” гэдэг сонголтоо хийх цаг иржээ. Бусдад таалагдах албагүй. Энэ бол тухайн  үед үүссэн сэтгэл хөдлөлийг үгүйсгэхээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байх шийдвэр.

Алхам ГУРАВ: Өөрийнхөө итгэл үнэмшлийг сорь

Хэт туйлширсан бодол нь бид өөрсдийн болон эргэн тойрон дахь зүйлсийн эерэг шинжийг олж харахгүй “сохор” байдалд хүргэдэг. 

“Тэр намайг тэгж бодож байгаа даа” гэх хийсвэр төсөөлөл өөрийгөө дүгнэх мэдрэмжээ “хэрэв энэ үнэн бол яах вэ” гэж бодоорой. Өөрийгөө дутуугаар үнэлж, хангалтгүй гэж бодож байна уу?
Энэ нь өөрийгөө дүгнэх, бусад хүмүүс чамайг шүүж байна гэж төсөөлөхөд хүргэж буй хязгаарлагдмал итгэлийг хэрхэн тодорхойлдог вэ.

Үүний тухайд гэвэл оюун ухаан тэрхүү туйлширсан бодлоо үнэн болохыг батлахын тулд аливаа зүйлийг эрэлхийлж байдагтай холбоотой. Тиймээс бүх нотлох баримтыг эсэргээр нь жагсаа.
Хязгаарлагдмал итгэл үнэмшлээ олж мэдсэний дараа энэ нь үнэн биш, үнэн биш байгааг батлах бүх шалтгааныг жагсаан бичээрэй.  Шаардлагатай үед энэхүү жагсаалтыг ашиглаарай.

Алхам ДӨРӨВ: Нөхцөл байдлыг төлөвлөх

Энд бид нөхцөл байдлыг тоймлож, өөртөө шинэ хэтийн төлөв бий болгох гэж банйа.  “Хүмүүс намайг тарган гэж бодож байгаа” гэсэн бодолд бидний сэтгэл хөдлөл хариу үйлдэл үзүүлж буй нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, уйтгар гуниг гэх мэт …

Эдгээр сөрөг сэтгэл хөдлөл нь бидний зан авирт нөлөөлдөг. Бид энэхүү сөрөг бодолдоо хөтлөгдөн байгаа орчноо орхих, олон хүнтэй газраас зугтахад хүрдэг.

Нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр бодлоо өөрчлөх арга зам юу вэ?

“Хүмүүс миний тухай биш өөрсдийнхөө тухай л бодож байна. Энэ үнэхээр үнэн. Хүмүүс чиний бодож байгаа шиг чиний талаар боддоогүй ч байж болно. Тэд өөрсдийнхөө тухай бодож байна. Та тэдний талаар үнэндээ бодоогүй, зөвхөн өөрийнхөө талаар юу бодож байгаад санаа зовж, дэмий бодлоор толгойгоо дүүргэж байна”. Өрөөний цаана байгаа залуу таныг үнэхээр хөөрхөн гэж бодож байж ч магадгүй. Магадгүй бяцхан охин чамайг эгч шиг нь харагддаг гэж боддог байх.

Өөр хэн нэгэн чамаар бахархаж байж ч магадгүй юм. Тиймээс хий хоосон дэмийн бодлоосоо салахын тулд шинэ эерэг бодол төрүүлэх явдал юм. Таны хязгаарлагдмал, туйлширсан, автомат бодлыг орлох эерэг бодлыг бий болгох хэрэгтэй. Тэрхүү шинэ бодлоос эерэг мэдрэмж үүсдэг. Энэ нь таны бодол санааг өөрчилнө.

Алхам ТАВ: Орхи

Болж буй үйл явдлыг таньж мэдэрч, хэт туйлширсан бодлоосоо салж, нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж сурсан бол одоо орхиж сурах хэрэгтэй.

Өөрөөсөө “Энэ бодол надад эерэгээр нөлөөлж байна уу?” гэж асуугаарай. Хэрэв үгүй ​​гэж хариулсан бол тэрхүү сөрөг бодлоосоо салах арга замыг олоорой. Дасгал хийж, дуу хөгжим сонсоорой. Сөрөг бодол дахин давтагдах үед оюун санаагаа хийж байгаа зүйлдээ төвлөрүүл. Энэ бол үйл ажиллагааны бясалгал юм. Энэ бол бясалгалын практик нь бодит өөрчөлөлтийг бий болгодог. Шинэ зуршил төлөвшүүлэн сөрөг бодлоосоо салах боломжийг бий болгоорой.

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд