No menu items!
HomeОнцлохӨдөр бүр уух шаардлагатай усны хэмжээг хэрхэн зөв тооцоолох вэ?

Өдөр бүр уух шаардлагатай усны хэмжээг хэрхэн зөв тооцоолох вэ?

-

Жил бүр хүмүүс 4 их наяд гаруй куб метр цэвэр ус уудаг. Биеийн доторх бүх процессыг сайн ажиллуулахын тулд та өдөрт 8 аяга ус уух хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэ тоо нь хүн бүрт өөр бөгөөд энэ нийтлэлд зохистой хэмжээг нь орууллаа.

Стандарт: Өдөрт 8 аяга ус уух

Бидний бүх эрхтнүүд уснаас бүрддэг – зүрх, тархи 73%, уушиг 83% устай байдаг. Хүн өдөрт 8 аяга ус ууж, эдгээр эрхтэн, бүх биеийг чийгшүүлж байх ёстой.

Гэсэн хэдий ч бидний байнга сонсдог 8 аяга ус уух ёстой гэсэн хэмжээ нь дүрэм биш харин санал юм. Энэ нь хүн бүрийн хувьд алтан дундаж хэмжээ. Үнэндээ хүн бүрийн биеийн онцлог өөр тул танд их бага хэмжээгээр ус шаардагдана.

Ус шаардагдахад нөлөөлдөг хүчин зүйлүүд

Хүйс ба нас: Янз бүрийн насанд бидний бие организм өөр өөр хэмжээний ус агуулдаг. Тиймээс үүнийг чийгшүүлэхийн тулд ус уух хэмжээ өөр байх шаардлагатай.

Жин: Судалгаанаас харахад биеийн жингийн индекс өндөртэй насанд хүрэгчид шингэн алдалт ихтэй байдаг. Түүнчлэн, ус нь хангалттай чийгшүүлэхээс гадна жингээ хасахад тусална.

Хүрээлэн буй орчин: Хэрэв та халуун цаг агаарт амьдардаг бол илүү их ус шаардагдах нь ойлгомжтой.

Дасгал: Хэрэв та тамирчин бол эсвэл зүгээр л тогтмол дасгал хийдэг бол их хөлс гардаг байх. Тиймээс та алдсан шингэнээ орлуулах хэрэгтэй.

Түүнчлэн дараах онцгой нөхцөлүүдийн талаар мартаж болохгүй.

Жирэмсэн ба хөхөөр хооллох: Жирэмсэн үед эмэгтэйчүүд ердийнхөөс илүү их ус уух хэрэгтэй гэсэн судалгаа гарчээ.

Эрүүл мэндийн ерөнхий байдал: Халуурах, гүйлгэх үед бие махбод усаа ердийнхөөс хурдан алддаг. Шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд ус уух нь чухал юм.

Танд хэрэгтэй усны хэмжээг хэрхэн тооцоолох вэ?

Биед шаардагдах усны хэмжээг тооцоолоход туслах томьёо байдаг. Өдөрт уух усны хэмжээ нь таны биеийн жинг 0.033-аар үржүүлсэнтэй тэнцүү байна.Гарсан тоо нь таны өдөрт заавал уух ёстой усны хэмжээ байх болно.

Хэмжээгээ тооцоолсны дараа та шаардлагатай хэмжээгээр ус уухаа мартахгүйн тулд цагийн хуваарь гаргаж болно. Жишээлбэл, өлөн элгэн дээрээ 1-2 аяга ус уух дээр юм. Өглөө уусан ус нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, бодисын солилцоог хурдасгадаг.

Усыг орлож чадах бүтээгдэхүүн

Мэргэжилтнүүд шаардлагатай шингэнийг авахын тулд цэвэр ус уухыг зөвлөж байгаа ч зарим хүмүүс өдрийн цагаар ийм хэмжээний ус ууж чадахгүй байдаг.

Хүмүүс усны хэрэглээнийхээ нэг хэсгийг их хэмжээний ус агуулсан янз бүрийн жимс, ногоогоор орлуулж болно. Тарвас, жүрж, өргөст хэмхийн 80% -иас илүү нь ус агуулдаг. Кофе эсвэл цай гэх мэт шөл, ундаа нь хэд хэдэн аяга усыг орлож магадгүй юм.

Өдөрт шаардагдах усны хэмжээгээ мэдэж байсан уу?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд