No menu items!
HomeСонин хачин"The Queen's Gambit" киног заавал үзэх хэдэн шалтгаан

“The Queen’s Gambit” киног заавал үзэх хэдэн шалтгаан

-

“Netflix”-ийн бас нэгэн цуврал шуугиан дэгдээж буй нь гоц авьяастан шатарчин охины тухай “The Queen’s Gambit” юм. Уг кино 7 ангитай мини цуврал бөгөөд нуршсан яриа, сунгжирсан үйл явдлаар таныг уйдаахгүй.

Кино бяцхан охин асрамжийн газарт ирж буйгаар эхэлж, манаач өвгөнтэй хамт шатар тоглосноор өөрийн нууц авьяасаа нээснээр үргэлжилдэг. Ингээд уг киног заавал үзэх хэрэгтэйг нотлох шалтгаануудыг хүргэе.

Гол дүрийг бүтээсэн Anya Taylor-Joy

1996 онд төрсөн 24 настай Америк, Аргентин гаралтай жүжигчин охины тоглолт үнэхээр таныг алмайруулна. Түүний шатрандаа дурлан бүхий л зүйлсээ зориулан амьдарч буй,тэмцээн дээрх түүний сандрал, догдлол, ялалт ялагдлын агшин үнэхээр гайхалтай.

Үнэнч нөхөрлөл

Асрамжийн газарт ирсэн өдрөөсөө эхлэн найзалсан бяцхан охидын үнэнч нөхөрлөл. Өдөр бүр холбоотой байдаггүй ч яг хэрэгтэй үед гарч ирдэг. Энэ чинь л гэр бүл шүү дээ гэх охидын ярианаас та хүн чанар, найз гэж чухам хэн бэ гэдгийг ухаарах болно.

Ээж охины төгс харилцаа

Өргөж авсан ээж охин хоёрын харилцаа тун хялбархан. Төрсөн ээж нь биш учраас ингэж охиноо буруу зүйлс хийлээ гэж хорьж цагдахгүй байгаа юм болов уу гэж бодогдох ч бүх л ээж охид ийм харилцаатай байвал үнэхээр зовлонгүй, хөнгөхөн, жинхэн найзууд шиг байж чадах юм байна гэж бодогдмоор.

Хувцаслалт, донж хэв маяг

Дүрүүдийн өмсөж буй хувцас үнэхээр дэгжин. Танд 1950-иад оны уур амьсгалыг бүрэн мэдрүүлэхийн дээр хувцас бүр онцгой хэв маягтай хийгджээ.

Хамгийн гоё нь ШАТАР

Энэ цувралыг үзсэн хүн бүр шатарт шохоорхоно. Шатрын олон нүүдэл, стратеги тоглолт, түүх, шатрын дэлхийн аваргууд гээд энэ киног үзсэн хүн бүр хайлт хийж үзнэ. Орост тэмцээнд оролцохоор очсон хэсэгт дүрслэгдэх гудамжинд суух шатарчин өвгөд, тэмцээний нүүдэл бүрийг догдлон хүлээн хүйтэн үдшээр гадаа зогсох олон хүмүүс. Шатар үнэхээр гоё.

Онцгой туслах дүрүүд

Хэд хэдэн киног дүр бүтээсэн ч улиг болтлоо гараагүй хэд хэдэн жүжигчин энэ киноны шигтгээ болсон туслах дүрүүдийг бүтээжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд