No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХэвлий хэсгээр тураах үр дүнтэй дасгалууд

Хэвлий хэсгээр тураах үр дүнтэй дасгалууд

-

Таргалалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний суурь шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс илүүдэл жингээ хассанаар эдгээр өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах боломжтой. Сүүлийн үеийн судалгаагаар хэвийн жинтэй байх нь сэтгэл зүй, гадаад төрх байдалд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд эрүүл мэндийг хамгаалдаг гэдгийг тогтоожээ.

Дараах дасгалыг сарын турш тасралтгүй хийснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Эдгээр дасгалыг хийхэд өдөрт 10 минутын хугацаа шаардагдана.

Гэдэсний таталт /15 удаа хийнэ/

Гэдэсний таталт нь хэвлийн булчинг чангалах үндсэн дасгал юм.

Дасгалын техник:

Нуруугаараа газар хэвтээд хоёр гараа толгойныхоо ард авна. Хөлөө хөдөлгөхгүйгээр цээжээ өндийлгөнө.

Хөлөө өргөх, буулгах /10 удаа хийнэ/

Энэ нь хэвлийн дээд ба доод хэсгийн булчинд маш үр дүнтэй хэвлийн дасгал юм.

Дасгалын техник:

Нуруугаараа хэвтээд хоёр хөлөө нийлүүлэн эгц дээш өргөж, буулгана. Хөлөө өргөхдөө цээжээ 45 градусын өнцгөөр дээш өргөнө.

Өвдөгний дасгал /15 удаа хийнэ/

Энэ дасгал нь зөвхөн хэвлий хэсэгт нөлөөлөөд зогсохгүй гар, мөр, хөл зэрэгт нөлөөлдөг.

Дасгалын техник:

Доошоо харж хэвтээд хоёр гараа тохойгоороо нугалан дээш өндийнө. Жингээ тэнцвэржүүлээд, зүүн өвдгөө нугалан газарт хүргэнэ. Баруун хөл хойш эгц шулуун байх ёстой. Үүнийг хоёр талдаа давтана.

90 градус үүсгэх дасгал /10 удаа хийнэ/

Хэвлий хэсгээр тураахын зэрэгцээ нуруу нугасны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

Дасгалын техник:

Нуруугаараа газар хэвтээд хоёр гараа дээш өргөн 90 градус үүсгэн дээш өндийнө. Эргээд аажуухнаар хэвийн байрлалдаа орно.

Өгзөг өргөх дасгал /20 удаа хийнэ/

Энэ нь хэвлий хэсгээр турахаар дасгал хийж эхлэгч нарт тохиромжтой.

Дасгалын техник:

Доош харан тохойгоороо газар тулан биеийн жингээ тэнцвэржүүлээд таазан хэсгээ дээш өргөнө, буцаад хэвийн байрлалдаа орно.

Навасана /1 удаа хийнэ/

Навасана нь хэвлийн булчин, нурууны үеийг бэхжүүлдэг.

Дасгалын техник:

Хоёр хөлөө жийн шалан дээр сууна. Хөлөө эгц дээр өргөн, цээжээ бөхийлгөн, хоёр гараа урагш сунгана. 30 секундээс 1 минутын турш өвдөгөө шулуун байлга.

Салхи урсгал /10 удаа хийнэ/

Энэхүү дасгал нь биеийн бүх хэсэгт сайнаар нөлөөлнө. Дасгалуудынхаа төгсгөлд хийвэл тохиромжтой.

Дасгалын техник:

Нуруугаараа газар хэвтээд хоёр хөлөө нийлүүлэн дээш 90 градус үүсгэн өргөнө. Хөлөө салгалгүйгээр баруун тийш дараа нь зүүн тийш гөзөр хүргэнэ. Ингэхдээ таазан хэсгээрээ л хөдөлнө.

Ууланд авирагч /15 удаа хийнэ/

Энэхүү дасгал нь зүрхний цохилтыг түргэсгэдэг өндөр эрчимтэй дасгал юм. Зүрх энд маш сайн дасгал болдог.

Дасгалын техник:

Доош харан гараараа газар тулаад гүйж байгаа мэт өвдгөө нугална.

Brightside

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд