No menu items!
HomeUncategorizedСэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

-

Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, хүнд хэцүү үед сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Олон зүйлд санаа зовох нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах нь зөвхөн стрессийн түвшинг бууруулах явдал биш юм. Энэ нь өөртөө болон бусдад аз жаргал бэлэглэдэг. Эрүүл байна гэдэг бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд амар амгалан байхыг хэлнэ.

Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нойргүйдэл юм.  Мөн хүний сэтгэл хөдлөлийн уурлах, баярлах, инээх, гомдох, туних, бухимдах, түгших, айх цочих, сандрах, салгалах  нь  хэвийн хэмжээнээсээ хэтэрвэл эмгэг болдог. Сэтгэл хөдлөлийн хэв шинжүүд нь хэрээс хэтэрч даамжирсан тохиолдолд ходоодны шархлаа, хорт хавдар гээд олон аюулт өвчлөлийн суурь болох эрсдэлтэй.

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах яагаад чухал вэ?

 Энэ нь далайн усанд аврах хэрэгсэлтэй байгаатай адил. Энэ бол итгэл найдвар төдийгүй эрүүл амьдралын баталгаа болдог.

Хүнд хэцүү үед сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын ач тус:

Уян хатан чанарыг нэмэгдүүлэх:  Уян хатан байдал гэдэг нь бэрхшээлийн өмнө сөхөрсөн ч эргээд босох чадвар бөгөөд бодит сорилтуудыг даван гарах хүч болно. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах нь тулгарсан бэрхшээлтэй нүүр тулах боломжийг олгоно.

Үр бүтээлийг нэмэгдүүлнэ: Хамгийн сайнаараа хичээгээд ч үр бүтээлгүй үе байдаг. Энэ нь анхаарал төвлөрөлтэй холбоотой. Сэтгэлийн түгшүүр, сртесст орсон үед хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй.

Харилцаанд тогтвортой байдлыг бий болгох: Харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Бусадтай ярилцах

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах эхний бөгөөд хамгийн чухал алхам бол ярилцах. Тулгамдсан асуудлаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах нь сул дорой байдлын шинж биш.

Цахим сүлжээнд бага цаг зарцуулах

 Олон нийтийн сүлжээнд их цаг зарцуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ  нь хүмүүсийг гадны нөлөөтэй стресст хүссэн хүсээгүй  оруулдаг. Цахим сүлжээнд дэх хар бараан мэдээлэл нь хүний сэтгэцэд нөлөөлж байдаг. Шөнөжингөө цахим орчинд байхаар нойргүйдэлд орохоос гадна зан төрөхөд өөрчлөлт илэрдэг. Цочимтгой, цочир ууртай, хүний үг даах чадваргүй, ганцаардмал, хүнтэй харилцахдаа түрэмгий авир гаргаж, цаашдаа нийгэмтэй харилцах харилцаанд асуудал үүсч эхэлдэг байна.

Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх

Зарим хүмүүс стрессээ тайлах нэрийдлээр архи дарс хэрэглэдэг. Энэ нь хэвшил болж, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. Согтууруулах ундаа нь органик химийн төрөлд багтах бөгөөд спиртүүдийн нэг хэлбэр юм. Цусаар дамжин хүний биеэр маш хурдан тархдаг учир төв мэдрэлийн системд маш хурдан нөлөөлж сэтгэцийг дарангуйлж эхэлдэг. Урт хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх явцад энэ нь хүнийг архинаас хамааралтай буюу архинд донтоход хүргэдэг. Улмаар сэтгэцийн болон биеийн ямар нэг өвчин хослон илрэх явдал байж болно.

Эрүүл зөв хоолны дэглэм

Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал юм.

Идэвхтэй амьдрах

Сэтгэл, бие мах бодь хоёр цаг, минут, секунд тутамд бие, биендээ харилцан үйлчлэл үзүүлж байдаг. Тогтмол дасгал хийх нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг. Усанд сэлэх, гүйх, алхах зэрэг нь тархинд маш сайн нөлөөтэй.

Өөртөө завсарлага өгөх

Тэвчээртэй байдал нь заримдаа өөрийгөө сульдаах шалтгаан болдог. Хэрэв удаан хугацааны туршид үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байвал түр завсарлага авах нь нэн чухал юм. Цагийг зугаатай өнгөрүүлэх, агаар салхинд гарах нь сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлдэг.

Дуртай зүйлээ хийх

Дуртай зүйлээ хийх үед орчноосоо хөндийрч хийж байгаа зүйлдээ зуун хувь төвлөрч чаддаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой завсарлага юм. Дуртай зүйлээ хийж байх үедээ сэтгэл ханамж өндөр байдаг.

 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд