No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилНэг настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

Нэг настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

-

Нэгээс 2 хүртэлх насны 12 сарын хугацаанд та хүүхдээ маш их өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Нэг настай хүүхэд бие даасан байдлыг олж авахын тулдшинэ ур чадвар эзэмшиж, мөн өвөрмөц зан чанар гаргадаг.

Биеийн хөгжил

12 сарын хугацаанд таны хүүхдэд томоохон өөрчлөлтүүдийг авчирна. Богино хугацаанд тэд мөлхөхөөс алхах хүртэл үйлдэл хийх бөгөөд ямар ч туслалцаагүйгээр гэрээрээ аялахыг хичээнэ.

Гол үе шатууд

Хөдөлгөөний нийт ур чадвар: Ихэнх нялх хүүхэд анхны алхамаа 12 сараас өмнө хийдэг бөгөөд 14, 15 сартайдаа бие дааж алхдаг.

Бусад ур чадвар: 18 сар гэхэд бяцхан үр тань аяганаас ууж, халбагаар хооллож сурна.

Гол онцлох үйл явдлууд: 1-2 насны хооронд таны хүүхэд алхахаас эхлээд бөмбөг өшиглөж, тоглож сурна. 

Эцэг эхчүүдэд

Таны 1 настай хүүхэд аль объект хөдөлгөөнгүй, алийг нь барихад аюулгүй болохыг ойлгохгүй. Тэднийг алхаж сурч эхлэхэд эвхдэг ширээ, тавилга бүгд аюул учруулж болзошгүй тогтворгүй объектуудыг зайлуулах нь чухал юм. Хүүхдийн аюулгүй байдалд сайн анхаараарай.

Сэтгэлзүйн хөгжил

Таны 1 настай хүүхэд олон талаар хөгжиж, бие дааж эхлэх болно. Тэд өөрсдийгөө хувцаслахыг хичээж магадгүй бөгөөд бие бялдрын шинэ ур чадварыг туршиж үзэхийг хүсдэг.

Гэхдээ тэд уурлаж, ядарсан, айсан эсвэл ганцаардсан үедээ тайвшрал эрэлхийлэх байх. Таны томрох тусам зөрүүд, хүссэн зүйлээ авахыг хүсэх болно.

Гол үе шатууд

Тодорхойгүй нөхцөл байдал эсвэл ичимхий, сандарсан хүмүүст хариу үйлдэл үзүүлдэг

Бусад хүмүүсийг даган дуурайж эхэлдэг

Зарим нөхцөл байдалд айдас илэрдэг

Эцэг эхчүүдэд

Хүүхдийн сэтгэлийн хямралыг зохицуулах нь хэцүү байж магадгүй. Энэ үед эцэг эх өөрсдөө тайван байж, гаргаж байгаа үйлдлийг нь сайн анзаарах хэрэгтэй. Үйлдлээс нь юу хэлэх гэж байгааг нь ойлгох болно.Мөн хүүхдийг айлгадаг нэг зүйл бол орхиж явах. Яг юу хийх гэж байгаагаа тодорхой тайлбарлаарай.

Нийгмийн хөгжил

Нэг настай хүүхэд танихгүй хүмүүсээс арай илүү болгоомжилж байгааг анзаарч байна уу? Бусадтай харьцах, ялангуяа ах эгч нар, байнгын хамт байгаа хүмүүст тэд дассан байдаг. Шинэ орчин, шинэ хүн гарч ирэх үед дасах гэж хичээж байгаа гэсэн үг.  

Ихэнх тохиолдолд 1 настай хүүхдүүд бусад хүүхдүүдийн хажууд тоглохыг илүүд үздэг. Та аль болох үеийнх нь хүүхдүүдтэй тоглуулж байгаарай.

Эцэг эхчүүдэд

Таны 1 настай хүүхэд хуваалцах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгохгүй бөгөөд өөрийн тоглоомыг ганцаар эзэмшинэ. Тэднийг бусад хүүхдүүдтэй хуваалцахыг битгий шаард. Харин оронд нь цөөн тоглоом өг. Энэ үед тэдэнд бүгдийг хянаж байгаа мэт санагддаг.

Танин мэдэхүйн хөгжил

Хүүхдийнхээ танин мэдэхүйн хөгжлийн хувьд та томоохон өөрчлөлтүүдийг харах болно. 12-24 сарын хооронд таны хүүхэд муур, нохой, лууван, байшин гэх мэт  зүйлийг таних боломжтой болно.Тэд бас энгийн тоглоом тоглож, зааврын дагуу хийж сурдаг.

Яриа ба хэл

Тэд заах, дохио зангаагаар дүрслэх, юм шидэх гэх мэт ярианы бус харилцааны өөр хэлбэрүүдийг ашиглана. Гэхдээ тэд богино үеэр хэлэх гэсэн үгээ дөхүүлдэг. Аажмаар үг, өгүүлбэр хэлж сурах болно.

Тогло

Энэ насанд хүүхдийн хөгжилд тоглоом чухал үүрэгтэй. 1 настай хүүхэд шинэ чадварыг авахын тулд ойр орчмын объектуудыг судлах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хөгжмийн зэмсэг, цохих, өрөх, дугуй, хөдөлгөөнт эд ангитай тоглоомоор тоглох  дуртай байдаг.   

Гол үе шатууд

Тэдний үйлдэл, ярих зүйлд хариу өг

Энгийн дагах мөрдөх боломжтой, онцлогт таарсан зүйлсийг нь заа

Эцэг эхчүүдэд

Энэ насны хүүхдийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах хамгийн сайн арга бол тэдэнтэй байнга ярилцах явдал юм. Тэднийг хувцаслахдаа хувцасны өнгө, даавууны мэдрэмж, хүрч буй биеийн хэсгийн нэрийн талаар ярилц. Өдөр бүр ашигладаг алчуур, аяга, машин, хүүхэлдэй гэх мэт зүйлийг нэрлэ. Энэ нь таны хүүхдэд объект, үйлдлийн нэрийг сурч, бие даан ярихад тусална.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд